Та 3 сая Монголчуудын амьдралыг өөрчлөхөд гар бие оролцохыг хүсдэг үү?

Бид "2030 он гэхэд 3 сая Монгол хүнийг ядуурлаас гаргах боломжийг нь нээж чадваржуулна." гэсэн зорилгын хүрээнд ажиллаж байна.

09
Days
:
 
01
Hours
:
 
52
Minutes
:
 
24
Seconds

You missed out!

Та энэхүү зорилгод нэгдэн манай байгууллагын баг хамт олны нэг хэсэг болж ажиллахыг хүсч байна уу?

Цөөн хүний хүчээр технологийн дэвшлийг ашиглан 2030 он гэхэд 3 сая Монголчуудын сэтгэлгээг нь өөрчлөхөд өөрийн хувь нэмрээ оруулан хамтран ажиллах хүсэл эрмэлзлэлээр дүүрэн хүмүүсийг бүтэн цагийн ажлын байранд урьж байна.

Дасгалжуулалтын Академийн тухай товчхон:

Дасгалжуулалтын Академи ТББ  нь 2018 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч нь Personal & Performance coach, Enterprise mentor, зохиолч Monica Batsukh буюу Батсүхийн Мөнгөнтуяа юм. Манай байгуулага нь “2030 онд 3 сая Монголчуудыг ядуурлаас гаргана” гэсэн том зорилгын хүрээнд ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээндээ “30 хоногт амьдралаа өөрчилье” үнэ төлбөргүй аянд маань 50 000 гаруй Монголчууд хамрагдсан байна. 

Мөн түүнчлэн Мөнгөний Сэтгэлгээ /Биеэ Зас/, Гэр бүлийн динамик /Гэрээ Зас/ болон Миний Бизнес /Төрөө Зас/ гэсэн 3 том хөтөлбөр болон GeniusU грүпптэй хамтран 2022 оноос Энтрепренёр боловсрол олгох хүрээнд сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.   

Ажлын байрны онцлог, танд олгож буй боломж: Энэхүү ажлын байр нь зөвхөн Дасгалжуулалтын Академийн Энтрепренёр ментор сургалтын оролцогчид, Амбассадор, Флөү консалтинтууд болон хөтөлбөрийн оролцогчдын дунд зарлагдаж байна. 

Мөн манай байгууллагын зүгээс ямар нэг ажлын байрыг тодотгон дурдалгүйгээр нээлттэй ажлын байр зарлаж байгаа. Учир нь та бүхэн өөрийн дадлага, туршлага, энергийн урсгалдаа тохируулан ямар ажлын байран дээр ажиллаж, ямар үр дүн гаргах талаараа асуултуудад дэлгэрэнгүй хариулж бичнэ үү.

Анхааралтай уншина уу!

Та дараах материалыг бүрдүүлээд доорхи заагдсан хугацаанд бидэнд илгээгээрэй!!!

1. Өөрийн танилцуулга видео 

Дасгалжуулалтын Академид  таныг яагаад ажилд авах ёстой талаарх богино хэмжээний видеогоо /3 минутаас ихгүй/ явуулах. Видеондоо доорх зүйлсийг багтааж ярина уу:

  • Таны туршлага, алсын хараа
  • Яагаад заавал манай байгууллагат ажиллахыг хүсч байна вэ?
  • Та манай байгууллагат орсноор ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

Видеогоо Google drive ашиглан линкийг нь, эсвэл youtube рүү Unlisted хэлбэрээр оруулаад мөн линкээ холбогдох асуултын талбарт бичнэ үү.

2. Өөрийн CV-гээ заавал хамт hr@monicabatsukh.com хаягаар илгээгээрэй. 

Материалыг 2023 оны 01 сарын 29-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Асууж тодруулах зүйл гарвал hr@monicabatsukh.com хаягаар имэйл бичих болон Solongo Tsogtsaikhan фэйсбүүк хаягаар холбогдоно уу. 

Жич: Танилцуулга видео болон CV-гээ илгээгээгүй хүнийг дараагийн шатны шалгаруулалтад оруулах боломжгүйг анхаарна уу.

09
Days
:
 
01
Hours
:
 
52
Minutes
:
 
24
Seconds

You missed out!

АЖИЛД ОРОХ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХ

Та доорх Google form-ийг скроллдож гүйлгэж байгаад бүрэн бөглөөд илгээх товчлуурыг дараарай. 

Баярлалаа. Бид таны илгээсэн материалыг үзэж танилцаад тэнцсэн тохиолдолд дараагийн шатны шалгаруулалтад дуудах болно. 

Холбоо барих шаардлага гарвал доорх имэйлээр холбоо барина уу.

hr@monicabatsukh.com

09
Days
:
 
01
Hours
:
 
52
Minutes
:
 
24
Seconds

You missed out!

>