Blog

HomeWebinarГэр бүл, карьер 2ынхоо байрыг сольвол яах бол? (27 of 31)
191191

Гэр бүл, карьер 2ынхоо байрыг сольвол яах бол? (27 of 31)

Та гэр бүлээ гэх үү, ажил мэргэжил карьертаа анхаарал тавих уу гэдэг асуултыг өөртөө тавьж байсан уу? Аль нэгэн тал дээр нь хэт анхаарал тавьсанаас болж том алдаа гаргах вий хэмээн санаа зовдог уу? Тэгвэл энэ онлайн уулзалтын асуулт хариултыг заавал үзээрэй. Надад нэг ийм асуулт тавьсан бүсгүйн асуултанд хариулсан байгаа. Ийм гоё асуулт тавьсан Ганцэцэгтээ баярлалаа. Хариулт танд таалагдаад хэрэгтэй болсон байх гэж найдаж байна.

Захидалыг одоо танд сийрүүлье.

Сайн байна уу? Намайг Ганаа гэдэг. Таны нэгэн уншигч байнаа. Жил гаруйн өмнө би таны *Бэрхшээл ба Боломж* номыг уншаад танд хандан захидал бичиж байсаан. Тэр үеэс хойш надад олон эерэг өөрчлөлтүүд гарсан. Хувь хүний хувьд, үзэл бодлын хувьд бас амьдрал ажил хэргийн хувьд ч. Миний өөрийгөө гэх үзлийг (гэхдээ энэ хувиа үзэх үзэл бишээ) сэрээж, би ч бас өөрийн гэсэн ертөнцтэй өөрийн дуртай зүйл, хүсэл мөрөөдөлтэй хүн, түүндээ хүрэхээр тэмүүлэх хэрэгтэй шүү гэдгийг минь сануулж өгсөн танд, таны номонд маш их баярлаж явдаг.

Гэхдээ бэрхшээлүүд байсаар л байна. Бүр улам их болж томорч байна. Өөрийн тухлаг бүсээс гарч, өөрийн хүссэндээ хүрэхэд үнэхээр бэрхшээл их байлаа. Алдсан цаг хугацааг эргүүлэн авч, богино хугацаанд их зүйл амжуулах гэсэн эрмэлзэл минь намайг олон сайхан хүмүүстэй уулзуулж, олон олон шинэ гайхалтай санаануудыг төрүүлж, түүнийгээ биелүүлэхийн тулд даван туулах амаргүй олон бэрхшээлүүдтэй тулгарч байна даа. Эдгээр нь нийгмийн, сэтгэл зүйн, гэр бүлийн, санхүүгийн бас хамгийн том нь цаг хугацааны.

Миний хувьд 3 хүүхдийн ээж, олон жил нөхрийнхөө ар талыг найдвартай авч нь явах нь л эмэгтэй хүний хамгийн чухал үүрэг. Сайн ээж, сайн эхнэр байх нь л хамгийн чухал, энэ л хүн болж төрсний минь учир гэж бодож явсаан. Гэвч дотроо ямар нэгэн зүйл болохгүй байна даа, би ингэж амьдармааргүй байна гээд л дотоод дуу хоолой минь хэлж ядаад, бүр хашгирч эхлэх тэр л үедээ таны номыг олж уншсаан. Тэгээд яг л энэ шүү дээ… Тийм ээ, надад хэрэгтэй байсан бүх зөвлөгөө энэ байна гэж бодож байсан.

Одоо ч гэсэн би таны байнгын уншигч. Дахин дахин уншиж эргэлзээ тээнэгэлзээгээ гээж байна. Гэхдээ л болоогүй байнаа. Өөрийгөө даван туулна гэдэг хамгийн том бэрхшээл байдаг юм байна. Хэрэв өөртөө энэ л хамгийн чухал зөв зүйл гэж хэлж чадвал л тэгээд таны бодсон бүхэн биелж эхэлж байнаа гэсэн үг байдгийг би энэ хугацаанд хамгийн сайнаар ойлгож мэдрээд байна даа. Одоогоор миний хувьд гэр бүл, үр хүүхэд, аав, дүү нар (хамгийн том эгчийн хувьд), найз нөхөд, тэгээд карьер. Ийм байдалтайгаар л амьдарч байна. Аль нь чухал вэ? Хэсэгхэн хугацаанд ч болов энэ дугаарлалыг араас нь эхлүүлвэл яах бол? Маш том алдаа юу? Засаж болохгүй алдаа болчихвол яанаа? гээд л бодоод байна. Зөвлөөч…

Таны энэ удаагийн ярилцах сэдвээс өөр асуулт тавьсанд уучлаарай. Гэхдээ залхуурлыг даван туулна гэдэг нь өөрийгөө даван туулнаа л гэсэн үг юм уу гэж би ойлгоод байгаа л даа. Тиймээс уг нь өөр сэдэвт саналаа өгсөн юмаа. Гэхдээ сэдэв бүхэн өөрийн үнэ цэнэтэй. Өөрийгөө ялж, энэ л миний хийх зүйл гээд бусад бүх зүйлээс тусгаарлаж чадсан тохиолдолд залхуурал алга болноо гэсэн үг… зөв үү? ккк Анхааран уншсанд баярлалаа. Чин сэтгэлийн сайхан зөвлөгөөтэй хариу ирнэ гэдэгт итгэж байна.

Хүндэтгэсэн,

Г.Ганцэцэг

Written by / 237 Articles

Монгол Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор, Зохиолч

2 Comments Published

zochin May 15, 2017 Reply

ol ni ger buleeree yumand suuj ger buleeree gaduur garah ni niigem eruul hugjih gol shaltgaan baihaa. uchir ni ger buliinhniigee az jargaltai , setgel amar bailgaj baij tuhain hunii setgel sanaa taivan ajlaa hiih nuhtsul burdene . Manaid bol esregeeree Haraad bhad hagsa buten sain bolon eldviin niitiin amraltiin udruudeer ger buleesee iluu alban gazar, naiz nuhduuruu buun buunuuruu yavj arhidah ni l ih haragdah yum. Uundee ch niiteeree durtai bdag bololtoi Uchir ni ger buleeree yavbal barigdsan bolood hetsuu bdiim blgui Ajliin udruuded ger buldee barag haragdahgui ugluu uureer garch shuniin bor honogtoo gertee uzegdeed arai gej nuguu muu ger buliinhen ni hagas buten sainaar unuu hunee harah gej btal, hagas buten saind ni tiim ch temtseen, iim ch hamt olnooroo salhind garna, tiim ch hamt olnooroo temdeglelt uil ajillagaatai geed avaad yavchna. ene bol uneheer durgui hurmeer yavdal. Manai niigem Huvi huniig eruusuu ger bulees ni holduulj, ger buliihnees ni tasalj ger buldee anhaaral tavih tsaggui zavgui bailgaj bukh zurkh setgelii ni ger buldee bish ter ajil bolon ajliihandaa zoriulsaar etssiin etsest ger buliig hoorondoo oilgoltsohgui bdald l hurgej ulmaar salah sarnihad ch hurgeheer baidald oruulj bna. Uchir ni gertee uzegdehgui, amraltiin udruudeer ch oldohgui iim hun yaj ger bulee gesen setgelee haruulj chadah bilee zavgui yum chini Uunees shaltgaalj ger buliinhen ni ene bidniig toodoggui bidend hairgui gesen bituu gomdol teegeed l yavna gesen ug bishuu Huviihan ch yahav, amralt ajlaa zohitsuulaad bas hamtdaa zutgene. ene turiin baiguullgad bol huniig amar taivan amidruulahgui bhiin tuluu l ajilladag yum shig. Yahav ajliin udruuded ajlaa hamgiin sainaar hiine l biz Zarim oroi ajil ihtei bol sunaj ajillana l biz. Amraltiin udruuded ali l bolohoor ter hereggui temtseen uraldaan geheesee iluu ger bul ruu ni handuulj , ger bultei ni orhihiig yalanguaya turiin baiguullaguud mash ih anhaarah heregtei yum shig bn

Monica Batsukh May 20, 2017 Reply

Сайн байна уу, Зочин, манай блогоор зочилсонд баярлалаа. Санаа зовж байгааг чинь ойлгож байна. Гэр бүл салахад маш олон шалтгаан бий. Гэр бүлтэй цаг зориулж чаддаггүй гэдэг бол тэдний нэг нь гэдэгтэй маргахгүй. Бид одоо 6 сард “Гэр бүлийн динамик” нэртэй онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийг хосууд хамтдаа оролцохоор бэлтгэж байгаа. Хүсвэл гэр бүлийн хүний хамтаар тэр хөтөлбөрт оролцоорой. Нийгэм гэж санаа зовохгүйгээр өөрийн гэр бүлээ аварч сурах талаар бид энэ хөтөлбөртөө зааж өгөх болно. Амжилт хүсье!

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.