Таны номнуудыг бүгдийг нь уншсан. Анх удаа уншаад ойлгосон ч, одоо дасгалжуулалт хийгээд бизнесийн зорилгоо тодорхой болгож аваа дахиад дасгалуудаа ажиллаад ирсэн чинь миний хийх гээд байсан бүх юмнууд тодорхой болоод цэгцрээд ирж байна. Бүхэл бүтэн бизнесийн төлөвлөгөөг яаж хийхийг Мөнгө ба Миний Үнэ Цэнэ номыг дахиж уншихдаа олж нээлээ. Тантай ярих болгондоо л Гайхалтай гэж хэлмээр санагддаг.
УБ хот
Моника та л намайг зөв чиглүүлж байна даа. Тантай нэг зүг хардаг болж байж цаашдаа зөв амьдрах юм байна даа гэж бодсон. Надад сонсох арга илүү дөхөм юм шиг санагдсан. Бичлэгүүдийг маш олон удаа сонсож байж миний далд ухамсарт гүн бат сууж, бараг миний эрхтэн шиг болчихсон хуучин бодол, итгэл үнэмшил өөрчлөгдөж дараа нь дадал өөрчлөгдөнө. Таны 21МB 5хан минутны бичлэгээс л гэхэд тусгаж авах зүйлс маш их байна. Хугацаа хэмжээний хувьд богино мэт боловч өгөгдөл өгөөж нь маш их юмаа.
Номоо сонсож байх үед шинэ бизнесийн санаа орж ирсэн.
Мөнгө ба Миний Үнэ Цэнэ аудио номыг сонсоод сэтгэгдлээ хэлмээр санагдлаа. Дуусаагүй байхдаа л номыг тань олон хүнд сонсуулах юмсан гэж сэтгэгдэл төрж билээ. Бүүр яавал хэлж байгаа үгээ үйлдэл болгох, дадал болтол амьдралдаа хэрэгжүүлэх гээд нэг бүрчлэн бүрэн үнэн сэтгэлээсээ миний хэлээд байгаа жишгээр амьдралаа өөд татаач гээд үнэхээр гайхалтай хэлжээ... Бүр илүү их нухацтай ойлгож боловсруулж тархиндаа тогтоон үлдээхийг хичээж байна. Бас энэ номыг сонсож байх үедээ надад нэгэн шинэ бизнесийн санаа орж ирсэн. 50 гарсан би чиний энэ номноос өөрийнхөө маш олон алдааг олж харлаа. Бас надад бусдаас давуу сайн тал байдаг юм байна. Баярлалаа Monica яг л миний дотор юу хүсээд байгааг нээж өгөх гээд байна шүү дээ. Үнэхээр гайхамшигтай.
Намайг дахин хурцалж бүүр нарийн аргад сургаж байна.
Мөнгө ба миний үнэ цэнэ номоо уншиж эхэлсэн. Маш их таалагдаж байна. Яг л дутагдаад байсан нэмэлт сэдэв их байна. Бэрхшээл ба Боломж номыг тань уншиж дуусгасан. Үүнд байгаагүй маш чухал авууштай сэдвүүд стратеги аргууд нэмэгдсэн байна. Хатуужил, тууштай байдал, чухал сонголт, золиос үүний үр дагавраар орж ирсэн үнэ цэнэтэй зүйлс гэх мэт. Гайхалтай. Маш их баярлалаа. Таны шинэ ном намайг дахин хурцалж бүүр нарийн аргад сургаж байна. Ажлын өндрөөс өндөр амжилт хүсье.
Өөрийнхөө орны хажууд ТОМООР бичээд наачихсан.
Хүмүүст урам зориг өгсөн, амьдралдаа хэрхэн утга учиртай амьдрах талаар бичсэн үг ишлэлүүд, зөвлөгөөнүүд нь надад ихэд таалагдсан. Түүний бичсэн Монгол, Англи хэл дээрх ишлэл үгнүүдийг би өөрийнхөө орны хажууд ТОМООР бичээд наачихсан байгаа. Учир нь өглөө сэрээд л эдгээр урмын үгнүүдээ чанга гэгч нь өөртөө хэлээд босохоор ямар их урам авдаг гээч. Хүн гэдэг амьтан чинь сэтгэлийн амьтан. Хүнийг үгээр амьдруулж ч болно, үгээр үхүүлж ч болно гэдэг. Өнөө цаг үед хүмүүс бид чинь бие биендээ урмын сайхан хэлэх нь байтугай, бие биен рүүгээ ч аятайхан инээмсэглэчихдэггүй шүү дээ. Дашбалбар агсаны “Ганц сайхан үгээр дутаж яваа найздаа гарцаагүй түүнийг нь олж хэл” гэсэн шүлгийн мөр санаанд орлоо. Үнэхээр л өвдсөн үед хэрэгтэй эмий нь уулгадаг шиг, Моника эгчийн бичсэн тэр сайхан урмын үгс намайг өөрөө өөртөө итгэх итгэлийг минь улам бадрааж, амьдралд улам л хайртай болгож байна. Баярлалаа.
УБ хот
Хүмүүст шударгаар, ухаалаг амьдрах ур чадварыг сургасан чухал ном болжээ. Хамгийн сайхан амжилт бол эргээд харахад ичих юмгүй, харамсах зүйлгүйгээр амьдарч бүтээсэн амжилт байдаг. Ийм амжилтыг уйгагүй хөдөлмөр, шударга шийдвэр, цагийг зөв ашиглах аргаар л олж авч чаддаг. Моникагийн уншигчид дотроос монголчуудын жинхэнэ бахархал болох хүмүүс төрөх нь гарцаагүй.
If you'd like to have more money, happiness and freedom in your life. This is the book for you.
Monica Batsukh is an absolute fantastic and inspiring coach, trainer and a great friend. “Бэрхшээл ба Боломж” reveals The SECRET of turning your biggest setback into your greatest strength and opportunity. If you would like to have a lot more money, happiness and freedom in your life. This is the book for you. Don’t just read this book, but apply and embrace the principles that you will learn within those pages.
Заавал унших ёстой ном
Саад бэрхшээлдээ хөтлөгдсөн бидний амьдралд хүссэн болгоноо олж авч, бодсон болгоноо хэрэгжүүлнэ гэдэг тийм амар байдаггүй. Моника Батсүхийн бичсэн энэхүү “Бэрхшээл ба Боломж” ном нь саад бэрхшээлээ хэрхэн даван туулж аз жаргалтай, сэтгэл хангалуун, амжилттай амьдрах нууцыг гайхамшигтайгаар тайлбарлаж өгсөн. ЗААВАЛ УНШИХ ЁСТОЙ НОМ.
Таны үг толгой руу цохих шиг л болсон
Тантай холбогдсон маань их аз гэж боддог. Би өөрийн сул талууд, залхуурал, алгуурал буруу гэдгийг мэддэг байсан ч таныг одоохондоо хангалуун юм шиг болоод байгаа юм шиг энэ байдал аажимдаа ядуурал руу хөтлөнө гэж хэлэх хүртэл заа болж л байна гэсэн хайнга байдалтай байсан. Таны энэ үг толгойруу цохих шиг л болсон.
Надад их ажлын аян ундарч байна.
Зүгээр л нэг уншчих ном биш юм. Олон дахин давтаж унших, цээжлэ, хэрэгтэй зүйлээ зурж тэмдэглэх, өөрт хамгийн түрүүнд нэг хэрэгтэй зүйлээ ялгаж авах дасгалаа хийх гээд л … минийхээр бол… Хэл сурах, арга барил, дасгалаа хийнэ? Өөрийгөө өөрчлөх, шинэ дүр төрх … гээд л Monica! Надад их ажлын аян ундарч байна. Би яг их сургуульд сурч байгаа юм шиг… маш идэвхтэй онц сурч байгаа оюутан шиг… Яанаа! Миний ном оюутны ноорог дэвтэр шиг болчихсон, дахиад шинийг авдаг юм билүү. Миний миний цүнхэнд байнга ажлын хувцасны шүүгээнд байнга… Ажилдаа ирж, очих автобусанд байнга… цай ууна байнга… хоол иднэ байнга…