DIGITAL SALES 5.0

2023 оны 06 сарын 26 - 07 сарын 28

 "дижитал борлуулалт 5.0"  

28 ХОНОГИЙН онлайн сургалтад урьж байна

    Мэдээллийн эрин зуун ард хоцорч дижитал эрин зуунд шилжиж байгаа энэ цаг үед хүмүүс мэдээлэл дунд төөрч, өөрт хэрэгтэй зөв мэдээллээ хайж цагаа үрэхээс зайлсхийдэг болжээ. Тэд зөвхөн өөрийн итгэдэг компани, брэндүүдээсээ худалдан авалт хийхийг илүүд үздэг болсон. 

   Дижитал технологийг ашиглан хамгийн бага зардлаар, хамгийн их орлого бүтээх системээр дамжуулан таниас худалдан авалт хийхийг хүсдэг хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн тасралтгүй урсгалыг үүсгэснээр та тэдний араас борлуулалт хийх гэж хөөцөлдөх шаардлагагүй болно.

   Жижиг дунд бизнес эрхлэгчид, бүхий л түвшний бизнесийн байгууллагууд 5.0 системийн борлуулалтын чиг хандлага болон техник технологийн шинэ ур чадварыг эзэмшээгүйгээс үүдэн хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ өдрөөс өдөрт өрсөлдөгч нартаа алдсаар байна. Учир нь үйлчлүүлэгчид бодит бус хуурамч амлалтуудаас аль хэдийн залхсан бөгөөд өөрийн асуудлыг шийдэж чадах өргөн цар хүрээтэй жинхэнэ шийдлийг эрэлхийлдэг болсон. 

    Тэгвэл бид танд зориулан хамгийн бодит, практикт суурилсан  "Дижитал Борлуулалт 5.0" цоо шинэ сургалтаа танилцуулж байгаадаа баяртай байна.

    Та дижитал эрин зуунд юуг хийх, юуг хийхгүй байх, борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх, орлогоо өсгөхөд ямар алхмууд шаардлагатай талаар, таны бүтээгдэхүүн үйлчилгээг авахыг хүссэн боломжит хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн урсгалыг хэрхэн үүсгэхийг суралцаж, чадваржихаас гадна менторуудаас өөртөө тохирох чиглүүлгийг авч, дараагийн алхмуудаа тодорхойлно.

   Та бизнесээ дөнгөж эхэлж байгаа, эсвэл аль хэдийн тодорхой түвшинд хүрсэн эсэхээс үл хамааран энэхүү сургалтаас бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ борлуулалтыг дижитал системээр тогтвортой, тасралтгүй өсгөх талбаруудыг бүтээж, үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх дэлхийн түвшний шилдэг ур чадварт суралцаарай.

Шинэ 5.0 системийн дагуу бэлтгэсэн 28 хоногийн эрчимжүүлсэн онлайн сургалтын бүртгэл эхэллээ!

хэзээ эхлэх вэ?

2023-06-26

Хэр удаан үргэлжлэх вэ?

28 хоногийн турш

Хаана явагдах вэ?

Онлайнаар Zoom app ашиглах

00
ӨДӨР
:
 
00
ЦАГ
:
 
00
МИН
:
 
00
СЕК

Уучлаарай та хожимдсон байна!

 

Борлуулалтын ур чадвараа хэд дахин өсгөх боломж

"ДИЖИТАЛ БОРЛУУЛАЛТ 5.0" СУРГАЛТ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?

Шинэ орлогын урсгал бий болгохыг хүсэж буй бизнес эрхлэгч бол

Бизнесээ онлайнд суурилсан дижитал систем рүү шилжүүлэхийг хүсэж байгаа бол

Өөрийн онцлог чанараа ашиглан борлуулалтаа өсгөхийг хүсэж байгаа бол

Байгууллагынхаа борлуулалтын системийг шинэчлэх шаардлагатай байгаа бол 

Үр ашигтай борлуулалтын хэмжигдэхүйц алхмуудыг бүтээж, хэрэгжилтийг нь хянаж сурахыг хүсэж байвал

Зах зээлийн уналтыг өөрийн давуу тал болгон ашигладаг борлуулагч болмоор байвал

Багийн зөв бүтэц зохион байгуулалтаар дамжуулан орлогоо өсгөхийг сурмаар байвал

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргахад анхаарах ёстой чиглэлүүдийг мэдэхийг хүсэж байвал

Бизнест тулгараад буй борлуулалтын асуудлыг системчлэх чадварт суралцмаар байвал

00
ӨДӨР
:
 
00
ЦАГ
:
 
00
МИН
:
 
00
СЕК

Уучлаарай та хожимдсон байна!

 

Борлуулалтын ур чадвараа хэд дахин өсгөх боломж

 зайлшгүй оролцох ЁСТОЙ 4 шалтгаан

1

Энтрепренёр сэтгэлгээнд суралцах боломж

Шинэ энтрепренёр сэтгэлгээнд суралцсаны үр дүнд та борлуулалт хийх гэж хөөцөлдөхгүйгээр хэрэглэгч өөрөө тан дээр ирж худалдан авалт хийдэг аюулгүй, найдвартай, өөрөө эргэлддэг тогтвортой өсөлттэй систем бий болгох явдал юм.

2

Бизнесээ өргөжүүлэх боломж

Та ердөө 28 хоногийн дотор үнэнч хэрэглэгчдийнхээ тоог нэмэх өөрт тохирсон аргуудыг эзэмшихээс гадна бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ цэнийг хэд дахин өсгөх шилдэг борлуулалтын ур чадварт суралцана. 

3

Цаг, орон зай, мөнгөө хэмнэх боломж

Genius группийн 1495 ам.долларын сургалтыг Дасгалжуулалтын академи 320 ам.доллар буюу ердөө сая нэг зуун мянган төгрөгөөр, Монгол хэл дээр, гэрээсээ суралцах боломжийг олгож байна.

4

Менторын бодит дэмжлэг авах боломж

Та энэхүү сургалтад оролцсоноор өөрийн одоогийн мэдлэг туршлага дээрээ тулгуурлан бизнесээ бүтээх, орлогоо нэмэгдүүлэх шинэ, бодит чиглүүлгийг ментороосоо авч, асуусан болгондоо хариултаа авах боломжтой.

Monica Batsukh


ДА-ийн CEO, GeniusU группийн хамтрагч


   Та юуны төлөө, яагаад энэ ажлыг /бизнесээ/ хийж байгаагаа мэддэг болсон цагаас борлуулалт хийх нь сонирхолтой бөгөөд тааламжтай болж эхэлдэг. Нийгэмд хамгийн чухал асуудлуудын гол зангилааг тайлах хэмжээний зах зээлийн өндөр эрэлт хэрэгцээтэй талбарт бусдын хийж чадахгүйг хийж чадаж байвал таны бизнес ч хөгжинө, таны ур чадвар ч хөгжинө. Мөн ур чадвартайгаа дүйцэх хэмжээний мөнгийг өөртөө татах болно. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тааруулж ур чадвараа хөгжүүлэх нь бизнесийн хамгийн шилдэг загвар. Амжилттай бизнесүүд брэнд, дотоод систем, технологийн аргачлалаар хамгийн богино хугацаанд хамгийн өндөр үнэ цэнийг хэрэглэгчдэд өгч чадаж байгаагаараа ялгардаг.

Roger James Hamilton


GeniusU группийн CEO, зохиолч, хөрөнгө оруулагч


   Дэлхийн эдийн засаг, бизнесүүдийн хөгжил дижитал зууны өөрчлөлт рүү урьд өмнө хэзээ ч байгаагүй хурдтайгаар шилжин орж байна. Олон бизнес эрхлэгч, энтрепренёрууд энэ хурдыг гүйцэхийн тулд олон янзаар оролдож байгаа ч хэдхэн сарын өмнө ажиллаж байсан арга өнөөдөр ажиллахгүй болсон байна.

Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн худалдан авалт, сонголтын хэв маягууд байнга өөрчлөгдөж байгаа нь таны маркетингийн болон борлуулалтын ур чадвараа хөгжүүлж шинэчлэхийг шаардаж байна. Ердөө 28 хоногийн дотор та энэ шинэчлэлийг эхлүүлж, борлуулалтын шилдэг чиглэлд мэргэших боломжтой гэхээр гайхалтай биш гэж үү? 

geniusu группийн илтгэгч менторууд

Michelle Clarke

GeniusU группийн гүйцэтгэх захирал


Итгэлийг бий болгох нь борлуулалтыг нэмэгдүүлэх хамгийн чухал түлхүүр юм. Ихэнх хүмүүс сайн борлуулалт хийхийн тулд шилдэг борлуулагч нартай байх ёстой гэж боддог ч өнөөдөр хамгийн амжилттай компани өмнөхөөсөө бага борлуулалтын ажилчидтай мөртлөө илүү их борлуулалт хийж байна. 

Michelle Nolting

GeniusU группийн хамтрагчдын ментор


4.0 загвартай зах зээлд нийцсэн бүтээгдэхүүн болон асуудалд нийцсэн бүтээгдэхүүн 2 ын ялгааг олж мэдэх ба жинхэнэ асуудал нь юу болохыг үнэн зөв тодорхойлохын тулд бүтээгдэхүүнээ шинэчлэх шийдлээ олж авна. Үйлчлүүлэгчдээсээ оновчтой асуулт асуух замаар тэдний асуудлыг тодорхойлж, хэрэгцээтэй, үнэ цэнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлнэ. 

Donna Isobella

GeniusU группийн Crystal circle - зөвлөх


Та борлуулалтын тогтмол эргэлттэй байхын тулд тантай насан туршдаа хамтдаа байх үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ бий болгох замаа бүтээж, тодорхой болгоно. Үүний тулд итгэлцлийн үнэ цэнээр дамжуулан тэдний сонирхлыг татахуйц ирэх 12 сарын идэвхтэй үйл ажиллагааны хуваарь болон борлуулалтын төлөвлөгөөгөө нарийвчлан гаргаж сурна.



"Дижитал Борлуулалт 5.0" ОРОЛЦОГЧдын сэтгэгдэл

Би тусламж хэрэгцээтэй байгаа үйлчлүүлэгчдэдээ дэмжлэг үзүүлэх зорилгоор "Дижитал Борлуулалт 5.0" сургалтад хамрагдсан. Хамгийн чухал нь, бид 4.0 систем дээр борлуулалтаа хийх нь өнөө цагт тохиромжгүй учир хэрэглэгчийн асуудлыг шийдэх хүртээмжтэй хэрэгслийг бий болгох шаардлагатайг ойлгоcон. Ирэх жилийн бизнесийнхээ борлуулалтын төлөвлөгөөг гаргасан.

 Каролин Лян

Энэхүү сургалт нь манай бизнесийг дижитал руу шилжүүлэх замыг зааж өгсөн гэж хэлэхэд болно. Бизнесийн зорилгын тухай онцлохоос гадна "Борлуулалт" гэдэг үгнээс сүрдэж, зугтаадаг өөрийгөө олж харсанНэмж дурдахад, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд, түүнчлэн бусад бизнес эрхлэгчдэд миний туслаж чадах зүйл бол санхүүгийн зөвлөхийн хөтөлбөр гэдгээ ойлгож, дагагчаа өсгөх ажилдаа орсон шүү!!

Роберто Э Сюраз

Хамгийн шилдэг манлайлан суралцагчид СЮРПРИЗ БЭЛЭГ

Энэ бол өөр хаа ч байхгүй гайхалтай БЭЛЭГ, УРАМ, СЮРПРИЗ байх болно. Өөрийн оюуны капиталыг ашиглан бусдыг өсөхөд чин сэтгэлээсээ туслан сошиал капиталаа өсгөж, амжилттай болж чадсан нэгнийг хамгийн шилдэг "Манлайлан суралцагч" аар шалгаруулан сургалтын төгсгөлд Дасгалжуулалтын Академийн зүгээс дараах бэлгүүдээр шагнах болно. 

  1.  Дасгалжуулалтын Академиар дамжуулан өөрийн танилын хүрээг болон орлогоо өсгөх зорилгоор "Бэрхшээл ба Боломж" подкастад зочноор оролцох боломж
  2. "Бэрхшээл ба Боломж" эвэнтэд зочноор оролцох боломж
  3.  Дасгалжуулалтын Академийн "Ulaanbaatar Entrepreneur Social" эвэнтэд зочноор оролцох боломж
  4.  Global Entrepreneur Summit-ийн монгол орчуулгатай бичлэг үзэх 305'000₮ үнэ бүхий эрх

ЭРТЭЧ ШУВУУХАЙ БОЛОХЫН ДАВУУ ТАЛ

Та хөтөлбөртөө хэдий чинээ эрт бүртгүүлээд


ороод ирнэ төдий чинээ ихийг сурах болно. 

  • Сургалтад бүртгүүлээд төлбөрөө төлмөгц захиалга баталгаажиж, хичээл эхэлсэн өдрөөс 28 хоногийн турш судлахад нээлттэй байдаг. Харин та 6 сарын 23-ны дотор бүртгүүлж эртэч шувуухай болсноор танд 7 хоногийн хугацаа нэмж өгөх болно.
  • Та ментортойгоо нэмэлт 7 хоногтоо эргэн уулзаж, зөвлөгөө чиглүүлэг авах боломжтой. Ингэснээр та хэрхэн амжилттай төгсөх талаар, өөрийн арга барилыг хөгжүүлэхэд, ажлаа төлөвлөхөд тустай. 


Яаж оролцох вэ? Хэрхэн бүртгүүлэх вэ?

Ердөө хоёрхон алхмын дагуу сургалтдаа бүртгүүлээрэй!

Алхам 1 Захиалгаа байршуулж, төлбөрөө төлөх  ⬇️

ТӨЛБӨР ТӨЛӨХ товчин дээр дарснаар манай сургалтын сайт дээр уг сургалтыг худалдан авч буй захиалгаа үүсгэх юм. 

Онлайнаар захиалгаа гүйцэтгэх явцдаа хэрэв та манай сургалтын сайтад бүртгэлгүй бол хэрэглэгчийн эрх/данс шинээр үүсгэж, сайт руу нэвтэрч хичээлээ үзэх өөрийн гэсэн хэрэглэгчийн нэр болон нууц үгтэй болно. Мөн төлбөрийг манай банкны төгрөгийн данс руу шилжүүлэх гэсэн төлбөр төлөх нэг л сонголт бий.  Төлбөр төлөхдөө дансны жагсаалттай анхааралтай уншиж танилцаад яг тухайн сургалтын төлбөр хүлээн авч буй данс руу шилжүүлээрэй. Өөр данс руу шилжүүлсэн тохиолдолд буцаагдах, ахин шилжүүлэх явдал гарах болохыг анхаарна уу.

Алхам 2 Бүртгэлийн форм бөглөх

АЛХАМ 1-ыг амжилттай гүйцэтгэж захиалгаа байршуулж төлбөрөө төлсний дараа танд имэйлээр бүртгэлийн формын линк очно. Асуумжид бөглөсөн хариултууд танд мөн имэйлээр очих болно. 

Мөн формыг амжилттай бөглөөд дууссаны дараа танд зөвхөн сургалтын оролцогчдод зориулсан тусгай Фэйсбүүк группийн линк /холбоос/ гарч ирэх болно. Линк дээрээ даран группд нэгдэх хүсэлтээ илгээгээрэй. 

Дэлхийн үнэ

$

1495

/5'154'760 ₮/

  • 24/7 нээлттэй хичээлүүд
  • Групп менторинг асуулт хариултын уулзалт
  • Амьд онлайн менторын хичээл
  • Амжилттай хэрэгжих борлуулалтын төлөвлөгөө
  • Англи хэл дээр
pro

1'100'000

/320 $/

  • 24/7 нээлттэй хичээлүүд
  •  Групп менторинг асуулт хариултын уулзалтууд
  • Ганцаарчилсан менторын уулзалт зөвлөгөө
  • Урьдчилан бэлтгэсэн онлайн хичээлүүд 
  • Модуль бүр дээр амьд онлайн уулзалтууд
  • Амжилттай хэрэгжих борлуулалтын төлөвлөгөө  
  • Манлайлан суралцагчийн бонус
  • Монгол хэл дээр

БҮРТГҮҮЛЭХ, ЗАХИАЛГАА ҮҮСГЭХ, ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР БИЧЛЭГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ЭНД ДАРЖ ҮЗЭЭРЭЙ!

Түгээмэл асуулт хариулт

Төлбөрөө хувааж төлж болох уу? Сар сард нь?

Төлбөр бүх хүмүүст ижил бэлнээр урьдчилан төлөхөөр нөхцөлтэй. Хувааж төлөх боломжгүй. Өөрийн санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлаад зохицуулаад оролцоорой.

Англи хэл мэдэхгүй хүн сууж болох уу?

Бүх хичээлүүд Монгол хэл дээр заагдана. 

Төлбөрөө яаж хийх вэ? Гадаадаас яаж төлбөрөө төлөх вэ? 

Монголоос болон Монголд байгаа хүнээр дамжуулан төлбөрөө төлөх гэж байгаа бол төлбөрийг төгрөгийн данс руу шилжүүлэх гэсэн нэг л сонголт байгаа.


Хэрэв та гадаадаас төлбөр төлөх гэж байгаа бол Paypal-оор фунтын данс руу шууд шилжүүлж болно. Захиалга байршуулсны дараа танд Paypal-оор төлбөрөө шилжүүлэх заавар бүхий имэйл очих болно. Зааврын дагуу төлбөрөө шилжүүлээд тусламж хэрэгтэй бол бидэнтэй Monica Batsukh хуудасны чатаар холбогдоорой. 

Танай сургалтад зээл аваад орчихвол би өөрийн асуудлаа шийдэж чадах болов уу?

Бид энэ тохиолдолд хэлдэг нэг л хариулттай. Энэ асуултыг хэнээс ч асуусан адилхан хариулт өгнө. Зээл ав гэж зөвлөхгүй. Харин энэ сургалт хайж байгаа зүйлийг чинь өгч чадна гэж бодож байвал ороод ирсэн нь хамаагүй дээр. Бид жил ирэх тусам сургалтын чанар, үнэ цэнэ болоод төлбөрөө нэмдэг. Цагаа үнэлж сурах нь маш чухал учир, хойшлуулалгүй энэ жилдээ багтаж орж ирээд асуудлаа шийдээд аваарай. 

Онлайн уулзалтдаа оролцож амжихгүй эсвэл хоцрохоор болчихвол яах вэ?

Мэдээж хоцрохгүй, таслахгүй байвал та хамгийн их үр өгөөжтэй суралцана. Зайлшгүй тохиолдолд онлайн уулзалтын видео бичлэгийг давтан үзэх боломжтойгоор сургалтын вэбсайт дээрээ байрлуулах болно. Тиймээс та хичээлүүд, уулзалтуудаа хэдэн ч удаа давтан үзэж болно. Онлайн уулзалтын мэдээлэл, мэдэгдлийг бид танд имэйлээр илгээх болно. Мөн сургалтын сайт дээр хуваариуд тавигдах бөгөөд та ажлаа урьдчилан төлөвлөх боломжтой. 

Гадаадаас оролцох тохиолдолд цагаа хэрхэн зохицуулах вэ?

Бид онлайн уулзалтынхаа цагийг УБ-ын цагаар танилцуулдаг. Та өөрийн амьдардаг улс хотын цагийн хуваарийг https://www.worldtimebuddy.com/ гэх мэт сайт ашиглан цагаа зөв тооцоолж орж ирээрэй. 

>