"МИНИЙ БИЗНЕС"
онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт урьж байна.

Жилд ганцхан удаа явагддаг "МИНИЙ БИЗНЕС" онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийн энэ жилийн бүртгэлийг цөөн хэдэн хоногоор сунгалаа. Тавтай морил.
Бүртгэл хаагдах хүртэл:
00 : 00 : 00 : 00
хэзээ эхлэх вэ?
2022 - 09 - 01
Хэр удаан үргэлжлэх вэ?
2 САРЫН ЭРЧИМЖСЭН ХӨТӨЛБӨР (ХӨТӨЛБӨРИЙН КОНТЕНТ НЭЭЛТТЭЙ БАЙХ ХУГАЦАА 1 ЖИЛ) + БОНУС 1 ЖИЛ
Хичээл хэрхэн явагдах вэ?
ОНЛАЙНААР
Та яагаад оролцох ёстой вэ?
"Шинэ шилдэг санаагаар бид дутагдаагүй, харин түүнийгээ үйлдэл болгож, гүйцэлдүүлэхийг л орхигдуулаад байна"
Seth Godin
"МИНИЙ БИЗНЕС" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр
ХЭНД зориулагдсан бэ?
Зөвхөн энэ жилийн оролцогчдодоо олгож буй гайхалтай онцгой бэлэг, боломжуудыг танин алдалгүй авч чадах азтай тархиа, оюунаа, боловсролыг үнэлдэг танд зориулав. Оролцсон хэн бүхэн гарцаагүй амжилтад хүрэх талаас нь бодож боловсруулсан цогц хөтөлбөр, дэмжлэгийн систем таныг хүлээж байна.
Startup founder. Entrepreneurs. Бизнес эрхлэгч
Бизнесээ дараагийн түвшинд гаргаж, дижитал эрин үед ирж буй том давлагаа, технологийн тэсрэлтүүдэд бэлтгэлээ базаамаар байна уу?
Цалингийн хажуугаар нэмэлт орлого олох хүсэлтэй хүмүүс
Ажлынхаа хажуугаар өөрийнхөө хуримтлуулсан туршлага, ур чадвар, мэдлэг дээр үндэслэн нэмэлт орлоготой болмоор байна уу?
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүн
Та гадаад улсад сурсан мэдлэг, туршлагаа ашиглаж, Монголдоо эсвэл Дэлхийн бизнесийн зах зээлд мөрөөдөлдөө хүрмээр байна уу?
Шинийг санаачилж, хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс
Та өөрийн бизнестээ инновацлаг санал санаачилгыг нэвтрүүлж, бизнес моделио цоо шинэ түвшинд хүргэмээр байна уу?
Хувиараа бизнес эрхлэгч
Уламжлалт бизнесийн загвараа орчин үеийн хэв маягтай хослуулж ижил төрлийн бизнесүүд дотроо ялгармаар байна уу?
Онлайн бизнес эрхлэгч
Хаа дуртай газраасаа дуртай зүйлээ хийнгээ аз жаргалтай, сэтгэл дүүрэн, бахархалтай амьдралаар амьдармаар байна уу?
"МИНИЙ БИЗНЕС" хөтөлбөр юугаараа онцлог вэ?
Саятан менторуудын ашигладаг шилдэг стратегиуд
Энэ хөтөлбөрт дэлхийн саятан тэрбумтан шилдэг ментор бизнесменүүдийн хэрэглэдэг, олон зуун мянган ам долларын хөлстэйгөөр заадаг бүхнийг маш цөөн тооны азтай хүмүүст заах болно.
Бизнест хөлөө олтлоо хангалттай 2 жилийн хугацаанд суралцах
Сургалтын бүх материал гарын авлага насан туршид тань хэрэгтэй. Та нэг удаа үзээд шууд хэрэгжүүлж чадахгүй байсан ч жилээс жилд дахин дахин үзэж, бодит амьдралд тулгарч буй асуудал бэрхшээлүүдийг шийдэхэд тусална.
Сэтгэлгээ задалсан бизнесийн шилдэг дасгал ажлуудтай онлайн уулзалт
Зөвхөн онол суралцах бус сэтгэлгээндээ тулгарч буй бодит бэрхшээлүүдийг даван гарч сурснаар бизнес эрхлэхэд саад болдог сэтгэлгээний блокоо мултлах дасгал ажлууд, бусдын туршлагаас суралцах боломж
Хэрэгжүүлэхэд бэлэн бизнесийн цогц төлөвлөгөө
Яг танд тохирсон бизнесийнхээ загвар модель, алсын хараа, мөрөөдөл зорилго, хэрэглэгчдээ амласан амлалтууд, бүтээгдэхүүнүүд гэх мэт олон эргэлзээтэй асуултуудынхаа хариултыг нэгтгэсэн үйлдэл болгоод хэрэгжүүлэхэд бэлэн цогц төлөвлөгөөтэй болно.
Онлайнаар бүх мөрөөдөл биелэх боломж
Та замын түгжрээнд орж хаа нэг тийшээ зорьж очих шаардлагагүй, нааш цааш явахад цаг гарздах ч шаардлагагүй. Хаанаас ч, хэзээ ч өөрийн цагийн хуваарьтаа тохирсон уян хатан өөрийн гэсэн төлөвлөгөө гарган суралцах боломжтой. Өөрийн яг одоо эрхэлж буй ажил, төлөвлөсөн амралтаа эвдэлгүй уялдуулах боломж ч бий.
Хувийн ментороос зөвлөгөө авна
Хөтөлбөртөө элсэн ормогц та хувийн Ментортой болж, шийдэхийг хүссэн асуудлаа чин сэтгэлээсээ ганцаарчлан ярилцах “Сэтгэл догдлом яриа”-нд уригдах болно. Энэ өдрөөс эхлээд таныг ойлгодог, таныг 100% чадваржихад зааж зөвлөх ментортой ажиллана.
You missed out!
8 САРЫН 31-НЭЭС ӨМНӨ АМЖИЖ ШИЙДВЭРЭЭ ГАРГААРАЙ.
Өмнөх жилүүдийн хөтөлбөрийн оролцогчид юу гэж хэлэв?

Багаасаа л дуртай зүйлээ хайж, үйлдэл хийдэг байсны ач тус гарсан. Бизнес болоод хөрөнгө оруулалтын талаарх мэдлэг дутуугаас болж хүссэн хөрөнгө оруулалтаа алддаг байсан. Хөтөлбөрт оролцсоноор хүссэн хөрөнгө оруулалтаа татах дараагийн алхмуудыг амжилттай хийж, стартапаа эхлүүлээд явж байгаадаа баяртай байна.
Ж. Хотолбаяр - “Хоногт хас” ХХК-ийн үүсгэн байгуулагч

Онлайн уулзалтууд дээр суухад л салахын аргагүй маш гоё амттай ярианууд болж, эрч хүч болоод сэтгэлгээ дараагийн түвшиндээ гарсан байдаг. Хөтөлбөрт оролцоод өөрийнхөө цоо шинэ брэндийг бий болгож, бүр өөрийн гэсэн вебсайттай болсон. Одоо ч хийж буй ажилдаа улам дурласаар байна.
Энхцэцэг Мовер - "Enka Couture" үүсгэн байгуулагч

Бага насны дурсамж хүртэл ямар бизнес хийхтэй ийм их холбоотой байна гэж мэдээгүй. Одоо би өөрийн зан чанарыг тодорхойлж, бусадтай харилцах аргыг маш сайн сурсан. Хөтөлбөрийн дасгалуудын ид шидээр өөртэйгөө тулж ажилласнаар одоо Австрали улсад өөрийн дуртай бизнесээ хийж байна.
Б. Ариунжаргал - /Австрали улс/
Тэдний сэтгэл догдлом ярианууд
Хөтөлбөр маань танд ямар их гайхалтай зүйлсийг зааж сургаж, амьдралыг тань өөрчлөх боломжтойг эндээс үзээрэй.
You missed out!
8 САРЫН 31-НД БҮРТГЭЛ ХААГДАХ ТУЛ ЯАРААРАЙ.
Хөтөлбөрийн агуулга
Долоо хоног бүр таны сэтгэлгээг цоо шинээр хөгжүүлж тэлэх, цогц, системчлэгдсэн хичээл, дасгалууд бүхий шинэ модуль нээгдэх болно. Маш энгийн атлаа гайхалтай увдистай, хэзээд сонгодог байх арга стратегиудыг танд алхам алхмаар эзэмшүүлэх агуулга хүлээж байна.

Та бол Диамонд. Үнэ цэнтэй Диамонд. Энэ модуль таны дотоод үнэ цэнтэй Диамондыг гялалзуулж зөвхөн таны туулж өнгөрүүлсэн амьдралын баялаг туршлага, мэдлэг, чадвар дээр тулгуурлаж ирээдүйгээ цоо шинээр бүтээхэд тань туслах болно.

Энэ бол цоо шинэ бизнесийнхээ ирээдүйг сонгож амьдралынхаа дизайныг бодитоор зураглаж бий болгох гайхалтай цаг. Энэ модуль дээр амьдралаасаа урган гарсан үнэ цэнтэй Диамондыг зөвхөн танд тохирсон бизнесийн загвар модель болгож хувиргахад зориулсан.

Бизнесүүд зах зээлийн судалгаанд их мөнгө зардаг ч, судалгаагаа буруу зөрүү хийснээс үйлчлүүлэгчдээ нөлөөлж хүрч чаддаггүй. Тэгвэл хамгийн үр дүнтэй зах зээлийн судалгааг модулийнхаа явцад шууд хийж, бизнесийнхээ зөв суурь үндсийг эндээс тавиарай.

Та ямар ч амжилттай том бизнестэй бай онлайнаар бизнес хийхгүй л бол удахгүй зах зээлээ алдана. Онлайн бизнес машины дотоод ажиллагаа системийг та энэ модуль дээр суралцана. Энэ модуль танд олон сая төгрөг хэмнэж өгнө. Онлайн бизнес машингүй хүн ирээдүйгүй.

Монголчуудын маань хамгийн том гаргадаг бизнесийн алдаа бол харилцаа. Таны үйлчлүүлэгчидтэйгээ харилцах харилцаа өөрийн гэсэн онцлог ид шидтэй. Үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд өдрийн бодол болж, шөнийн зүүдэнд нь хоногштол нөлөөлөх тийм хүчтэй харилцааг та эндээс суралцана.

Миний хамгийн дуртай сэдэв. Бизнесийнхээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний загварыг бүтээж гаргана гэдэг бол үнэндээ Монголчуудын хамгийн том чухал асуудлуудын нэг. Олны хайр хүндэтгэл татсан Монгол бүтээгдэхүүний загварыг энэ модуль дээрээс бүтээгээрэй.

Та бол Диамонд. Үнэ цэнтэй Диамонд. Энэ модуль таны дотоод үнэ цэнтэй Диамондыг гялалзуулж зөвхөн таны туулж өнгөрүүлсэн амьдралын баялаг туршлага, мэдлэг, чадвар дээр тулгуурлаж ирээдүйгээ цоо шинээр бүтээхэд тань туслах болно.

Бизнесийн удирдлагын магистрт суралцаад ч та энэ модуль дээр зааж байгаа бизнесийн төлөвлөгөөний аргыг суралцахгүй. Энэ модуль таныг бизнесийнхээ алсын харааг төлөвлөгөө болгож, календарь дээрээ буулгаж, бодитоор үйлдэл хийхэд тусална.
You missed out!
Бизнесийн ертөнц рүү алхаж орох эрхээ олж ав!
үнэгүй дагалдах
Бонус
Хөтөлбөрт бүртгүүлэн оролцсоноор дараах боломж, бэлгүүд танд нээгдэх болно.
Та хөтөлбөрт орж сурах юмаа сурч, үр өгөөжийг нь хүртээд зогсохгүй, хөтөлбөрийн төлбөрөөс ч илүү үнэ цэн, баялгийг бидний санал болгож буй бонусуудаар дамжуулан бүтээх боломжтой. Дасгалжуулалтын Академи 2022 оныг "Энтрепренёр боловсролыг Монголын хөрсөнд буулгах" жил болгон зарласантай холбогдуулан оролцогчдоо дэмжих илүү олон боломж, бонус бэлгүүдийг бэлдлээ. Бид зүгээр нэг сургалт явуулаад төгсгөөд байх биш, тал бүрээс нь оролцогчоо байнга дэмжих, сурсан зүйлийг нь илүү бодитой, илүү чанартай, илүү өгөөжтэй байлгах орон зайг бүтээх тал дээр хичээн ажилладаг. Зөвхөн мөнгөн үнэлгээ тавьж болохуйц бэлгүүдийг тооцоход л нийт 32'080'000 төгрөгийн бэлгийг бид энэ жилийн оролцогчдодоо өгөхөөр бэлдээд байна.
БОНУС БЭЛЭГ 1
2 дахь жилдээ үнэгүй оролцох эрх
Хөтөлбөрийн хичээлүүд, онлайн уулзалтын бичлэгүүд 2 жилийн турш танд үнэгүй нээлттэй байх бөгөөд дараа жил ямар ч нэмэлт төлбөр төлөхгүйгээр хөтөлбөртөө бүртгүүлээд ахин орж ирээд онлайн дасгалжуулалтын уулзалтууд, менторын уулзалтууддаа оролцоод хичээлээ үзээд, дасгалжуулалт, зөвлөгөөгөө аваад явна. Үйлдэнгээ суралцана гэсэн үг. Хөнгөлөлт 5'500'000₮
БОНУС БЭЛЭГ 2
25'500'000₮ үнэ бүхий контент
2017, 2018, 2019, 2020, 2021 оны хөтөлбөрийн онлайн дасгалжуулалтын уулзалтын бичлэгүүд. Та дахин таван жил хөтөлбөрт хамрагдсанаас ялгаа байхгүй. Гайхалтай байгаа биз. 4 жил X 5'000'000+5'500'000=25'500'000₮ үнэ цэн бүхий контент таныг хүлээж байна.
БОНУС БЭЛЭГ 3
Баялгийн сүлжээ
Хил хязгаараа тэл. Өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй, өсөн хөгжиж сэтгэлгээгээ байнга шинэчилдэг, шинийг санаачлагч, бүтээлч хамтрагч, дэмжигчээ олж, бизнесээ өргөжүүлэн, хязгааргүй ҮНЭ ЦЭН бүтээх боломжтой. Ижилхэн баялаг сэтгэлгээтэй хүмүүсээр өөрийн хүрээллээ тэлэх гайхалтай боломж.
БОНУС БЭЛЭГ 4
Амжилтаа хуваалцах
"Бэрхшээл ба Боломж" Podcast болон бусад эвэнтүүдэд зочноор оролцож өөрийнхөө сурсан мэдсэнээ бусдад хуваалцаж, амжилтаараа дамжуулан өөрийн бизнесээ танилцуулж, маркетинг хийх боломжтой. Манай бүх нийгмийн сүлжээний сувгуудаар өөрийн бизнесээ сурталчлах эрхтэй болно.
БОНУС БЭЛЭГ 5
3 жил эвэнтэд үнэгүй оролцох эрх
Сард 1 удаа "Ulaanbaatar Entrepreneur Social" эвэнтэд ҮНЭГҮЙ оролцох эрхийг 3 жилийн турш танд бэлэглэнэ. 36 сар x 30000₮ = 1'080'000₮ Танилын хүрээгээ тэлэх, харилцан туршлага солилцох, тасралтгүй суралцах, сурснаа бататгах боломж.
БОНУС БЭЛЭГ 6
Хамтран ажиллах эрх
Дасгалжуулалтын Академитай хамтран ажиллах Амбассадор Өргөмжлөл, Flow Consultant болох сургалтад оролцох эрх нээгдэнэ. Та "Миний бизнес" хөтөлбөрт оролцсоноор бидэнтэй хамтран ажиллах боломжуудаа нээж, өөрийн хүсэл сонирхлын дагуу бусдад үнэ цэнийг түгээж, орлогоо өсгөөд явах түвшиндээ сэтгэж эхэлдэг.
БОНУС БЭЛЭГ 7
Энтрепренёр Ментор болох эрх
Амьдралаа өөрчлөөд ид шидийг нь хүртсэн шилдэг оролцогч, суралцаж төгссөн энэ хөтөлбөртөө ментороор ажиллаад цалин авч, бонус урамшуулалтайгаар хамтран ажиллах боломжийг өөртөө нээдэг. Хүн өөрөө өөрчлөгдөөд ирэхээр хэн нэгэнд утга учиртай амьдралыг бүтээж өгөхийг хүсдэг нь нууц биш.
2022 оны Миний Бизнес хөтөлбөр нь энэ жилээс бизнесээ дараагийн түвшинд гаргаж чадахуйц амбицтай, өөртөө зориулаад хөрөнгө оруулалт хийхэд сэтгэлгээний хувьд бэлэн хүмүүсийг сонгон шалгаруулж оролцуулах болсон бөгөөд дараах 2 тохиолдолд та оролцох боломжтой болно.
- Хэрвээ та манай "Мөнгөний сэтгэлгээ" болон "Гэр бүлийн динамик" хөтөлбөрийн оролцогч бол ямар нэг шалгуургүй "Миний Бизнес" хөтөлбөрт оролцох эрхтэй. Эсвэл тэтгэлгийн уралдаанд шалгарч тэтгэлэг авахаар болсон бол
- Та уг 2 хөтөлбөрт оролцож амжаагүй байгаа бол 8/16 - 8/31-нд өдөр бүр явагдах манай вэбинарт оролцон "Миний Бизнес" хөтөлбөр танд тохирох эсэх дээр манай менторуудаас зөвлөгөө авч, оролцох боломжтой эсэх тань шийдэгдэж, урилгаа гардан авах болно.
Доорх асуултад хариулаад өөрт зориулагдсан хуудсандаа зочилно уу.
Та манай "Мөнгөний Сэтгэлгээ", эсвэл "Гэр бүлийн динамик" хөтөлбөрт оролцож байсан уу?