Таны гэр бүлдээ зориулах хөрөнгө оруулалт
Жилд ганцхан удаа явагддаг "ГЭР БҮЛИЙН ДИНАМИК" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр бүртгэлээ авч эхэллээ:
00
Өдөр
:
00
Цаг
:
00
Мин
:
00
Сек
Уучлаарай, бүртгэл хаагдсан байна.
Бид өдөр бүр хүмүүстэй харилцдаг. Ажил үйлс, амжилт, бүтэлгүйтэл гээд амьдрал харилцаан дээр тогтож байдаг. Та ХАРИЛЦААНЫ МАСТЕР УРЛАГИЙГ эзэмшиж, хүссэн харилцаагаа өөртөө татахыг хүсвэл, аз жаргалтай, халуун дулаан, эерэг гэр бүл, хамт олныг бүтээж, баттай дэмжлэгийн системтэй болохыг хүсвэл хөтөлбөрт маань тавтай морил.
хэзээ эхлэх вэ?
2022-06-01
Хэр удаан үргэлжлэх вэ?
3 сарын эрчимжсэн хөтөлбөр
Хаана явагдах вэ?
Онлайнаар
Яагаад "ГЭР БҮЛИЙН ДИНАМИК" хөтөлбөр гэж?
Гэр бүлийн харилцааны зөрчилдөөн, хүүхдийн хүмүүжил, боловсролоос шалтгаалсан хувь хүний айдас, асуудалтай байдал хурц цэгтээ хүрснээс архидалт, гэрийн бүлээс гадуур дотно харилцаанд орох, сэтгэлзүйн дарамт, эцэг эх, хадмуудын залуу гэр бүлүүдийн амьдралд гаднаас нөлөөлдөг хэт их оролцоо, сөрөг үзэл бодлуудын зөрчилдөөнүүд гэр бүл салалтын том суурь болж байна. Гэр бүл тогтворгүй бол амьдрал утгагүй.
Хэрэв одоогийн нөхцөл байдлаас гарах өөрчлөлтийг та л хийхгүй бол хэн ч таны өмнөөс хийхгүй. Та амьдралаа жолоодох эрхтэй. Одоо байгаа бүхэн танд хангалттай мэт санагддаг байж болно. Гайхалтай! Сайн хэрэг! Гэхдээ үүнээс ч илүү сайхан амьдрах боломжтой. Та байрны лизингийн төлбөрөөс болоод гэр бүлдээ зарцуулах цаггүй яваад байгаа юм биш биз? Энэ хэвээрээ удвал та юу алдах вэ? Та ийм л амьдрах хувь тавилантай гэж итгэсэн юм биш биз? Амьдрал үнэхээр баялаг. Дахиад хэлье! Та үүнээс ч илүү азтай хүн. Хайрлах урлаг таны инээмсэглэлийн тоог нэмж, чанартай амьдарсан шиг амьдрахад чиглүүлэх болно.
Амьдрал заавартайгаа ирдэггүй. Аав ээжүүд мэддэг байсан бол өдийд бид нар сайхан амьдрах л байсан. Сайхан гэр бүлтэй амьдрахад жор бий.
Гэр бүл гэдэг хүний хамаг амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Нэгэнт ийм амьдралыг бүтээж байгаа юм чинь хардаж сэрдэж, гомдож гуниглаж, хэрэлдэж маргалдаж, гомдолтой зовлонтой амьдрах замыг, аз жаргалтай бүтээмжтэй, зорилготой тэмүүлэлтэй болгох боломж бол ХАРИЛЦААНЫ МАСТЕР УРЛАГ. Амьд хүн болгоны эзэмших ёстой чадвар.

"ГЭР БҮЛИЙН ДИНАМИК ХӨТӨЛБӨР"-т оролцоход ХЭНД хамгийн тохиромжтой вэ?
Хэрэв та дээрх асуултуудын аль нэгэнд нь Тийм гэж хариулж байвал
энэ хөтөлбөр танд зориулагдсан гэсэн үг.
Эхнэр, нөхөр
Дахин гэрлэсэн (дагавар хүүхэд)
Ганц бие ээж, аавууд
Үерхдэг найз залуу, найз бүсгүйтэйгээ хамтдаа - залуу хосууд
Ганц бие эмэгтэйчүүд, залуучууд
Ямар ч их сургуульд заадаггүй амьдралын ухаан
ХӨТӨЛБӨР ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ?
Энэ бол жирийн нэгэн онлайн сургалт биш. Гэр бүлийн амьдралыг орвонгоор нь эргүүлэх ид шидийг шингээсэн онлайн дасгалжуулалтын хөтөлбөр. Энэ хөтөлбөр дэлхийн зах зээлд байдаг үнэлгээгээр дор хаяж 10 сая төгрөг, тэр бүү хэл 10000 ам доллараар борлуулагддаг Mastermind түвшний хөтөлбөр. Гэтэл бид үүнийг хэд дахин хямд үнээр азтай цөөн Монгол гэр бүлд зориулж бэлтгэлээ.
Хамтарсан Англи Монгол хэл дээр
Моника ба Жилиан 2 мэргэжилтний туршлага, зүрх сэтгэлээс ундарсан гэр бүлээ засах систем
Салбартаа хуримтлуулсан туршлага болон өөрсдийн амьдралд тохиолдсон үнэн бэрхшээлийг шийдвэрлэж чадсан олон жилийн туршлагаас урган гарсан хайраар, хүсэл эрмэлзлэлээр бүтээгдсэн хөтөлбөр билээ. Гэр бүлийн динамик хөтөлбөрийн бас нэгэн давуу тал бол бүх хичээлүүдийг англи хэл дээр мөн давхар үзэх боломжтой. Тиймээс гэр бүлийн хүн нь Монгол хэл мэдэхгүй гэр бүлүүдэд ч нээлттэй.
Хувийн ментороос зөвлөгөө авна
Танд мэдрэгдэх өөрчлөлт, 100% амжилтын баталгаа болно.
Хөтөлбөртөө элсэн ормогц та хувийн Ментортой болж, шийдэхийг хүссэн асуудлаа чин сэтгэлээсээ ганцаарчлан ярилцах “Сэтгэл догдлом яриа”-нд уригдах болно. Энэ өдрөөс эхлээд таныг ойлгодог, таныг 100% чадваржихад зааж зөвлөх Ментортой ажиллана.
Тэдний халуун сэтгэл, өгөх чадвар, биеэр туулсан туршлага таныг амжилттай суралцахад тусална.
Ид шидийн мэт онлайн уулзалтууд
Оройжин шөнөжин суралцсан ч уйдахааргүй сэтгэл гэгэлзүүлсэн, баярын нулимс, амьдралын ухаан ундарсан ярилцлагуудаар амьдралаа өөрчлөх эрч хүч, ухаарал олж аваарай.
Хөтөлбөрийн турш бүх оролцогч Амьдралын Дасгалжуулагч Моникатай 6 удаа онлайн уулзалт хийж, хувийн асуултуудаа асууж, бусдын асуудал, амжилтаас суралцаж, ертөнцийг цоо шинээр мэдэрч, өглөөг инээмсэглэн угтдаг болох болно.
Онлайн хичээлийн дасгалууд
Зөвхөн өөртөө зориулаад сэтгэлгээгээ хөгжүүлэх мөчүүдийг онлайн хичээлээ үзээд дасгалаа ажиллаад мэдрээрэй.
Хэн ч таныг хараагүй байхад, хэний ч төлөө биш зөвхөн өөртөө зориулж хөрөнгө оруулахын ид шид, өөртөө бэлэглэх цаг гаргах, өөрийнхөө амьдралыг төлөвлөх мөчүүд таны дотор нуугдаж буй хүчтэй хүнийг сэрээж асаах болно. Дасгалжуулагчийн дасгалууд сэтгэлгээг тань шинэчилж бусдын хардаггүйг харуулж, ухааруулж хурцална.
Манай багийн залуус бүгд энэ жил хамтдаа оролцоно
Өөр нэг гайхалтай гоё боломж бол, манай багийн эрч хүчтэй залуус бүгд энэ жил хөтөлбөртөө хамтдаа оролцож, энэ хөтөлбөрөөрөө дамжуулан цагийг гайхалтай өнгөрүүлэхээр шийдсэн байгаа. Энэ бол дахин хэзээ ч олдохгүй гэр бүлийнхээ хүнтэй хамтдаа аз жаргалыг хөгжилтэй, сонирхолтой, таатай байдлаар бүтээх боломж!!! Энэ боломжоос бүү хоцор.
Онлайнаар бүх мөрөөдөл биелэх боломж
Та замын түгжрээнд орж хаа нэг тийшээ зорьж очих шаардлагагүй, нааш цааш явахад цаг гарздах ч шаардлагагүй. Хаанаас ч, хэзээ ч өөрийн цагийн хуваарьтаа тохирсон уян хатан өөрийн гэсэн төлөвлөгөө гарган суралцах боломжтой. Өөрийн яг одоо эрхэлж буй ажил, төлөвлөсөн амралтаа эвдэлгүй уялдуулах боломж ч бий.
“ГЭР БҮЛИЙН ДИНАМИК” хөтөлбөрийн ментор, дасгалжуулагч
Жилиан Андэйл
Жилиан Андэйл бол Хүний зан чанарыг судлаач мэргэжилтэн, ур чадварыг хөгжүүлэх консултант бөгөөд глобал иргэн юм.
Гэр бүлийн ментор, консултант хийхийн зэрэгцээ тэрээр 2 дахиа гэрлэсэн хосуудын холимог гэр бүлүүдтэй ажиллахад илүү төвлөрч нарийн чадвар мэргэшсэн.
Гэр бүлийн харилцааг амьдралд ойрхон, сонирхолтой менторын аргачлалаар өсгөн хөгжихөд нь хувь нэмэр оруулах нь түүний зорилго юм. Нийгэмд өрнөж буй өнөөгийн гэр бүлүүдийн өмнө тулгардаг сөрөг статистикийн үзүүлэлтийн эсрэг гэр бүлээ тогтвортой, уян хатан чадвартайгаар хүчирхэгжүүлэхийг хүссэн гэр бүлүүдээр дамжуулж ирээдүйдээ зөв манлайллыг бий болгохыг тэрээр зорин ажилладаг.
Жилиан хувийн баялаг туршлагаас гадна, мэргэжлийн өндөр чадварынхаа ачаар маш өндөр зэрэглэлийн мэдрэмжтэй, дотнын сонирхолтой харилцааг бий болгодог. Түүний хүний зан чанар дээр тулгуурлан судалсан хувь хүнийг хөгжүүлэх нөхөрсөг, сонирхолтой аргачлалуудын үр дүнд томоохон бизнесийн байгууллагуудад ч төслийн менежер, өөрчлөлтийн менежментийн мэргэжилтний олон жилийн амжилтынх нь эх үндэс болдог.

Өмнөх жилүүдийн хөтөлбөрийн оролцогчдын сэтгэгдлээс
Энэ хөтөлбөрөөс хэн юу хайна түүнийгээ л олж авна. Хэн өөртөө цаг гаргана, хэн өөрийгөө хайрлана тэр хүн л бусдаас илүү хэд дахин үр өгөөж, боломжуудыг өөртөө даллаж нээдэг. Өөрчлөлт хайж орж ирсэн л бол өөрчлөгдөнө. Танд сурах хэрэгцээ шаардлага өндөр байхын хэрээр амьдралдаа санаанд оромгүй эргэлтүүдийг хийх боломж байна гэсэн үг.

Б. Гүлнара
Монгол улс, УБ хот
Эрдэнэсийн авдар шиг арвин их мэдлэг хуримтлуулсандаа их баяртай байна.
Одоо болтол би эр хүний хайр гэж юу байдгийг хараагүй мэдрээгүй явсан байна. Хамгийн эхлээд өөрийгөө хайрлахын тулд бусдыг уучлах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгож авсан.

Ж. Болормаа
Монгол улс, УБ хот
Хөвгүүдийнхээ хайрын хэлийг тодорхойлж нандин харилцаатай болсон.
Эрэгтэй хүүхэд ач тус хүргэнэ гэж байхгүй гэж хэлдэгт итгэдэг байсан. Хөвгүүдээсээ халамж хайр горьдоод л маш их стрессдэг байжээ. Ээж хүн хамгийн гол нь үг хэлээрээ хүүхдүүддээ нөлөөлдөг юм байна гэдгийг мэдэж авсан.

Г. Жавзанпагма
БНСУ, Сөүл хот
Өдөр ирэх тусам л өөртөө итгэх итгэл өсөж байгааг мэдэрч байна…
Би урьд нь өөрийгөө азгүй, өрөвдөлтэй гэж боддог байсан. Харин одоо бол би сайхан амьдрах эрхтэй гэдгээ ойлгосон. Бусдаас шалтгаалахгүй аз жаргалтай байх аргад суралцсан.
"Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад, төрөө зас."
Хөтөлбөрийн агуулга

Энэ бол хөтөлбөрийнхөө ид шидийг хамгийн анхны өдрөөсөө л мэдэрч авах гайхалтай боломж!
Та гэр бүлийнхээ хүнд гомдож явдаг, хэлмээр байдаг атлаа хэлж илэрхийлж чаддаггүй, хэрүүл болчих гээд байдаг, хүмүүсийн өмнө ярихад ч ичмээр зүрх сэтгэлийг тань шархлуулаад байдаг тэдгээр асуудлын талаар бид энэ модуль дээрээ ярилцана. Бид шууд л таны болон, танай гэр бүлийн хүний дотор далдаас далд нуугдаж байдаг шархнуудыг ойртон харж, ИЛААРШУУЛАХ арга боломжуудыг хэлэлцэх болно. Танай гэр бүлд зарим ийм бэрхшээлүүд одоогоор нүүрлээгүй байсан ч, яаж иймэрхүү бэрхшээлүүдийг шийдэж сурах арга барилуудыг бид маш гүнзгий ярилцах болно. Өнөөгийн нийгмийн онцгой шилжилт, эдийн засгийн хямралын энэ сонин цаг үе дээр тулгарч буй олон бэрхшээлүүд бий шүү дээ.

Энэ таныг "ХАЙРЫГ БҮТЭЭГЧ" болгон хувиргана. Хайрлаж, хайрлуулахын мастер урлагийг суралцаад аваарай!
18-тай юм шиг халуухан дурлалын амтыг мэдрэхийг хүсдэггүй хүн гэж хаана ч байхгүй. Хөгшин ч бай, залуу ч бай. Бид бүгд 18-тай байсан шигээ хайрыг мэдэрч, түүгээрээ амьдралын тааламжийг олж авах эрхтэй. Харамсалтай нь ХАЙРЫГ ХЭРХЭН БҮТЭЭХ аргаа мэдэхгүйгээсээ болж Монголчууд бид насаараа зовлонд унасан гунигтай харцтай амьдарч байгааг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Та мөнхийн залуу хайрыг мэдрээд зогсохгүй, гэр бүлийн хүнээ аз жаргалтай байлгах, зүрх сэтгэлийн дотор нуугдаад байдаг хайрын ид шидийг өөрөөсөө ундруулагч болно.
Хайрыг мэдэрч чадахгүй бол хүмүүн бид энэ хорвоод амьдраад яах билээ дээ? Та хайр мэдрэх эрхтэй хүн!

Хэзээ ч хуучрахгүй шинэлэг гэр бүлийн харилцааг бий болгох нууц аргачлалууд
Гэр бүлийн харилцаа хуучирснаас болж хайртай хосуудын хамтдаа байх хүсэл эрмэлзэл унтарч, бие биенээсээ залхаж тэр бүү хэл нэг орон гэрт тогтохын аргагүй маргаан зөрчилдөөн үүсдэг үеүд цагийн аясаар нисэн ирдэг.
Яаж ч хичээгээд улиг болсон хуучин амтгүй хоолыг идэх дур хүсэл төрдөггүй шиг гэр бүлийн харилцаа ч гэсэн хуучраад, нэгэн хэвийн байдалд ороод ирэхээрээ уйтгартай. Тэгвэл гэр бүлийн харилцааг ямар аргаар шинэчилж, сонирхолтой, адал явдлаар дүүрэн, соргог, мөнхийн хайраар дүрэлзэн буй мэт болгох вэ? Яг үүнийг, тантай, таны гэр бүлийн хүнтэй зөвхөн энэ хөтөлбөрийн хөшигний ард шивэгнэн хуваалцах болно. Нууцыг хамаагүй задгай ярьж болохгүй. Чишшш! Зөвхөн нууцыг мэдэх эрхийн бичигтэй хосуудад зориулъя.

Аз жаргалтай, амжилттай, эрх тэгш шударга агаад, эрх чөлөөтэй эрүүл сэтгэлгээг дэмжих гэр бүлийн орчин нөхцөлийг бүрдүүлэх ид шидийн дүрмүүд
Танай гэр бүлийн гишүүн бүр өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, бусдаас ялгарах онцлог авьяастай. Үүнийг нь зөв дэмжээд өгвөл ДИАМОНД мэт гялалзаж чадна. Харамсалтай нь даравч далдайж, булавч бултайж байдаг алдаа айдас, зовлон түгшүүрийг өдөр бүр янз бүрийн аргаар мэдэрч байгаа. Тэгвэл хүн болгоны энэ сонин, будлиантай зөрчилдөөнтэй асуудлуудыг яаж хоорондоо хэрүүл маргаангүйгээр, харилцан дэмжлэгтэйгээр зөв бүтэц аргачлалтай болгох вэ? Яг үүнийг л бид энд ярилцаж, суралцах болно.
үнэгүй дагалдах
Бонус
Энэ жилийн азтай оролцогчдодоо зориулан илүү олон боломж, бонус бэлгүүдийг бэлдлээ.
Та хөтөлбөрт орж сурах юмаа сурж, үр өгөөжийг нь хүртээд зогсохгүй, хөтөлбөрийн төлбөрөөс ч илүү үнэ цэн, баялгийг бидний санал болгож буй бонусуудаар дамжуулан бүтээх боломжтой. Дасгалжуулалтын Академи 2021 оныг "Өгөх жил" болгон зарласантай холбогдуулан энэ жилийн оролцогчдодоо илүү олон боломж, бонус бэлгүүдийг бэлдлээ. Бид хөтөлбөрөө зүгээр нэг явуулах биш, тал бүрээс нь оролцогчоо дэмжих, сурсан зүйлийг нь илүү бодитой, илүү чанартай байлгах тал дээр хичээн ажилладаг.
30 дасгалжуулалтын аудио
Гэр бүлийн динамик хөтөлбөрийн 4 модуль хичээл дууссаны дараа 30 хоногийн бонус ярилцлага танд сонсохоор нээгдэх болно. Хөтөлбөрийн өмнөх жилүүдийн оролцогчдын сургамжтай кэйсүүд дээр Моника хэрхэн дасгалжуулж байгааг сонсож өөрийн асуудлуудыг илүү задлан, гаргалгааг олж харах болно.
Хамтран ажиллах эрх
Дасгалжуулалтын Академитай хамтран ажиллах Амбассадор Өргөмжлөл, Flow Consultant болох сургалтад оролцох эрх нээгдэнэ. Та "Гэр бүлийн динамик" хөтөлбөрт оролцсоноор бидэнтэй хамтран ажиллах боломжуудаа нээж, өөрийн хүсэл сонирхлын дагуу бусдад үнэ цэнийг түгээж, орлогоо өсгөөд явах түвшиндээ сэтгэж эхэлдэг.
1.8 сая ₮ эвэнтэд оролцох эрх
Хөтөлбөрийн оролцогчдын амжилтыг улам бүр батжуулж, дэмжих, сэргээх үүднээс сард 2 удаа "Бэрхшээл ба Боломж" эвэнтэд 3 жилийн турш ҮНЭГҮЙ суралцах эрхийг танд бэлэглэнэ.
36 сар х 2 x 25000₮ (1 удаагийн эвэнтийн төлбөр) = 1.8 сая төгрөг
Энэ бэлэг л гэхэд хөтөлбөрийн төлбөрийн 65% болж байна.
Амжилтаа хуваалцах
"Бэрхшээл ба Боломж" Podcast болон бусад эвэнтүүдэд зочноор оролцож өөрийнхөө сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, амжилтын түүхээрээ дамжуулан өөрийн коммунитигээ өсгөх боломжтой.
Тэгснээр манай бүх сошиал сувгуудаар түгээгдэх болно.
Баялгийн сүлжээ
Хил хязгаараа тэл. Өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй, өсөн хөгжиж сэтгэлгээгээ байнга шинэчилдэг, шинийг санаачлагч, бүтээлч хамтрагчаа олж, бизнесээ өргөжүүлэх, хязгааргүй ҮНЭ ЦЭН бүтээх боломжтой. Ижилхэн баялаг сэтгэлгээтэй хүмүүсээр, гэр бүлүүдээр өөрийн хүрээллээ тэлэх гайхалтай боломж.
Ментор болох эрх
Амьдралаа өөрчлөөд ид шидийг нь хүртсэн шилдэг оролцогч, суралцаж төгссөн энэ хөтөлбөртөө ирэх жил ментороор ажиллаад цалин авч, бонус урамшуулалтайгаар хамтран ажиллах боломжийг өөртөө нээдэг. Хүн өөрөө өөрчлөгдөөд ирэхээр хэн нэгэнд утга учиртай амьдралыг бүтээж өгөхийг хүсдэг нь нууц биш.
БАС ДАХИАД БЭЛЭГ
Хөтөлбөрийн оролцогч бүрт очдог бас нэгэн гайхалтай бэлэг бол дараах хоёр ном юм.
ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД “7 ЗҮРХ ШАРХЛУУЛАГЧИД” БА “7 ХАЙР БҮТЭЭГЧИД” ЦАХИМ НОМ
Энэ цахим номыг зөвхөн "ГЭР БҮЛИЙН ДИНАМИК" хөтөлбөрт зориулан онцгойлон хөрвүүлсэн бөгөөд энэ хөтөлбөрт оролцохоос өөр хаанаас ч энэ номыг та өөрийн болгож авч чадахгүй. Үнэ төлбөр нь таны гэр бүлийн салалт байж болзошгүй.
Жилиан Андэйлийн бүтээл.
∞ ₮
Гэр бүлийн салалт
БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ АУДИО НОм
Энэ номгүйгээр та гэр бүлийн аз жаргалыг амжилттайгаар бий болгож чадахгүй. Ном унших завгүй байсан ч, машиндаа, ажил гэр хооронд зам зууртаа, дасгал хийж биеэ чийрэгжүүлэх үедээ, хоолоо хийж, гэрээ цэвэрлэх зууртаа ч энэ аудио номыг сонсоод цаг алдахгүйгээр өөрийгөө хөгжүүлээд авах боломжийг бид танд олгож байна.
Бэрхшээлүүдээ боломж болгож хувиргая.
Моника Батсүхийн бүтээл.
₮
60000
regular course
One sentence summary of what they get
$
99
/month
Advanced course
One sentence summary of what they get
$
127
/month
ЭРТЭЧ ШУВУУХАЙ
БОНУС
Та хөтөлбөртөө хэдий чинээ эрт бүртгүүлээд ороод ирнэ төдий чинээ ихийг сурах болно
"Гэр бүлийн динамик" хөтөлбөрийн бүртгэл 2022-06-01 хүртэл
00
ӨДӨР
:
00
ЦАГ
:
00
МИН
:
00
СЕК
Уучлаарай та хожимдсон байна!
Өнгөрсөн жилүүдийн хөтөлбөрийн оролцогчид юу гэж хэлэв?
Гэр бүлийн амьдралаа шийдвэрлэх эгзэгтэй мөч, сонголтын өмнө тулж ирсэн олон хос, ойлголцож чадахгүй хэн хэнийх нь сэтгэлд гомдол, арга барагдал хурсан эцэг эх, үр хүүхэд ч гарах гарцаа олж харж хамгийн зөв шийдвэрийг гаргаж чаддаг.

Э. Анхбаяр
Япон улс
Энэ хөтөлбөрт эхнэртэйгээ оролцож, нэгнээ их хүндэтгэж хайрладаг болсон.
Өнгөрсөн хугацаанд хоорондоо ярилцаагүйгээс болж, ямар их цаг хугацааг дэмий өнгөрүүлснээ мэдээд их харамссан. Бид дотроо бодоод байгаа зүйлээ ний нуугүй ярьж чадаагүйгээсээ болж хайртай хүмүүсээ их гомдоодог юм байна лээ.

Л. Янжиндулам
Анхбаярын эхнэр, Монгол улс
Хамтдаа ирээдүйн зорилгоо харж чадсандаа баяртай байгаа.
2 хос нь биe биeнтэйгээ маш сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон, тэгж чаддаг болсон. Маргасан ч тэр дороо учраа олж байх хэрэгтэй юм байна. Ялангуяа эрчүүдийг л ойлгомжгүй гээд боддог миний буруу байсан.

Э. Дэлгэр
Швейцарь улс
Гэр бүлдээ хайртай л бол яг одоо хамрагдаарай, хэзээ ч харамсахааргүй сургалт..
Ээж бид 2 ын харилцаа илүү ойлгомжтой, саадгүй сайхан болсон. Бусдыг сонсох, бусдыг ойлгох, хүлээн зөвшөөрөх тусам амьдрал ямар гоё хөнгөн болдог юм бэ! Заавал хосууд гэлтгүй хүн бүр оролцож аманд багтаж ядаад байгаа өөрчлөлтийг мэдрээсэй..
Тэдний сэтгэл догдлом яриа
Хөтөлбөр маань танд ямар их гайхалтай зүйлсийг зааж сургаж, амьдралыг тань өөрчлөх боломжтойг эндээс үзээрэй.
Яг одоо байгаа амьдрал чинь таалагдахгүй байгаа бол итгэлээ өөрчил!
Хүн амьдралыг жаргал зовлон гэж ярьдаг. Аль алийг нь өөрийн сонголтоор бүтээсэн бас бүтээх боломжтой. Сэтгэлийн шархаа илааршуулж айдсаа ялан дийлэх мөчөөс жаргалыг бид илүү ихээр төсөөлөн бодитоор мэдэрч бүтээх болно. Чамайг эдгээх нэг л зүйл бий.
Тэр бол хайр.
