МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭ

онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

ВИДЕО ҮЗЭХ

"Мөнгөний Сэтгэлгээ" хөтөлбөрийн бүртгэл дуусахад ердөө

05
ӨДӨР
:
 
07
ЦАГ
:
 
05
МИН
:
 
02
СЕК

Уучлаарай та хожимдсон байна!

 
хэзээ эхлэх вэ?

2023-03-15

Хэр удаан үргэлжлэх вэ?

3 сарын эрчимжсэн хөтөлбөр

Хаана явагдах вэ?

Онлайнаар

ОРОЛЦОГЧДЫН бодит ҮР ДҮНГҮҮДЭЭС:

ҮНЭ ЦЭН / ЧАНАР

ХУГАЦАА / ХУРД

ҮР ДҮН / ӨГӨӨЖ

АШИГ / ОРЛОГО

  • Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх гарц, аргаа олж авсан... 
  • Өөртөө тохиолдсон бэрхшээлүүдийг шийдэх сэтгэлгээтэй болж чадсан... 
  • Товчхондоо энэ хөтөлбөрийг “Биеэ засах Их сургууль” гэж нэрлэж болно...
  • Манай хүүхдүүд хүртэл гэртээ мөнгөө хадгалах талаар ярьдаг болчихлоо...
  • Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх гарц, аргаа олж авсандаа талархдаг...
  • Би ямар ч нөхцөлд орсон, юуг ч давж гарч чадна гэдэгтээ маш их итгэлтэй болж хувирсан.
  • Алдсан мөнгөө дахиад алдахгүй байх аргатай болоход л миний амьдрал шууд өөрчлөгдөж эхэлсэн..
  • Ажил нь бүтэмжтэй болж, санаа зовохгүй тайван, өөртөө итгэлтэй, зөв үйлдэл хийж чаддаг болно.

ХӨТӨЛБӨР ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ?

Хувийн менторын зөвөлгөө

Танд мэдрэгдэх өөрчлөлт -100% амжилтын баталгаа болно. Гацаа, саадгүй урагшлахад тань таны туулах гэж буй замыг туулаад гарсан менторууд замчилна.

Та хувийн Ментортой болж, шийдэхийг хүссэн асуудлаа чин сэтгэлээсээ ганцаарчлан ярилцах “Сэтгэл догдлом яриа”-нд уригдах болно. Энэ өдрөөс эхлээд таныг ойлгодог, таныг 100% чадваржихад зааж зөвлөх Ментортой ажиллана.

Ид шидийн онлайн уулзалт

Оройжин шөнөжин суралцсан ч уйдахааргүй сэтгэл гэгэлзүүлсэн, баярын нулимс,  ухаарал хайрласан ярилцлагуудаар дамжуулан амьдралаа өөрчлөөрэй.

Та хөтөлбөрийн турш нийт 6 удаагийн онлайн уулзалтад оролцож, хувийн асуултуудынхаа хариултыг олж, бусдын амжилтаас суралцаж, цоо шинэ ертөнцийг мэдэрч, эрх чөлөөний гайхамшгийг мэдрэх болно.

Онлайн хичээлийн дасгалууд

Зөвхөн өөртөө зориулаад сэтгэлгээгээ хөгжүүлэх мөчүүдийг онлайн хичээлээ үзээд дасгалаа ажиллаад мэдрээрэй.

Хэн ч таныг хараагүй байхад, хэний ч төлөө биш зөвхөн өөртөө зориулж хөрөнгө оруулахын ид шид, өөртөө бэлэглэх цаг гаргах, өөрийнхөө амьдралыг төлөвлөх мөчүүд таны дотор нуугдаж буй хүчтэй хүнийг сэрээж асаах болно. 

ХӨТӨЛБӨР ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?

  • Хичээгээд байгаа атлаа амьдрал нэг л өөдлөхгүй, санаснаар болж өгөхгүй, үр өгөөжөө авч чадахгүй сэтгэл зовоож буй асуудлууд байсаар л байна уу?
  • Цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлний хооронд өр үүсгэж тэвдэж сандарсан хэвээр байна уу?
  • Жаахан мөнгөтэй болохоор л яаралтай хэрэг гараад үрэгдээд байна уу?
  • Юмыг дутуу сурсан мэдрэмжээсээ болоод өөртөө итгэлгүй байгаад байна уу?
  • Хэн нэгнээс шалтгаалаад мөрөөдөлдөө хүрэх итгэл найдвараа алдаад байна уу?
  • Дотроо бодоод байгаа зүйлсээ бүрэн ойлгуулж чадахгүй тавгүйтээд байна уу?
  • Нэмэлт орлого олсон ч амьдралд чинь хүрэлцэхгүй хэвээрээ байна уу?
  • Гэр бүлийнхэн болон ойр дотны хүмүүстээ хангалттай тусалж чадахгүй байна уу?
  • Бусадтай харьцуулж өөрийгөө голоод урам зориг нь унаад байна уу?
  • Тууштай байдал, хичээл зүтгэл чухал гэдгийг мэдсээр байж юунаас эхлэхээ мэдэхгүй байна уу?
  • Гэртээ суугаад орлого олъё гэсэн ч хаанаас эхэлж суралцахаа мэдэхгүй байна уу?
  • Санхүүгийн эрх чөлөө гээчийг мэдэрч бодитоор бүтээхийг хүсэж байна уу?
  • Гадаадад хэдэн жил болсон ч юуны төлөө, юу хийхээ, хаана амьдрахаа, ямар мэргэжил бизнесээр санхүүгийн амжилтад хүрэх ёстойгоо олж нээмээр байна уу?
  • Та дуртай юмаа хийж түүгээрээ хүссэн орлогоо олж сурмаар байна уу?
    Та дээрх асуултуудын аль нэгэнд ТИЙМ гэж хариулж байвал ЭНЭ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНД ЗОРИУЛСАН ГЭСЭН ҮГ.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА

Модуль 1. МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭГЭЭ ХЭРХЭН ТЭЛЭХ ВЭ?

Таны тархи оюун ухаан сэтгэлгээ яаж ажилладаг вэ? Мөнгөний боломжууд хаа сайгүй бий. Харин оюун ухаан сэтгэлгээ тань тэр их боломжуудыг хэрхэн шүүж, дүгнэж, өөрчлөлт хийж байгаагаас шалтгаалж таны сэтгэхүй Мөнгөний сэтгэлгээ тэлж, амьдралд тань гайхалтай том ертөнцийн үүд хаалга нээгдэх болно. Сэтгэлгээгээ л тэлчих юм бол та дахин ингэж Мөнгөний төлөө зовж шаналж амьдрах шаардлага байхгүй. Сэтгээд сурчихвал та юуг ч хийж чадна.

Модуль 2. МӨНГӨНИЙ БӨГЛӨӨСНӨӨС ХЭРХЭН АНГИЖРАХ ВЭ?

Хүн бол сэтгэлийн амьтан. Мөнгөтэй бол бүх амьдралын асуудал шийдэгдчих юм шиг боддог. Гэтэл та сэтгэлийн шархнаасаа болж мөнгөний боол мэт амьдарч, мөнгө орж ирэх урсгалыг хаадаг. Та мөнгө олсон ч бөглөөстэй лонхонд юм хийх гэж зүтгэхтэй адилхан, тэр олсон мөнгөө нэг л мэдэхэд үрэн таран хийгээд, мөнгө тогтохгүй байхад та гайхаж байсан уу? Тэгвэл тэр мөнгөний бөглөөснөөс ангижрахын тулд энэ модулиар бид таны мөнгөний сэтгэлийн шархыг эдгээх болно. 

Модуль 3. МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭ НУУЦЫГ ХЭРХЭН НЭЭХ ВЭ?

Орлогоо өсгөхөд хэрэглэж болохоор төрөлхийн ямар авьяас чадвар, мэдлэг туршлага, хэнээс ч илүү онцгой байдлаар сэтгэдэг өвөрмөц оюун ухаан танд байдаг гэдгийг мэдэх үү? Яг зөв, хэн ч олж харж таньж амжаагүй тийм л үнэ цэнэтэй диамонд таны дотор нуугдсан байгаа. Тэрхүү чадварыг бид дасгалаар илрүүлээд, тодруулаад, гаргаад ирье л дээ. Диамонд мэт нууц үнэт эрдэнэсээ та нэгэнт таньчихвал мөнгөө өсгөхийн тулд яах ёстойгоо мэдээд авчихна.

Модуль 4. МӨНГӨНИЙ ӨСӨЛТӨӨ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨХ ВЭ?

Та мөнгө олох дэлхийн шилдэг арга стратегиудаас суралцахаас гадна, яг ямар ямар алхмууд хийж, мөнгийг бүтээж болохыг танд харуулах болно. “Ингээд л хийчихэж болохоор байсан юмыг хүмүүс мэддэггүйгээсээ мөнгөгүй ядуу амьдраад байдаг юм байна” гэж та өөрийн эрхгүй дуу алдах болно. Ид шидийн оюун ухааны хүчин чадлыг дээд цэгт нь хүртэл ашиглаж, амьдралын тэнцвэртэй байдлаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэх яг танд тохирох өөрийн төлөвлөгөөтэй болоход энэ модуль зориулагдсан.

Онлайнаар л мөрөөдөл биелэх боломжтой!

ОНЦГОЙ ҮНЭ ЦЭНТЭЙ БЭЛЭГНҮҮД

Энэ жилийн хөтөлбөрт оролцох хүмүүстээ бид өмнө нь хэзээ ч олгож байгаагүй удаан хугацааг бэлэглэж, тусалж дэмжин, байнгын өсөж хөгжих, амжилтад хүрэхэд хэрэгцээтэй бүх БОЛОМЖУУДЫГ олгож байна.

Нэг. 25'500'000 төгрөгийн ТУРШЛАГА

Моника дасгалжуулагчийн видео бичлэгүүд - 3 сая ₮
Зочин илтгэгчийн видео бичлэгүүд - 3 сая ₮
30 хоногийн бонус видео бичлэгүүд - 19 сая 500’0 ₮

Хоёр. 500.000₮ ХЭМНЭЛТ

“Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөрийн оролцогчид зөвхөн энэ жилдээ “Миний Бизнес” хөтөлбөрт суралцвал нийт үнийн дүнгээс 500 мянган төгрөгийн суралцах бонус авна.

Гурав. БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ ЭВЭНТ

Дасгалжуулалтын Академи нь “Бэрхшээл ба Боломж” эвэнтийг сардаа тогтмол 1 удаа зохион байгуулдаг бөгөөд онцгойлон “Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөрийн оролцогчдод зориулан 3 жилийн турш үнэ төлбөргүй оролцох боломжийг олгодог.

Дөрөв. СУРАЛЦАХ КРЕДИТ

Суралцагч Та хэн нэгэнд хөтөлбөрт оролцоход нөлөөлж чадвал тухайн хүн нэг бүрээс 200 оноо буюу 200’000 ₮ ний үнэлгээ бүхий суралцах оноог цуглуулах боломжтой.

НЭМЭЛТ БОЛОМЖУУД

Нэг. ХАМТЫН АЖИЛЛАГАА

Дасгалжуулалтын Академитай хамтран ажиллах Амбассадор Өргөмжлөл, Flow Consultant, Entrepreneur Mentor болох сургалтад оролцох эрх нээгдэнэ. Та "Мөнгөний Сэтгэлгээ" хөтөлбөрт оролцсоноор бидэнтэй хамтран ажиллах боломжуудаа нээж, өөрийн хүсэл сонирхлын дагуу бусдад үнэ цэнийг түгээж, орлогоо өсгөөд явах түвшиндээ сэтгэж эхэлдэг.

Хоёр. БАЯЛГИЙН СҮЛЖЭЭ

Хил хязгаараа тэл. Өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй, өсөн хөгжиж сэтгэлгээгээ байнга шинэчилдэг, шинийг санаачлагч, бүтээлч хамтрагчаа олж, бизнесээ өргөжүүлэх, хязгааргүй ҮНЭ ЦЭН бүтээх боломжтой. Ижилхэн баялаг сэтгэлгээтэй хүмүүсээр, гэр бүлүүдээр өөрийн хүрээллээ тэлэх гайхалтай боломж.

Гурав. АМЖИЛТАА ХУВААЛЦАХ БОЛОМЖ

Та манай подкаст болон эвэнтүүдэд зочин илтгэгчээр оролцож таныг хүндэлдэг таниар бахархдаг манлайллыг өөрийн хүрээнд бий болгоорой. Өөрийнхөө сурсан мэдсэнийг бусдад хуваалцахаас гадна амжилтаараа дамжуулж бизнесээ сурталчилж, маркетинг хийх боломжтой.

ЭРТЭЧ ШУВУУХАЙ

БОЛОХЫН ДАВУУ ТАЛ

  • Хөтөлбөртөө бүртгүүлээд төлбөрөө төлмөгц захиалга баталгаажиж танд хичээл эрт нээгдэх бөгөөд онлайн хичээлүүд элссэн өдрөөс 3 сарын турш судлахад нээлттэй байдаг. Харин та 3 сарын 10-наас өмнө бүртгүүлээд ороод ирвэл танд нэмэлт 15 хоногийн хугацаа нэмж өгөх болно.
  • Та ментортойгоо эрт танилцаж, хөтөлбөрт оролцох зааварчилгаа хичээлээ үзэж, хөтөлбөртөө хэрхэн амжилттай оролцох талаар, өөрийн арга барилыг эрт олоход, ажлаа төлөвлөхөд тустай. 
  • Мөн "Хөтөлбөртөө тавтай морил" модуль танд шууд нээгдэж "Халаасны цоорхойгоо нөхөх нь",  "Хадгаламж үүсгэхүй",  "Цагаа мөнгө болгох нь" гэсэн гурван гайхалтай дасгалыг 3 сарын 18-ны хамгийн эхний онлайн уулзалтаас өмнө бусдаас илүү уужим хугацаанд, нухацтай хийх боломжийг болгоно. Оюундаа оруулж буй хөрөнгө оруулалтаа улам бүр өсгөж чадна гэсэн үг.

АЛХАМ 1

ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ

Доорх товчлуур дээр дарж бүртгэлийн хуудас руу очоод зааврын дагуу бүртгүүлнэ үү.

АЛХАМ 2

БҮРТГЭЛЭЭ ИЛГЭЭХ

Бүртгүүлэх хуудсанд байгаа  бүртгэлийн формыг бөглөж илгээнэ үү.

АЛХАМ 3

ИМЭЙЛЭЭ ШАЛГАХ

Бүртгэлийн хугацаа үйлчлүүлэгчдийн хүсэлтээр анхны онлайн уулзалт хүртэл сунгагдлаа.

ХЭН ЮУ ГЭЖ ЯРЬЖ БАЙНА?

Анх мөнгөний энергиэ дээшлүүлнэ гэж л бодож орсон. Тэгсэн шал ондоо хөтөлбөр байсан. Би багаасаа бүтэн өнчин байсан ба айлд өсөөд олон сэтгэлийн шархтай тэрэндээ олон жил шаналж, хохирогч сэтгэлгээнээсээ болоод олон жил зовсон хүн байсан. Хөтөлбөрт оролцоод сэтгэлийн шархаа анагааж, өөртэйгээ ажиллаж сурсан. Хохирогч сэтгэлгээ гэдгийг анх мэдээд тэрнээсээ салж эхэлсэн. Өөртэй тохиолдсон бэрхшээлүүдийг давж гарсандаа баяртай байдаг.

К. Алтансарнай

2022 оны оролцогч

"

Би мундаг, би чаддаг, би бүгдийг мэддэг, би ийм л байх ёстой, би ингэж л амьдарна, сайн охин, сайн эгч, сайн ажилтан, сайн ээж байх гэж хичээдэг байсан бодлууд минь эргээд миний амьдралын бэрхшээлүүд болж надад тохиолддог байсныг ойлгуулж, ухааруулж, БИ ийм л хүн гэсэн хайрцаглагдсан үзэл бодлыг минь жинхэнэ үнэнд буулгаж ирсэн хөтөлбөр. Хүн үнэнтэйгээ нүүр тулаад, хүлээн зөвшөөрөхөөрөө маш гоё тайвшрал, амар амгаланг мэдэрдэг юм байна. Хүн бүр үүнийг мэдвэл ямар их зүйл өөрчлөгдөх болоо. 

О. Булган

2022 оны оролцогч

"

Хөтөлбөрт суухаас өмнө 3 банкны болон хувь хүний зээлтэй, баахан өрийн сүлжээтэй, дансандаа ч хадгалсан мөнгөгүй, өөрийгөө мөнгө олох чадваргүй гээд итгэчихсэн, хүүхдүүдийнхээ ангийн хураамжийн 10.000 төгрөгөнд таталдаж амьдарч байсан. Мөнгөний сэтгэлгээнд суугаад өөрийгөө хэн болох, юу чаддаг, төрөлхийн ямар авьяас давуу, сул талтайгаа маш сайн ойлгож өрнөөсөө бага багаар салж сарын орлогоо өсгөж алсын зорилгоо тодорхой болгож түүндээ хүрэх итгэл үнэмшлээ олж өдөр бүр сонирхолтой эрч хүч тэмүүлэлтэй амьдарч байна.

Э. Наранцацрал 

 2021 оны оролцогч

"

"Мөнгөний Сэтгэлгээ" хөтөлбөрийн өмнөх жилүүдийн оролцогчдын сэтгэгдлийг доорх бичлэгийн жагсаалтаас үзээрэй!

>