"маркетинг 5.0"
28 ХОНОГИЙН онлайн сургалтад урьж байна
Яг одоо технологийн өөрчлөлт нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээрээ асар хурдтай явагдаж байна. Урьд нь 7 хоногоор, өдрөөр өөрчлөгдөж байсан хурд өнөөдөр секунд секундээр өөрчлөгдөж байна. Энэ хурд нь дэлхийн топ маркетеруудын хэрэглэж байгаа чатбот болон бусад виртуал туслахуудыг ашиглаж контент үүсгэх, хэрэглэгчдийг татах болон бусад олон зүйлд хиймэл оюун ухааны оролцоотойгоор эрчимжиж, дижитал маркетингийн орчинг орвонгоор нь өөрчлөх хэмжээнд очсон гэсэн үг.
Энэ хурдаараа бол хиймэл оюун ухаан нь цаашлаад дижитал маркетингийн гол үүргийг гүйцэтгэх юм байна гэдэг нь маш тодорхой харагдаж байна.
Олон бизнес эрхлэгчид энэ их өөрчлөлтийг ойлгон хүлээн авч, зохицож нийцэхийн тулд янз бүрээр тэмцэж хичээж байгаа ч 2022 онд үр дүнтэй ажиллаж байсан арга барил аль хэдийн хуучирч, үйлчлүүлэгчдийн худалдан авалтын дадал зуршил, сэтгэлгээ байнга өөрчлөгдөж таны бүтээгдэхүүний маркетингийн алгоритмууд нөлөөлж чадахаа больсон байна.
Тэгвэл бид өнөөдөр танд зориулан яг энэ цаг үед хэрэглэгчийн анхаарлыг татаж чадахуйц найдвартай, хамгийн бодит, практик туршлагад суурилсан "МАРКЕТИНГ 5.0" цоо шинэ эрчимжүүлсэн онлайн сургалтаа танилцуулж байгаадаа баяртай байна.
Энэхүү Маркетинг 5.0 сургалтаар та өөрийн үйлчлүүлэгчдийн худалдан авалтын шинэ дадал зуршил, сэтгэлгээнд нийцсэн өндөр нөлөөлөлтэй маркетингийн шинэ томьёолол бүхий арга барилыг тодорхой дэс дараалалтай алхмуудаар, системтэйгээр, яг өөрийнхөө бизнесийн онцлогт тохирсон байдлаар бүтээж хэрэгжүүлнэ.
Та бизнесээ дөнгөж эхэлж байгаа, эсвэл аль хэдийн тодорхой түвшинд хүрсэн эсэхээс үл хамааран энэхүү сургалтаас хэрэглэгчдээ татах тасралтгүй өсгөх системийг бүтээж, үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх маркетингийн дэлхийн түвшний шилдэг ур чадварт суралцаарай.
A.I д суурилсан шилдэг аргачлалаар орлогоо 10X өсгөх боломжийг гартаа ав!
хэзээ эхлэх вэ?
2023-11-20
Хэр удаан үргэлжлэх вэ?
28 хоногийн турш
Хаана явагдах вэ?
Онлайнаар Zoom app ашиглах
Уучлаарай та хожимдсон байна!
маркетингийн ур чадвараа хэд дахин өсгөх боломж
"МАРКЕТИНГ 5.0" СУРГАЛТ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?
Шинэ дагагчдын тасралтгүй орж ирэх давлагааг бий болгохыг хүсэж буй бол
Бизнесээ дижитал маркетингийн 5.0 систем рүү шилжүүлэхийг хүсэж байгаа бол
Маркетингийн ур чадвараа төрөлхийн авьяас билэгтэйгээ авцалдуулахыг хүсэж байгаа бол
Үр дүнгээ өгөхгүй байгаа маркетингийн системээ өөрчлөхийг хүсэж байгаа бол
Бүрэн ажиллагаатай маркетингийн төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг нь хянаж сурахыг хүсэж байвал
Эдийн засгийн өсөлт, уналтын аль ч үеийг өөрийн давуу тал болгон ашигладаг маркетер болмоор байвал
Багийн зөв зохион байгуулалтаар дамжуулан хүчтэй маркетингийн давлагааг үүсгэж сурмаар байвал
Бие даасан чөлөөт уран бүтээлч, хувиараа бизнес эрхлэгч, эсвэл нэмэлт орлоготой болохыг хүсэж буй бол
Зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүн болон бизнесийн загвараа боловсруулах хэрэгтэй байгаа бол
Уучлаарай та хожимдсон байна!
МАРКЕТИНГИЙН ур чадвараа 10X өсгөх боломж
зайлшгүй оролцох ЁСТОЙ 4 шалтгаан
Энтрепренёр сэтгэлгээний үнэ цэнэ
Шинэ энтрепренёр сэтгэлгээнд суралцсанаар та мянга мянган худалдан авагчдын сонирхлыг татахуйц хэмжээнд сэтгэж, өөрөө эргэлддэг тогтвортой өсөлттэй систем бий болгох явдал юм.
Бизнесээ өргөжүүлэх цоо шинэ орон зай
Та ердөө 28 хоногийн дотор үнэнч хэрэглэгчдийнхээ тоог нэмэх өөрт тохирсон аргуудыг эзэмшихээс гадна бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ сонирхогчдоо хэд дахин өсгөх шилдэг маркетингийн ур чадварт суралцана.
Цаг, орон зай, мөнгөө хэмнэхийн гайхамшиг
GeniusU группийн 1495 ам.долларын сургалтыг Дасгалжуулалтын Академи 320 ам.доллар буюу ердөө сая нэг зуун мянган төгрөгөөр, Монгол хэл дээр, орон зай харгалзахгүй суралцах боломжийг олгож байна.
Ментортой байхын ид шид
Та энэхүү сургалтад оролцсоноор одоогийн мэдлэг туршлага дээрээ тулгуурлан бизнесээ шинэчлэх, орлогоо нэмэгдүүлэх бодит чиглүүлгийг ментороосоо авч, асуусан болгондоо хариултаа авах боломжтой.
geniusu группийн илтгэгч менторууд
Roger James Hamilton
GeniusU группийн үүсгэн байгуулагч
Профайл | Бүтээгч
Wealth & Talent Dynamics болон Entrepreneur Dynamics-ийг бүтээгч бөгөөд 4.0 сая гаруй бизнес эрхлэгчид өөрсдийн урсгалын дагуу бизнесээ бүтээхэд ашигладаг. Рожерын бүх компаниуд Бизнес эрхлэгчдийн хөдөлгөөнийг хүчирхэгжүүлж, мэдлэгийг боловсруулах, баялаг бүтээх, хувь нэмэр оруулах чадварыг хөгжүүлдэг.
Suraj Naik
GeniusU группийн маркетингийн ахлах
Профайл | Дэмжигч
GeniusU группийн Маркетингийн албаны захирал бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан цоо шинэ дагагчаас эхлээд үнэнч хамтран ажиллагч болох хүртэлх замналыг удирддаг.
Marilize Paixao
GeniusU data team leader
Профайл | Арилжаач
GeniusU Group-ийн маркетингийн үнэ цэнийн 5 циклийн дагуух бүхий л дата өгөгдөл, тоон анализийг хариуцан түүнээс гарсан дүгнэлтийн дагуу бизнесийн дараагийн шатанд гарах чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг.
Neeraj Shah
Trusted buyers club үүсгэн байгуулагч
Профайл| Lord
Бизнесүүдэд LinkedIn-ийг ашиглан 90 хоногийн дотор 10K+ үйлчлүүлэгчтэй болоход нь тусалдаг ба өөрийнхөө бизнесийн туршлагаар и-мэйлээр дамжуулан хэрхэн өндөр хувиргалттай хэрэглэгч, үйлчлүүлэгчийг татах аргуудыг зааж өгдөг.
Woon Tan
Подкастын зөвлөх, чиглүүлэгч
Профайл | Star
Подкастаар дамжуулж бизнес эрхлэгчдэд хэрэглэгчдийн итгэлийн харилцааг хэрхэн бий болгох чадвар дээр нь ажиллаж, подкастаа эхлүүлэх болон подкастаа дараагийн түвшинд гаргахад нь зөвлөгөө өгөх ба чиглүүлж дэмждэг.
Sandi Herrera
Global Culture & Edupreneur coach
Профайл | Бүтээгч
Бизнес эрхлэгч, энтрепренёруудад баг хамт олноо боловсруулах замаар байгууллагын үнэ цэнэ болон соёлыг хэрхэн бүтээх аргыг заадаг. Бизнес эрхлэгчдээр дамжуулан /the Conscious Educator Movement/ тоглолтын талбарыг бий болгох хүсэлтэй.
28 хоногт та юу сурах вэ?
Эхний 7 хоногт:
Алсын хараа - Ухаалаг төлөвлөгөө
Та мянга мянган бизнес эрхлэгчдийн ашиглаж батлагдсан ухаалаг томьёолол дээр үндэслэн бодитоор хэрэгжих төлөвлөгөөгөө нарийвчлан гаргана.
- Үйлчлүүлэгчээ болон шийдэх гэж буй асуудлаа тодорхойлно.
- Бүтээгдэхүүн үйлчилгээгээ загварчилж сурна.
- Учир утгатай, хэмжигдэхүйц санхүүгийн, өсөлт хөгжлийн болон сургалтын зорилтуудаа тодорхойлно.
- Урьдчилан таамаглах боломжтой замаа бий болгоно.
Хоёрдугаар 7 хоногт:
Утга учиртай хэмжилт - Үнэ цэнэтэй гүйцэтгэл
Та 7 хоног, сар, улирал, мөн түүнчлэн жилээр нь амжилтын тоонуудаа хэрхэн хэмжихээс гадна тухайн өгөгдлүүдийг ашиглан дараагийн шатанд гарах бизнесийн чухал шийдвэрүүдийг гаргаж сурна.
- Төлөвлөгөөг хэрэгжүүлэх багаа бүрдүүлнэ.
- Шилдэг гүйцэтгэлийн хувьд үүрэг, хариуцлага, харилцаа холбоо, соёлыг төлөвлөнө.
- Зорилгодоо хүрэхийн тулд багийнхаа хэмнэлийг бий болгоно.
Гуравдугаар 7 хоногт:
Үйлчлүүлэгчийн аяллын зам - Итгэлийн урсгал
Таны бизнесийн үнэ цэнийн 5 циклийг тордон хөгжүүлэх замаар байнгын тогтвортой урсгалаа нэмэгдүүлэх аргуудыг и-мэйл, сошиал сувгууд болон подкастаар дамжуулан үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн холбогдож, тэдний таны бизнесийн алсын хараанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хэрэглэгч бүрийн аяллын замыг бий болгож сурна.
- 1:1 хэрэглэгчийн аяллын замыг бүтээнэ.
- Дижитал эрин үеийн и-мэйл маркетинг
- Контент болон подкаст 5.0 маркетинг
Дөрөвдүгээр 7 хоногт:
Хиймэл оюун ухаан - Орлогын эх ундарга
Та зорилтот хэрэглэгчдийн зан төлөв, сонирхолд тулгуурлан Facebook Ad, чатбот болон Google-ийн зар сурталчилгааг автоматаар удирдан чиглүүлэх хамгийн үр дүнтэй аргуудыг
4 сая хэрэглэгчдийг бүтээсэн бодит туршлага дээр тулгуурлан сурах болно. Зар сурталчилгааныхаа үр ашгийг байнга сайжруулахын тулд Google болон Facebook-ийн зар сурталчилгааг хэрхэн хийх аргад суралцана.
- A.I -д суурилсан Facebook Ad
- Чатбот хэрхэн амжилттай хэрэглэх вэ?
"маркетинг 5.0" ОРОЛЦОГЧдын сэтгэгдэл
Энэхүү сургалт нь өөрийн мөрөөдлийн бизнесээ бий болгоход хэнтэй хамтран ажиллавал зохистой гэдгийг ойлгуулсан. Гэрээ хэлэлцээр хийж, харилцаа холбоог өргөжүүлэх авьяастай гэдгээ мэдсэн. Түүнчлэн, орлогоо өсгөх, хувийн бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай итгэлийг энэ сургалтаас авах бүрэн боломжтой.
Роберто Суарес
Энэхүү сургалтад оролцсоноор 7 хоног бүр дагагчийн тоогоо хэмжиж сурснаас гадна шинэ сургалтын үеэр явагдах marketing campaign ий үе шат бүрээр хэрхэн дагагчаа нэмэх аргуудад суралцсан. Дашрамд дуулгахад, төлбөртэй эвэнт, арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдаж,цоо шинэ үйлчлүүлэгчидтэй болж эхэлсэн.
Софие Марин
Хамгийн шилдэг манлайлан суралцагчид СЮРПРИЗ БЭЛЭГ
Энэ бол өөр хаа ч байхгүй гайхалтай БЭЛЭГ, УРАМ, СЮРПРИЗ байх болно. Өөрийн оюуны капиталыг ашиглан бусдыг өсөхөд чин сэтгэлээсээ туслан сошиал капиталаа өсгөж, амжилттай болж чадсан нэгнийг хамгийн шилдэг "Манлайлан суралцагч" аар шалгаруулан сургалтын төгсгөлд Дасгалжуулалтын Академийн зүгээс дараах бэлгүүдээр шагнах болно.
- Дасгалжуулалтын Академиар дамжуулан өөрийн танилын хүрээг болон орлогоо өсгөх зорилгоор "Бэрхшээл ба Боломж" подкастад зочноор оролцох боломж
- "Бэрхшээл ба Боломж" эвэнтэд зочноор оролцох боломж
- Дасгалжуулалтын Академийн "Ulaanbaatar Entrepreneur Social" эвэнтэд зочноор оролцох боломж
- Global Entrepreneur Summit-ийн монгол орчуулгатай бичлэг үзэх 305'000₮ үнэ бүхий эрх
ЭРТЭЧ ШУВУУХАЙ БОЛОХЫН ДАВУУ ТАЛ
Та хөтөлбөртөө хэдий чинээ эрт бүртгүүлээд
ороод ирнэ төдий чинээ ихийг сурах болно.
Яаж оролцох вэ? Хэрхэн бүртгүүлэх вэ?
Дараах хоёрхон алхмын дагуу сургалтдаа бүртгүүлээрэй!
ТӨЛБӨР ТӨЛӨХ товчин дээр дарснаар манай сургалтын сайт дээр уг сургалтыг худалдан авч буй захиалгаа үүсгэх юм.
Онлайнаар захиалгаа гүйцэтгэх явцдаа хэрэв та манай сургалтын сайтад бүртгэлгүй бол хэрэглэгчийн эрх/данс шинээр үүсгэж, сайт руу нэвтэрч хичээлээ үзэх өөрийн гэсэн хэрэглэгчийн нэр болон нууц үгтэй болно. Мөн төлбөрийг манай банкны төгрөгийн данс руу шилжүүлэх гэсэн төлбөр төлөх нэг л сонголт бий. Төлбөр төлөхдөө дансны жагсаалттай анхааралтай уншиж танилцаад яг тухайн сургалтын төлбөр хүлээн авч буй данс руу шилжүүлээрэй. Өөр данс руу шилжүүлсэн тохиолдолд буцаагдах, ахин шилжүүлэх явдал гарах болохыг анхаарна уу.
АЛХАМ 1-ыг амжилттай гүйцэтгэж захиалгаа байршуулж төлбөрөө төлсний дараа танд имэйлээр бүртгэлийн формын линк очно. Асуумжид бөглөсөн хариултууд танд мөн имэйлээр очих болно.
Мөн формыг амжилттай бөглөөд дууссаны дараа танд зөвхөн сургалтын оролцогчдод зориулсан тусгай Фэйсбүүк группийн линк /холбоос/ гарч ирэх болно. Линк дээрээ даран группд нэгдэх хүсэлтээ илгээгээрэй.
Дэлхийн үнэ
$
1495
/5'154'760 ₮/
pro
₮
1'100'000
/320 $/
БҮРТГҮҮЛЭХ, ЗАХИАЛГАА ҮҮСГЭХ, ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР БИЧЛЭГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ЭНД ДАРЖ ҮЗЭЭРЭЙ!
Түгээмэл асуулт хариулт
Төлбөр бүх хүмүүст ижил бэлнээр урьдчилан төлөхөөр нөхцөлтэй. Хувааж төлөх боломжгүй. Өөрийн санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлаад зохицуулаад оролцоорой.
Бүх хичээлүүд Монгол хэл дээр заагдана.
Монголоос болон Монголд байгаа хүнээр дамжуулан төлбөрөө төлөх гэж байгаа бол төлбөрийг төгрөгийн данс руу шилжүүлэх гэсэн нэг л сонголт байгаа.
Хэрэв та гадаадаас төлбөр төлөх гэж байгаа бол Paypal-оор фунтын данс руу шууд шилжүүлж болно. Захиалга байршуулсны дараа танд Paypal-оор төлбөрөө шилжүүлэх заавар бүхий имэйл очих болно. Зааврын дагуу төлбөрөө шилжүүлээд тусламж хэрэгтэй бол бидэнтэй Monica Batsukh хуудасны чатаар холбогдоорой.
Бид энэ тохиолдолд хэлдэг нэг л хариулттай. Энэ асуултыг хэнээс ч асуусан адилхан хариулт өгнө. Зээл ав гэж зөвлөхгүй. Харин энэ сургалт хайж байгаа зүйлийг чинь өгч чадна гэж бодож байвал ороод ирсэн нь хамаагүй дээр. Бид жил ирэх тусам сургалтын чанар, үнэ цэнэ болоод төлбөрөө нэмдэг. Цагаа үнэлж сурах нь маш чухал учир, хойшлуулалгүй энэ жилдээ багтаж орж ирээд асуудлаа шийдээд аваарай.
Мэдээж хоцрохгүй, таслахгүй байвал та хамгийн их үр өгөөжтэй суралцана. Зайлшгүй тохиолдолд онлайн уулзалтын видео бичлэгийг давтан үзэх боломжтойгоор сургалтын вэбсайт дээрээ байрлуулах болно. Тиймээс та хичээлүүд, уулзалтуудаа хэдэн ч удаа давтан үзэж болно. Онлайн уулзалтын мэдээлэл, мэдэгдлийг бид танд имэйлээр илгээх болно. Мөн сургалтын сайт дээр хуваариуд тавигдах бөгөөд та ажлаа урьдчилан төлөвлөх боломжтой.
Бид онлайн уулзалтынхаа цагийг УБ-ын цагаар танилцуулдаг. Та өөрийн амьдардаг улс хотын цагийн хуваарийг https://www.worldtimebuddy.com/ гэх мэт сайт ашиглан цагаа зөв тооцоолж орж ирээрэй.