"Мөнгөний сэтгэлгээ"

онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

Хүн гэдэг гайхалтай хүчтэй. Гэхдээ хүчтэй талууд нь хүн болгонд өөр өөр шинж чанараар илэрдэг. Ихэнх хүмүүс өөрийнхөө ямар гайхалтайг анзаарах ч сөхөөгүй амьдардаг. 

Энэ бол өөрийгөө таниагүй, өөрийгөө нээгээгүй, өөрийгөө яаж бүтээх аргаа олоогүй хүний шинж. Яагаад хүн өөрийнхөө дайсан байдаг юм бэ? Яагаад хүн өөрийгөө дутуу үнэлээд байдаг юм бэ? 

Өөрийн гэсэн ухамсар суугаагүй хүн нийгмийн хохирогч болоход гайхах юм юу ч байхгүй. Чадвараа бодитоор харж чадсан хүн өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдарч эхэлдэг.

Хөтөлбөрийн бүртгэл дуусахад 

00
ӨДӨР
:
 
00
ЦАГ
:
 
00
МИН
:
 
00
СЕК

Уучлаарай та хожимдсон байна!

 

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

Оргүй хоосон мэт хэр баргийн хүн итгэж чаддаггүй алсын харааг бодитоор хөрсөн дээр буулгах бодлого. Төсөөллөөс бизнесийнхээ ирээдүйг бүтээх таны хамгийн чухал алхамууд энэ модульд бий. 

Таны төсөөлж буй ертөнц юуны төлөө, хаашаа чиглэж байна, тэр зүгт хэрхэн хөрөнгө оруулах ёстой, үнэ цэнэтэй замуудыг зөв таньж сонгох нь ямар чухлыг ойлгох болно. 

Их тулааны өмнө тэмцэх сэтгэлзүйн бэлтгэл, өсөх ёстой стратегийн ялалтыг та эхлээд тархиндаа бүтээж, эвлүүлж сурна.

Алсын хараагаа бодитоор амьдруулах, үнэ цэнээрээ ялгарч нэгдсэн итгэлтэй чадварлаг хамт олонтой болно гэдэг амархан даваа биш.

Өндөр боловсролтой, чадвартай хүнийг бүх бизнесүүд хайдаг ч олддоггүй. Боловсролгүй чадалгүй нэгэн байсан ч танай багт орсноор хүчтэй, чадвартай ухаалаг хүн болгож төлөвших байгууллагын соёлыг бүтээхийг хүсэж байна уу? 

Багийн хамтын хүчээр бизнес хурдан өсөж 10х, 100х үржих хүнлэг ухааныг та сурна.

Гэнэт гадны хяналт шалгалт орж ирэхээр л сандарсан, хүний нүд хуурсан, чанаргүй үйлчилгээ ямар ч бизнесийг амжилтад хүргэхгүй.  

Таны зорилго бол холыг харсан хүнд ойрын бэрхшээл амархан шийдэгдэх зөв чухал ажлын гүйцэтгэлийн процессийг гаргахад оршино. 

Алсын хараатай хүчирхэг гүйцэтгэлтэй багийн гишүүд зөв чухал асуудал бэрхшээлийг, зөв төвлөрөлтэй яриа хэлэлцээрийг, зөв цагт нь гүйцэтгэж хийхийн ид шидийг энэ модулиас сурна.

 Баялаг үнэт хөрөнгийг эргүүлэх эх уурхай бол бизнес юм.

Тиймээс 10, 20, 30 жилийн дараа таныг эзгүйд ч амьд үлдэх алсын хараатай, амжилттай бизнесээ бүтээх нь өөрөө эргэлдэх үнэт хөрөнгийн машин л гэсэн үг.

Бодит үйл ажиллагааг хянах олон сая тэрбумын мөнгөний урсгалын системийг луужин мэт зөв чиглүүлснээр бий болох  эрсдлүүдийг тооцож, хөрөнгөө тогтвортой өсгөх аргачлалыг энэхүү модулиас та гаргаж сурна.

хэзээ эхлэх вэ?

2023-01-15

Хэр удаан үргэлжлэх вэ?

3 сарын эрчимжсэн хөтөлбөр

Хаана явагдах вэ?

Онлайнаар

ДА-ийн бизнесийн хөтөлбөрүүдийн

оролцогчдын сэтгэгдлээс

"Миний хувьд хүүхдэд маш сайн санхүүгийн боловсролыг олгох, хамгийн хайртай, унших дуртай ном нь байх” гэсэн 2 чухал шалгуурт тулгуурлаж номоо зохиож гаргасан маань дийлэнх цагаа зөвхөн контент бүтээхэд зориулдаг байсан. ДА-ийн бизнесийн хөтөлбөрүүдэд суралцсанаар брэндийнхээ алсын харааг илүү тодорхой болгож,  хамгийн оновчтой үйлдлүүдийг хийж борлуулалтаа өмнөх жилийнхээс 3 дахин өссөн үр дүнд хүрсэндээ маш их баяртай байна."

Ж. Оюун

"Санхүүч Хэрэм" номын зохиогч

"

“Миний хийж байгаа зүйл Монголын нийгэмд маш хэрэгтэй гэдгийг мэдэж байсан ч хэрхэн бизнес болгож, хөрөнгө оруулалт татаж, хөгжүүлэх учраа олдоггүй байсан. Бизнесийн хөрөнгө оруулалтын талаарх яриандаа өөртөө итгэлгүй, үргэлж бүтэлгүйтдэг, өөрийгөө азгүй гэж бодож  гацсан байдалтай байсан. Бизнесийн хөтөлбөрөөс өөрийнхөө тухай маш их зүйлийг мэдэж, өөртөө итгэх итгэл нэмэгдсэнээр бизнесээ хэрхэн удирдах болон зөв хамт олныг бүрдүүлэх ур чадварт суралцсан."

Ж. Хотолбаяр

"Хоногт Хас" ХХК ийн       үүсгэн байгуулагч

"

"Өмнө нь байгууллага дээрээ яг юу болохгүй байгаагаа мэдэхгүй, шийдэл гаргаж чадахгүй нэг л сэтгэхүйгээр явдаг байсан. Дасгалжуулалтын Академийн хөтөлбөрүүдэд оролцсоноор болохгүй байгаа шалтгаануудаа илүү тодоор харж, алдагдаад байгаа мөнгөн урсгалаа нөхөх замыг тодруулж чадсан. Ялангуяа байгууллагын гүйцэтгэх удирдлагууд энэ хөтөлбөрүүдэд заавал оролцож бизнесийнхээ ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг таньж, бизнесээ хамгаалж сураарай."

Э. Тэрбиш 

 "Орон нутаг" констракшн     ХХК гүйцэтгэх захирал

"

ХӨТӨЛБӨР ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?

  • Хяналтаа алдсан замбараагүй байдлаас бизнесээ гаргаж, хянаж сураад гартаа оруулах хүсэлтэй захирлуудад
  • Зах зээлээ эзлэхээр томрох эрмэлзэлтэй, бизнесийн замаа зөв сонгох хүсэлтэй захирлуудад
  • Нэр хүндтэй томорсон бизнесүүд шиг өрсөлдөх чадвараа өсгөх хүсэлтэй бизнес эрхлэгчдэд 
  • Цөөхөн хүнтэй нэг түвшинд гацсан байдлаас гараад томрох хүсэлтэй захирлуудад
  • Болохгүй байгаа олон асуудлаа шийдэх хариултуудаа хайж байгаа захирлуудад 
  • Ажилчдаа тордох гэхээр хүч хүрдэггүй, учраа олохгүй байгаа захирлуудад 
  • Найдвартай, тогтвортой ажилтан байнга хайгаад олж чадахгүй стресстдэг захирлуудад
  • Бизнесийн сургалтуудад суудаг ч олон янзын арга замуудын дунд үр дүнгээ гаргаж чадахгүй төөрсөн байдлаасаа гарах хүсэлтэй захирлуудад
  • Цалин тавих мөнгө, татварын дарамт, өр зээлийн тойргоос гарч толгой өндийх шаардлагатай байгаагаа ухаарсан захирлуудад
  • Ажилдаа хариуцлагагүй хүмүүсээс залхаад илүү ухаалаг замаар манлайлах хүсэлтэй захирлуудад
  • Монголд чадалтай мэргэжилтэн боловсон хүчний дутагдалтай байдлаас гарах гарц хайж буй бизнес эрхлэгчдэд
  • Ажилдаа хоцордог, тасалдаг хариуцлагагүй ажилтнуудаас болоод бизнесийнхээ доголдсон үйл ажиллагааг засах хүсэлтэй бизнес эрхлэгч, захирлуудад 

Хөтөлбөрийн бүртгэл дуусахад 

00
ӨДӨР
:
 
00
ЦАГ
:
 
00
МИН
:
 
00
СЕК

Уучлаарай та хожимдсон байна!

 

ЭРТЭЧ ШУВУУХАЙ

БОЛОХЫН ДАВУУ ТАЛ

  • Хөтөлбөртөө бүртгүүлээд төлбөрөө төлмөгц захиалга баталгаажиж танд хичээл эрт нээгдэх бөгөөд онлайн хичээлүүд элссэн өдрөөс 3 сарын турш судлахад нээлттэй байдаг. Хэрэв та 1 сарын 12-ны оройн 21:00 цагаас өмнө бүртгүүлбэл нэмэлт 15 хоногийн хугацаа өгөх болно.
  • Та ментортойгоо эрт танилцаж, хөтөлбөрт оролцох зааварчилгаа хичээлээ үзэж, хөтөлбөртөө хэрхэн амжилттай оролцох талаар, өөрийн арга барилыг эрт олоход, ажлаа төлөвлөхөд тустай. 

 ҮНЭ ЦЭНЭТЭЙ БЭЛЭГ УРАМШУУЛАЛ

Нэг. Global Entrepreneur Summit

Дэлхийн бизнес эрхлэгчдийн чуулга

уулзалтын Монгол хэл дээр 

орчуулсан бичлэгийг сонсох эрх - Шинэ системийн бизнесийн чиг хандлага хаашаа явж байгаа, хэрхэн зэрэгцэн хөгжих ёстойг та 

эндээс суралцах болно.

Хоёр. 500.000₮ ХЭМНЭЛТ

“Visionary CEO” хөтөлбөрийн оролцогч та  “Мөнгөний Сэтгэлгээ" 2024 онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт оролцохдоо 500 мянган төгрөгийн бонус бэлэг авна.

Гурав. UES ЭВЭНТ

Сар бүр тогтмол зохион байгуулагддаг “Ulaanbaatar Entrepreneur Social” бизнес нэтворкинг эвэнтэд “Visionary CEO” хөтөлбөрийн оролцогч та 3 жилийн турш үнэ төлбөргүй оролцох эрхтэй.

36 сар х 30000 ₮ = 1'080’000 ₮

Дөрөв. СУРАЛЦАХ КРЕДИТ

Хэрвээ та баг, хамт олноо хөгжүүлэх зорилгоор ДА-ийн дараагийн аль нэг үндсэн хөтөлбөрт оролцоход нь чиглүүлж, дэмжсэнээр оролцогч бүрийн тоогоор 200 оноо буюу 200’000 ₮ ний суралцах кредитийг цуглуулах боломжтой.

БОНУС БОЛОМЖУУД

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Дасгалжуулалтын Академийн тусгай сертификаттай сургалтуудад

оролцох эрх нээгдэж, доорх сургалтуудад хамрагдсанаар 

насан туршийн хамтрагч болох боломжтой. Үүнд:
1. Ambassador Training
2. Flow Consultant
3. Entrepreneur Mentor

БАЯЛГИЙН СҮЛЖЭЭ

Ямар ч цаг үед таныг дэмждэг, тасралтгүй өсөн хөгжих сэтгэлгээтэй баялаг бүтээгч энтрепренёруудын уулздаг, бие биеэсээ суралцдаг бүтээлч орчин таныг хүлээж байна. 

АМЖИЛТАА ХУВААЛЦАХ

Та манай БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ подкаст болон эвэнтүүдэд зочин илтгэгчээр оролцож таныг хүндэлдэг, танаар бахархдаг манлайллыг бий болгоорой. Өөрийнхөө мэдлэг ур чадварыг сонсогчидтой хуваалцангаа бизнесээ танилцуулж маркетинг хийх боломжтой.

ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

VIP

Бусдаас илүү хурдацтайгаар нарийн нууц яриа хийн хөгжихийг хүссэн оролцогчид тохиромжтой сонголт  

3'800'000

/ 3 сарын турш /

  • Модуль 1. "Алсын хараатай стратеги бодлого"
  • Модуль 2. "Алсын хараатай чадварлаг баг"
  • Модуль 3. "Алсын хараатай хүчирхэг гүйцэтгэл"
  • Модуль 4. "Алсын хараатай үнэт хөрөнгө эргэлт"
  • 6 онлайн уулзалтад оролцоод хувийн асуултаа асуух
  • Ментортой ярилцаж тусламж зөвлөгөө авах
  • Моникатай ганцаарчилсан дасгалжуулалт авах 1 цаг

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР БИЧЛЭГИЙГ ЭНДЭЭС ҮЗЭЭРЭЙ!

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

АЛХАМ 1. Бүртгүүлэх

Та дээрх үнийн хувилбараас сонгож БҮРТГҮҮЛЭХ товчлуур дээр дарж зааврын дагуу захиалгаа үргэлжлүүлнэ үү. Бүртгүүлэх явцад үүсгэсэн хэрэглэгчийн нэр, нууц үгээ марталгүй тэмдэглэж авах ёстойг анхаараарай. Сургалтын сайтаас хөтөлбөрөө үзэхэд таны үүсгэсэн нэр, нууц үг зайлшгүй хэрэг болно. Жич: Хэрэглэгчийн нэр: И-мэйл хаяг, нууц үг: Утасны дугаар

АЛХАМ 2. Төлбөрөө төлөх

Бүртгэлээ амжилттай илгээсэн тохиолдолд "АЛХАМ 2-т урьж байна" и-мэйл очно. Та и-мэйлээс төлбөр шилжүүлэх дансны дугаар, гүйлгээний утга дээр бичих мэдээллээ харна уу. 

АЛХАМ 3. Бүртгэлийн формоо илгээх

1. Бүртгэлийн форм бөглөж илгээх /Илгээгээгүй тохиолдолд менторт хуваарилах боломжгүйг анхаарна уу!/

2. Фэйсбүүк хаалттай группт хүсэлтээ илгээх 

3. Хөтөлбөрийн вэбсайтад нэвтэрч хичээлээ үзэх

ЖИЧ: И-мэйлээ шалгах

Та дээрх алхамуудыг зааврын дагуу хийж, и-мэйлээ сайтар шалгана уу.

Хэрэв танд бүртгүүлэхэд туслалцаа хэрэгтэй бол [email protected] и-мэйлээр эсвэл 77156053 дугаарт холбогдоно уу.

Танд АМЖИЛТ ХҮСЬЕ!

Түгээмэл асуулт хариулт

Төлбөрийг хувааж төлж болох уу?

Төлбөрийг хувааж төлөх боломжгүй. 

Таны сургалтууд гоё ч төлбөр харьцангуй үнэтэй юм. Хямдруулах уу?

Сургалт, хөтөлбөр болгон өөрийн гэсэн онцлогтой. Хямд үнэ өртгөөр хийхэд чанар буурах аюултай учир дасгалжуулалтын хөтөлбөрөө хямдруулахгүй.

Төлбөрөө яаж шилжүүлэх вэ? Гадаадаас яаж төлбөрөө төлөх вэ?

Бүртгүүлсний дараа и-мэйлээр очих дансанд зааврын дагуу шилжүүлнэ. 

Хэрэв гадаадаас төлбөр шилжүүлэх бол Дасгалжуулалтын Академи пэйж хуудсаар холбогдоно уу.

Оролцмоор л байна, даанч...

Хэрэв та төлбөрийн боломжгүй бол "30 хоногт амьдралаа өөрчилье" аянд үнэгүй оролцох болон ном, подкастуудаас худалдан аваарай. 

Хэрэв та цагаа зориулж чадах эсэхтээ эргэлзэж байвал манай хөтөлбөр онлайн хэлбэрт байнгын нээлттэй байх учраас өөртөө тохиромжтой цагаар оролцоод явах бүрэн боломжтой.

Модулиудын онлайн уулзалтууд хэдэн цаг үргэлжлэх вэ?

Онлайн уулзалтууд Бямба гарагийн 18 цагт (УБ цагаар) эхэлдэг. 

Бизнестэй холбоотой асуултад хариулт өгч, дасгалжуулалтын чөлөөт ярилцлага өрнүүлдэг учраас  

6-8 цаг үргэлжилдэг. 

Онлайн уулзалтдаа оролцож амжихгүй эсвэл хоцрохоор болчихвол яах вэ?

Мэдээж хоцрохгүй, таслахгүй байвал та хамгийн их үр өгөөжтэй суралцана. Хэрэв та уулзалтдаа оролцож амжаагүй бол сургалтын сайт дээрээс нөхөж үзэх боломжтой. 

Гадаадаас оролцох тохиолдолд яаж оролцох вэ?

Бид онлайн уулзалтынхаа цагийг УБ цагаар танилцуулдаг. Та өөрийн амьдардаг улс хотын цагийн хуваарийг www.worldtimebuddy.com гэх мэт сайт ашиглан цагаа зөв тооцоолж орж ирээрэй. Ази орнуудын цагаар орой, Европын цагаар өдөр, АНУ бол мужаасаа шалтгаалж өглөөний цагаар таардаг.

Би өөрийн хувийн асуудлаа тусад нь асуугаад зөвлөгөө авч болох уу?

Онлайн уулзалтууд дээрээ чөлөөтэй илэн далангүй асуугаад, ярилцаад авах нь хамгийн үр дүнтэй суралцах боломж олгоно. Ментортойгоо энэ талаар ярилцаад туслалцаа аваарай. Хэрэв та ментороос гадна дасгалжуулагчтай хувийн ганцаарчилсан ярилцлага өрнүүлэхийг хүсвэл VIP төрлийг сонгоорой.

>