Цагийн хүрдийн баатар-Шилдэг татвар төлөгч иргэн болсон нь

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Цагийн хүрдийн баатар-Шилдэг татвар төлөгч иргэн болсон нь

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Хүмүүс амь зогоох гэж завгүй гүйх үедээ мөрөөдөлдөө хүрэх ажлыг хойшлуулж амьдардаг. Амьдралын өдөр тутмын жижиг сажиг зүйлдээ бид шантарч завгүйгээсээ болоод мөрөөдлөө огоорч, санаж явбал бүтнэ гэх мэт үгсээр өөрийгөө хуурдаг.

Хүн бүрт ижилхэн нүүр царай, боломж байхгүй ч бидэнд яг адилхан 24 цаг бий. Ядуу ч бай, баян ч бай ганцхан ижил заяасан зүйл бол цаг хугацаа. 

Орлоготой сайхан амьдралын чанар чансаа гэдэг олдсон цагаа хэр зэрэг зохицуулж байгаатай шууд хамааралтай. Цаг заваа зохицуулж, ашигладаг чадвараас шалтгаалж орлого сайжрах том эх үүсвэрийг ч нээх боломжтой. 

Нэг цагт хэдий хэмжээний орлого олдог вэ? Хурд бол нэгж хугацаанд явсан замаар тодорхойлогдох хэмжигдэхүүн гэж бид физикийн хичээл дээр үздэг байсныг санаж байна уу? Тэгвэл орлого яг л үүнтэй төстэйгөөр орлого олох чадвар нь тодорхой хугацаанд орж ирж байгаа мөнгөн урсгалын хэмжээгээр тодорхойлогдоно. 

Хэн ч бай, өнөөдрийн амьдралын нөхцөл боломжоо сайжруулах боломжтой, энэ боломжийг Дасгалжуулалтын Академийн хамт олон хөтөлбөр сургалтуудаараа дамжуулан олгодог. 

Оролцогчдын бодит үр дүн жилээс жилд улам дээшилж, бид одоогоор 300000 орчим дагагчид, хөтөлбөр сургалтаараа дамжуулан 3000 хүний амьдралд томоохон өөрчлөлт оруулаад байна. 

3 сая Монголчуудыг ядуурлын сэтгэлгээнээс гаргах алсын хараатай ажилладаг Дасгалжуулалтын Академийн үүсгэн байгуулагч Моника Батсүх Цагийн хүрдийн баатар - 2023 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарсан тэмдэглэлт мэдээтэйгээр 2023 оноо үдлээ. 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>