Өөрийгөө таньж мэдэх 10 зөвлөмж

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Өөрийгөө таньж мэдэх 10 зөвлөмж

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Өөрийгөө ухамсарлах нь бидний сурах зүйл. Үүнд бага зэрэг байнгын анхаарал болон сайжруулах үйл ажиллагаа хэрэгтэй. Тэнд туйлын зорилго гэж байхгүй ч юуг илүү сурч байна, та хэн бэ, танд юу чухал вэ гэдэг талаар тасралтгүй дүгнэж цэгнэж байх нь сайн. Өөрийгөө ойлгох тусам илүү шийдвэр гаргаж, илүү баяр баясгалантай, сэтгэл хангалуун байх боломжууд нээгдэж эхэлдэг.

1. Өөрийгөө гацаанд оруулахгүй байх

"Намайг юу хойш нь татаад байна вэ?" гэж өөрөөсөө асуу. Та үүнийг шийдэхийн оронд үүний эсрэг хамаг цаг, хамаг энергиэ зарцуулж дуусгаад байна. Нэг л удаа бодит хариултаа олсон цагаас эхлээд өөрийгөө урагшлуулж сурах болно.

2. Юу үр дүнтэй болохыг мэдэж ав

Таныг өөрчлөлт оруулж эхлэх, ялангуяа өөрийнхөө ахиц дэвшлийг олж харах хэцүү ч энэ маш чухал. Амьдралынхаа туршид хийж байгаа зүйлүүдээ ямар үр дүн авчирсан яаж тэр үр дүнд хүрснээ анзаараад үз.

3. Цухалдал, уур уцаараа ойлгох

Дургүй хүргэм зүйлс байнга бидний хяналтад байж, өөрчлөх боломжгүй болтол цухалдал төрүүлдэг. Юу хийж чадах, юунд дургүй хүрээд байгаагаа анзаарч тэмдэглэл хөтлөөрэй.

4. Илүү сайныг сонго

Танд юу сайхан мэдрэмж төрүүлдгийг анзаараарай. Таныг сэргээж, золбоотой байлгадаг, ямар ч ааштай байсан царайнд тань инээмсэглэл төрүүлдэг зүйл юу гэдгийг мэдэрч бичээрэй. 

5. Чимээгүй сонс

Дараагийн удаа хэн нэгэнтэй нүүр тулж ярилцах, утсаар ярилцах, утсаар ярилцаж түүнийг сонсож байхдаа оюун санаагаа хэр сэргэг байгааг анзаараарай. Сэтгэлийнхээ гүн дэх бодол санаагаа нисгэчихгүйгээр барьж авахыг хичээж, юун тухай ярьсныг нь сонирхож анхаарлаа төвлөрүүлээрэй. Өөрөө л эхлээд яриад байх биш, тухайн хүний юу хэлэх гээд байгааг чин сэтгэлээсээ сонсоод үзээрэй.

6. Байгаа орчноо цэвэрлэ

Яг одоо амьдралдаа хүлцэн тэвчиж байгаа 5 зүйлийг жагсаа. Эдгээр зүйл нь таныг шүүрс алдуулж, нүдийг чинь орой дээр чинь гаргамаар, эсвэл таны хяналтаас гадуурх зүйлс байх ёстой гэж бодоорой. Цэгцэлж хавтаслаагүй овоолсон бичиг баримтаас эхлээд цаг их авдаг замбараагүй бүх зүйлээ  ангилан цэвэрлэж, ялгалт хийгээрэй.

7. Туршиж үз

Ажил дээрээ, гудамжинд, дэлгүүрт, хаана ч дайралдсан хүн бүрийн нүүр өөд эгцэлж инээмсэглээрэй. Та харсан, эсвжл ярилцсан хүн бүрийн тухай нэг сайхан зүйлийг бод. Хаана л байна, байгаа газартаа өрнөж байгаа яриаг 5 минут анхааралтай сонсоод үзээрэй.

Өдрийн төгсгөлд танд юу анзаарагдсанаа тайлбарлан бичээрэй.

8. Сонголт хий

Хэцүү сонголт, эсвэл яг одоо танд тулгараад байгаа асуудлын тухай бод. Магадгүй та өөрөөсөө юу болох бол, "X" алхам хийвэл тохиолдохгүй болов уу? гэж заншсан ёсоороо асуух байх. Гэвч энд хоёр нэмэлт асуут байна.

"X" ийг хийхгүй бол юу тохиолдох вэ? 

"X" ийг хийвэл юу тохиолдох вэ? гэж асууж заншаарай.

9. Зорилготой амьдар

Таны бодож байснаас, эсвэл ийм л байх байсан гэх санаанд чинь хүрэхгүй байгаа доголдолтой зүйлс юу байна вэ? Тэгвэл үүнийг яаж хийх вэ? Хэрхэн хийсэн гэдгээ хэмжих вэ гэдгийг тодруулаарай.

10. Тайван байж боловсорч сур

Бид аливаад өөрчлөлт хийх үедээ алдаа гаргаж таарна. Хэчнээн сайн төлөвлөж үйл ажиллагаагаа эхэлсэн ч алдаа гарах нь хэвийн үзэгдэл. Алдаа гаргасан тохиолдолд үүнийг хэвийн байдлаар хүлээж авч чадах эсэхээ асууж дадаарай. 

Дасгалжуулалтын Академийн "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийн тэтгэлэг 2/21 нд зарлагдах гэж байна. 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>