CASHFLOW 5.0  

2022 оны 7 сарын 25 - 8 сарын 5

Бэлэн мөнгөний урсгалыг сайжруулах 14 хоногийн эрчимжүүлсэн онлайн сургалт

2022/07/25~2022/08/05-ны хооронд болох "Бэлэн мөнгөний урсгал 5.0" сургалтад яг одоо бүртгүүлээрэй.

14 хоногийн хугацаанд бэлэн мөнгөний урсгал, ашиг орлогоо сайжруулах, үндсэн хөрөнгөө өсгөх шилдэг стратеги боловсруулж, бизнесээ 10 дахин томруулах орлогын далд боломжуудыг нээж илрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний ашигтай үнийг шинэчлэн тогтоох, санхүүгийн төлөвлөлтөө хийж сурах гэх мэт ур чадваруудыг эзэмшээрэй. 

"Бэлэн мөнгөний урсгалыг сайжруулах 5.0" Дэлхийн хэмжээний сургалтыг ХАМГИЙН ХЯМД үнээр Монгол хэл дээр анх удаа зохион байгуулж байна!

Та хувийн болон бизнесийнхээ бэлэн мөнгөний урсгалаа 10 дахин нэмэгдүүлэхийг хүсч байна уу?

Хамгийн их хямралын үед л насан туршийн боломжууд бий болдог.

2018 онд дэлхийн нийт ажиллах хүчний 5% буюу 172 сая хүн ажилгүй байсан бол 2021 онд энэ нь 6.3~6.5% болж өсчээ. Харин 2022 оны одоогийн байдлаар ажилгүйдлийн тоо 220 саяд хүрч байна...

Урьдчилан таамаглах аргагүй санхүүгийн зах зээл, эдийн засгийн уналтад үзүүлэх дэлхийн хариу арга хэмжээнээс үүдэлтэй төсөв, мөнгөний бодлого тодорхойгүй байгаа энэ үед  бид хурдан дасан зохицох шаардлагатай байна. Бид өнөөдрийн шинэ дижитал нөхцөлд санхүүгийн багцаа бүрдүүлэх болон удирдахад томоохон сорилтуудтай тулгардаг.

Ийм учраас бид энэхүү дижитал 10 жилд бий болох цоо шинэ боломжуудыг ажиглаж, урьдчилан таамаглах аргагүй тогтворгүй үе шатанд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор "Cash Flow 5.0" онлайн сургалтыг анх удаа Genius групптэй хамтран Монгол хэлнээ орчуулан танд зориулан бэлтгэлээ.

Яг одоо бидэнтэй нэгдэн "Бэлэн мөнгөний урсгал 5.0" санхүүгийн багцын төлөвлөгөөгөө шинэчилж, бүтцийн өөрчлөлт рүү тэмүүлээрэй!

Cash flow 5.0 сургалтад зайлшгүй оролцох 4 шалтгаан:

1. 

 Дижитал 10 жилд амжилтаа баталгаажуулах шилдэг стратегиудыг ашиглан бэлэн мөнгөний урсгалаа 10 дахин сайжруулахын тулд 

2.

Өөрийн бизнесийн болон хувийн орлогын далд боломжуудыг олж илрүүлж, хөрөнгийн үнэ цэнээ нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний үнээ шинэчлэн тогтооход суралцахын тулд

3.

Та энэхүү сургалтад амжилттай суралцсанаар дараагийн жилүүдэд сургалтын ментороор ажиллан орлогоо нэмэгдүүлж Дасгалжуулалтын Академийн хамтрагч болохыг хүсч байвал

4.

Genius группийн 1495 ам.долларын сургалтыг өнгөрсөн жил Дасгалжуулалтын академи 895 ам.доллараар хүргэж байсан бол энэ жил ТАНД 295 ам.доллар буюу ердөө 895 мянган төгрөгөөр суралцах боломжийг олгож байна. 

14 хоногийн хугацаанд бэлэн мөнгөний урсгал, ашиг орлогыг сайжруулах шилдэг стратеги дээр тулгуурлан бодит тооцооллуудыг хийж, менторуудын чиглүүлгийг авах болно. 

Энэ сургалтын ментор бүр өөрийн салбартаа батлагдсан мэргэжилтэн бөгөөд сая сая долларын бэлэн мөнгөний урсгалаа өсгөсөн туршлагатай.

Орлогоо өсгөх аргад суралцахуй

Donna Izabella

/Genius группийн Crystal circle буюу компанийн үүсгэн байгуулагчдын группийн хувийн зөвлөх ментор /

Хэрхэн яаж өөрийн бизнесийн орлогоо 10 дахин нэмэгдүүлж, эерэг мөнгөн урсгалыг бүтээх вэ?

Та бизнесийнхээ үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалтынхаа орлогын зорилтоо тодорхойлох болно.
Ирэх жилийн бизнесийнхээ орлогыг юу, хэзээ, хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөж буйгаа зураглаж, таны оруулсан хөрөнгө оруулалт хэдий хэмжээний үр өгөөжийг хүртэх боломжтой гэдгээ тодорхойлох болно.


Бүтээгдэхүүн үйлчилгээгээ үнэлэхүй

Deborah Harris

/Genius группийн санхүү хариуцсан захирлын туслах/

Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ ашигтай байгаа эсэхийг хэрхэн баталгаажуулах вэ?

Таны үргэлж төсөөлж байсан бизнес, амьдралын хэв маяг, нөлөөллийг бий болгоход чиглүүлнэ.
Та өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесээ үнэлэх хэрэгслүүдийг мэдэж авах бөгөөд ингэснээр та зөвхөн ашигтай төдийгүй бизнесийнхээ гол хөрөнгө оруулагчийн хувьд маш их хөрөнгө оруулалтыг эргүүлж авах болно.


Бизнесийн үнэ цэнийг бий болгохуй

Chris Eldridge

/4impact группыг үүсгэн байгуулагч / эзэмшигч 16 жилийн бизнесийн туршлагатай,  Төв Австралийн Зөвлөх зөвлөлийн гишүүн,
Мэргэшсэн Зөвлөх зөвлөлийн дарга/ 

Өөрийн бизнесийн өсөлтийг санхүүжүүлэх өөр нэг эх үүсвэр байгаа гэдгийг ойлгох болно, тэр нь таны бизнест аль хэдийн гүйж байгаа бэлэн мөнгө юм. Мөн бид танай бизнесийн хөрөнгийн үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, санхүүжилтийн боломжуудыг авч үзэх болно.


Бэлэн мөнгөний урсгалаа тогтвортой байлгаж, өсгөх аргад яг одоо суралцаад ав! 


Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Бид урьд өмнө хэзээ ч байгаагүй цаг үед амьдарч байна. Коронавирусын хямралын шууд нөлөө дөнгөж өнгөрч байхад бид түүхэн дэх хамгийн том санхүүгийн сүйрэл болно гэж шинжээчдийн таамаглаж байсан зүйл рүү орж байна. Хэрэв та бизнес эрхлэгч бол одоо болж буй асар том санхүүгийн хямралын үр дагаврыг аль хэдийнээ мэдэрч эхэлсэн байх.

Энэ цаг үед та дараагийн өсөлт хөгжилтийн давлагааг авчрах боломжуудыг эрэлхийлж байхдаа бизнесийнхээ богино хугацааны бэрхшээлийг засах хэрэгтэй гэдгээ ойлгож таньсан байх.

Та хувиараа бизнес эрхлэгч нэгэн, жижиг багтай гарааны бизнес эрхлэгч болон MLM бизнес /сүлжээний бизнес/ эрхлэгч эсвэл олон зуун ажилтантай аж ахуйн нэгжийн аль нь ч бай таньд хүссэн үр дүнгээ өгч, хямралаас гаргахад тань туслах онцгой хөтөлбөр бидэнд бий.

Та өдөр бүр нэгээс хоёр цаг анхаарлаа төвлөрүүлээд зориулахад л хоёр долоо хоногийн дараа гэхэд шууд хэрэгжүүлэх боломжтой бүрэн ажиллагаатай дижитал мөнгөн урсгалыг бий болгох бүтэн төлөвлөгөөтэй болно.

Танд амжилт хүсье!


"Чи л хүсээд хийж чадвал бүх ертөнц чинийх болно"                           - Lao Tzu

"Cash flow 5.0" сургалтад хэн оролцвол тохиромжтой вэ?

                   1.

Та ямар нэг байгууллагын ажилтан, нэмэлт орлого олохыг хүсдэг болон гэр бүлдээ шинэ орлогын урсгал бий болгохыг хүсч байвал

2.

Та одоо байгаа бизнесээ санхүүгийн хувьд дараагийн түвшинд гаргах хамгийн сайн арга замыг хайж буй бизнес эрхлэгч бол

3.

Хувийн болон бизнесийн санхүүгийн хямралаас гарах хамгийн ухаалаг бөгөөд хурдан арга замыг эрэлхийлж байвал

4.

Гарааны буюу шинээр бизнесээ эхлүүлэхийг хүсч байгаа бол /Зах зээл дээр байгаа боломжуудыг олж харан, бизнесээ эхлүүлэх/ 

 5.

Баг бүрдүүлэгч болон удирдлагын чиглүүлэх шатандаа явж байгаа бизнес эрхлэгч энтрепренёруудад /MLM бизнес эрхлэгчдэд/

Өнөөдөр энтрепренёр сэтгэлгээ хамгийн чухал байна. Дэлхийн энтрепренёрууд л дэлхийг өөрчлөх хүч чадалтай. Танд дэлхийн хэмжээний энтрепренёр болох ХҮСЭЛ бий юу?


хэзээ эхлэх вэ?

2022-07-25

Хэр удаан үргэлжлэх вэ?

14 хоногийн турш

Хаана явагдах вэ?

Онлайнаар Zoom app ашиглах

бэлэн мөнгөний урсгалаа 10 дахин өсгөх арга стратегийг эндээс...

Хамгийн шилдэг манлайлан суралцагчдад СЮРПРИЗ БЭЛЭГ

Энэ бол өөр хаа ч байхгүй гайхалтай БЭЛЭГ, УРАМ, СЮРПРИЗ байх болно. Өөрийн оюуны капиталыг ашиглан бусдыг өсөхөд чин сэтгэлээсээ туслан сошиал капиталаа өсгөж, амжилттай болж чадсан нэгнийг хамгийн шилдэг "Манлайлан суралцагч" аар шалгаруулан сургалтын төгсгөлд Дасгалжуулалтын академийн зүгээс дараах бэлгүүдээр шагнах болно. 


  1. Дасгалжуулалтын Академиар дамжуулан өөрийн танилын хүрээг болон орлогоо өсгөх зорилгоор Бэрхшээл ба Боломж подкастад зочноор оролцох боломж
  2. Дасгалжуулалтын Академийн Ulaanbaatar Entrepreneur Social эвэнтэд зочноор оролцох боломж
  3. Ирэх жил ментороор ажиллаж өөрийнхөө чадварыг өсгөж орлогоо нэмэгдүүлэх боломж
00
ӨДӨР
:
 
00
ЦАГ
:
 
00
МИН
:
 
00
СЕК

Уучлаарай та хожимдсон байна!

 

Яаж оролцох вэ? Хэрхэн бүртгүүлэх вэ?

Ердөө хоёрхон алхмын дагуу сургалтдаа бүртгүүлээрэй!

алхам 1

Захиалгаа байршуулж, төлбөрөө төлөх

БҮРТГҮҮЛЭХ товчин дээр дарснаар манай сургалтын сайт дээр уг сургалтыг худалдан авч буй захиалгаа үүсгэх юм. 

Онлайнаар захиалгаа гүйцэтгэх явцдаа хэрэв та манай сургалтын сайтад бүртгэлгүй бол хэрэглэгчийн эрх/данс шинээр үүсгэж, сайт руу нэвтэрч хичээлээ үзэх өөрийн гэсэн хэрэглэгчийн нэр болон нууц үгтэй болно. Мөн төлбөрийг манай банкны төгрөгийн данс руу шилжүүлэх гэсэн төлбөр төлөх нэг л сонголт бий.  Төлбөр төлөхдөө дансны жагсаалттай анхааралтай уншиж танилцаад яг тухайн сургалтын төлбөр хүлээн авч буй данс руу шилжүүлээрэй. Өөр данс руу шилжүүлсэн тохиолдолд буцаагдах, ахин шилжүүлэх явдал гарах болохыг анхаарна уу. 

алхам 2

Бүртгэлийн форм бөглөх

АЛХАМ 1-ыг амжилттай гүйцэтгэж захиалгаа байршуулж төлбөрөө төлсний дараа танд имэйлээр бүртгэлийн формын линк очно. Асуумжид бөглөсөн хариултууд танд мөн имэйлээр очих болно. 

Мөн формыг амжилттай бөглөөд дууссаны дараа танд зөвхөн сургалтын оролцогчдод зориулсан тусгай Фэйсбүүк группийн линк /холбоос/ гарч ирэх болно. Линк дээрээ даран группд нэгдэх хүсэлтээ илгээгээрэй. 

CASH FLOW 5.0 

2021 ОНД АНГЛИ ХЭЛ ДЭЭР

     895$       

  •  Дасгалжуулалтын Академиар дамжуулан өөрийн танилын хүрээг болон орлогоо өсгөх зорилгоор Бэрхшээл ба Боломж подкастад зочноор оролцох боломж
  •  Дасгалжуулалтын Академийн Ulaanbaatar Entrepreneur Social эвэнтэд зочноор оролцох боломж
  •  Ирэх жил ментороор ажиллаж өөрийнхөө чадварыг өсгөж орлогоо нэмэгдүүлэх боломж
CASH FLOW 5.0 

2022 ОНД МОНГОЛ ХЭЛ ДЭЭР

    295$    

 /895'000₮/

  •  Дасгалжуулалтын Академиар дамжуулан өөрийн танилын хүрээг болон орлогоо өсгөх зорилгоор Бэрхшээл ба Боломж подкастад зочноор оролцох боломж
  •  Дасгалжуулалтын Академийн Ulaanbaatar Entrepreneur Social эвэнтэд зочноор оролцох боломж
  •  Ирэх жил ментороор ажиллаж өөрийнхөө чадварыг өсгөж орлогоо нэмэгдүүлэх боломж

Захиалгаа үүсгэсний дараа Алхам 2 буюу бүртгэлийн формоо заавал бөглөж, имэйлээ хаягаа шалгаарай. 

Түгээмэл асуулт хариулт

Хувийн болон байгууллагын санхүүгийн тайлан баланс дахь нууцыг хадгалах уу?

Тийм, бид сургалтынхаа оролцогчдын хувийн нууцыг хадгалдаг өөрийн гэсэн системтэй. 

Төлбөрөө хувааж төлж болох уу? Сар сард нь?

Төлбөр бүх хүмүүст ижил бэлнээр урьдчилан төлөхөөр нөхцөлтэй. Хувааж төлөх боломжгүй. Бүтэн жилийн гишүүнчлэлийн төлбөрийг бүтнээр төлж байж хичээлээ үзэж, сургалтандаа оролцох боломжтой болно. Өөрийн санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлаад зохицуулаад оролцоорой.

Англи хэлдээ сайнгүй хүн оролцвол яах вэ?

Бүх хичээлүүд Монгол хэл дээр явагдана.

Төлбөрөө яаж хийх вэ? Гадаадаас яаж төлбөрөө төлөх вэ? 

Хэрэв гадаад улсаас оролцохоор сонирхож байгаа бол өөрийн таньдаг ойр дотны хүнээр дамжуулаад дээрх данс руу хийхэд болно (гүйлгээний утган дээр өөрийн и-мэйл хаягийг үнэн зөв бичих). Та энэ хуудсан дээрээс ЗАХИАЛГА ХИЙХ гэсэн товчлуурыг дарж манай сургалтын вэб сайтад хөтөлбөрийг онлайнаар худалдан авах бөгөөд захиалгаа үүсгэх явцад танд дансны дугаар бусад мэдээлэл харагдах болно. Мөн захиалга байршуулсны дараа дансны дугаар болон бусад заавартай имэйл очно. 

Танай сургалтад зээл аваад орчихвол би өөрийн асуудлаа шийдэж чадах болов уу?

Бид энэ тохиолдолд хэлдэг нэг л хариулттай. Энэ асуултыг хэнээс ч асуусан адилхан хариулт өгнө. Зээл ав гэж бол зөвлөхгүй, харин хөтөлбөр, сургалт хайж байгаа зүйлийг чинь өгч чадна гэж бодож байвал ороод ирсэн нь хамаагүй дээр. Бид жил ирэх тусам хөтөлбөрийн чанар чансаа болоод төлбөрөө нэмдэг. Цагаа үнэлж сурах нь маш чухал учир, хойшлуулалгүй энэ жилдээ багтаж орж ирээд асуудлаа шийдээд аваарай. 

Онлайн уулзалтдаа оролцож амжихгүй эсвэл хоцрохоор болчихвол яах вэ?

Мэдээж хоцрохгүй, таслахгүй байх тусмаа та үр өгөөжтэй суралцана. Зайлшгүй тохиолдолд онлайн уулзалтын видео бичлэгийг хичээл хаагдтал давтан үзэх боломжтойгоор сургалтын вэбсайт дээрээ 8 сарын 21 нийг дуустал байрлуулна. Мөн сургалтын онлайн уулзалтын хуваарийг бид хаалттай фэйсбүүк групп дээр мэдээлэл тавих бөгөөд болно.

Гадаадаас оролцох тохиолдолд яаж оролцох вэ?

Бид онлайн уулзалтынхаа цагийг УБ цагаар танилцуулдаг. Та өөрийн амьдардаг улс хотын цагийн хуваарийг www.worldtimebuddy.com гэх мэт сайт ашиглан цагаа зөв тооцоолж орж ирээрэй. 

00
ӨДӨР
:
 
00
ЦАГ
:
 
00
МИН
:
 
00
СЕК

Уучлаарай та хожимдсон байна!

 
>