Хэрэв та “Яаж хүний нөөцийн ажилтангүйгээр бизнесээ явуулах вэ?” гэж асуудлаа шийдэх арга хайж байгаа бол энэ удаагийн сэдэв танд нэмэр болох болно.
“Яаж хүний нөөцийн ажилтангүйгээр бизнесээ явуулах вэ?”
Зарим бизнесийн байгууллагууд хүний нөөцийн ажилтангүй байх нь зөвхөн Монголд төдийгүй гадны орнуудад ч байдаг асуудал юм.
Хүний нөөцийн ажилтангүй бизнесүүд өөрийн байгаа нөөц бололцоогоо зөв ашиглах талаас нь илүү харж ажилладаг. Цөөн хүнээр илүү их зүйлийг бүтээх боломжийг бий болгохоор зорьж байдаг.
Бидэнд дараах асуултыг бизнес эрхлэгч залуус ирүүлсэн юм.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бизнесүүд тогтсон хүний нөөцийн ажилтангүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Үүнээс үүдэн олон саад бэрхшээлүүд үүсэн гардаг бөгөөд эдгээрийг олон улсын туршлагаар хэрхэн оновчтой шийддэг вэ? Жишээ
Хүний нөөцийн ажилтангүй тохиолдолд тэр ажилтаны хийх ёстой ажил үүргийг бизнес эрхлэгч та өөрөө эсвэл хэн нэгэн хүнд хариуцуулж өгөх үү гэдэгт шаардлагатай байр суурийг олж тодорхойлж өгөх хэрэгтэй байдаг. Олон улсын жишгээр бизнесүүдийн хэрэглэдэг хүний зан чанарын төлөвийг шалгаж таньдаг байх хэрэгтэй байдаг. Бид өөрсдийн зан чанараа мэдэх түүнчлэн хэн хүний нөөцийн чиглэлд ажиллах чадвартай байна гэдгийг мэдэх нь чухал юм. Үүнтэй холбогдуулан танд дараах хэдэн зөвлөмжийг хүргэж байна.
Зөвлөмж 1
Зан чанарын төлөвийг нь харж хүнтэй ажиллаж хүнээр юм хийлгэн удирдан зохион байгуулж чадах хүнийг сонгож ажилд нь нэмэлт зааварчилгаа оруулж өгөх
Хүн болгон өөр өөр авъяас чадвартай. Зарим хүмүүс төрөлхийн хүнтэй ажиллаж чаддаг байхад харин нөгөө хэсэг нь хүний арга эвийг олохдоо тааруу компьютер, тоо баримт бичиг цаасны ажилдаа илүү байдаг. Хүнтэй тулж ажиллахдаа сайнгүй ч хүнд үйлчлэхдээ сайн гэх мэт өөр өөр шинж чанартай хүмүүс байдаг. Аливаа зүйлийг санаачлан гаргахдаа сайн ч өөрөө хүмүүстэй тулж ажиллахдаа дургүй хүмүүс ч бий.
Ихэнх хүмүүс өөрсдийгөө сайн мэддэггүй. Ерөнхийдөө би тийм юмандаа сайн гэдэг боловч зан чанарын төлөвийн тест хийхээр бодсоноос өөр авъяас ур чадвартай байх тохиолдол гардаг.
Энэ тестийг хийснээр хүн өөрийн давуу болон сул талаа мэдэж ойлгож авдаг.
Зөвлөмж 2
Бизнесийн алсын хараагаа маш сайн мэддэг үйл ажиллагаагаа маш сайн ойлгож мэдсэн ажил хэрэгч хүн байх
Хүмүүстэй ажиллахдаа баг хамт олноо идэвхижүүлж чаддаг хүний төлөө сэтгэлтэй хүн байдаг. Бизнес эрхлэгч та аль болох байгууллагынхаа төлөө гэсэн сэтгэлтэй, дотор ажиллаж байгаа хүмүүсийнхээ ур чадварыг бүрэн дайчлан ажиллах ур чадварыг өдөөж чаддаг хүн байвал зүгээр байдаг.
Зөвлөмж 3
Үг ярианы баялаг сайтай хүний арга эвийг олдог өөдрөг үзэлтэй хүн байх хэрэгтэй
Зарим хүмүүс өөдрөг байх гэж хичээсэн ч төрөлх шинж чанар нь тийм байдаггүй. Харин илүү анализ, дүгнэлт хийдэг, болгоомжилсон жаахан сөрөгдүү хүмүүс байх нь бий. Хүнийг шүүмжлэмтгий байдал нь хүнтэй ажиллахад саад болдог.
Өөдрөг үзэлтэй, хүмүүс дунд байх дуртай хүнийг ойлгодог хүн л хүний нөөцийн ажилтны үүргийг илүү гүйцэтгэх боломжтой.
Зөвлөмж 4
Хүний нөөцийн ажилтаны хэмжээнд ажиллах чадвартай хүнийг таних зан чанарын тестийг хийх
“Миний бизнес” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт яаж багаа бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаад заагаад өгөх болно.
“Миний бизнес” онлайн дасгалжуулалтын хөтөлбөр явагдахаар оролцоорой.
Танаас асуух асуулт
-Танай байгууллага хүний нөөцийн ажилтантай юу?
– Хэрэв байдаггүй бол хэн орлон ажил үүргийг гүйцэтгэдэг вэ?
-Яаж та тэр хүнийг олж сонгодог вэ?
Дээрх асуудалтай холбоотой өөрийн санал сэтгэгдэлээ энэ ярилцлагын доор манай блогт бичиж бидэнтэй болон бусадтайгаа хуваалцаарай.
Хүн болгон өөр өөр авъяас ур чадвартай байдгийг зан чанарын төлөвийн тестээр мэдэж авах боломжтой.
Танд сануулж хэлэхэд
– Хүн болгоны ур чадварт тохирсон ажлыг даалгах нь үр дүнтэй байдаг.
– Олны хүчийг зөв дайчилж сайн баг хамт олныг бүрдүүл амжилт нэг л өдөр ирнэ.
Өнөөдөр миний танд танилцуулахаар бэлтгэсэн, гарын авлага бол
БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 08 – МӨНГӨНИЙ БЭРХШЭЭЛ, ХЭРХЭН ДАВЖ ГАРАХ ВЭ?
Энэ аудио ярилцлага дээр Моnica Batsukh Мөнгөтэй санхүүгийн эрх чөлөөнд хүрэх 10 зөвлөмжийг өгсөн байгаа.
Oрлогоо 2 дахин ихэсгэхийг хүсч байна уу?
Mөнгө чинь хаанаа ч хүрэхгүй яаж зохицуулах аргаа олж чадахгүй байна уу?
Мөнгөнд санаа зовохгүйгээр эрх чөлөөтэй амьдрахыг хүсч байна уу?
Гэр бүлдээ, хайртай хүмүүсээ мөнгөөр дутаахгүй байдгамаар байна уу?
ҮНЭ – 17000₮
Хэрэв та мөнгөтэй харилцах чадвараа сайжруулж амьдралаа амжилтанд нэг том алхам урагшлуулахыг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн мөнгөний бэрхшээлийн талаар ч биш таны амьдралын эрх чөлөө, сэтгэлгээний аз жаргалыг бэлэглэж өгөх болно.
Үүнийг сонссоноор та,
✓ Мөнгөний асуудлыг цоо шинээр харж өөдрөг ойлголтыг авах болно.
✓ Мөнгөний бэрхшээл таныг зовоохгүйгээр барахгүй, боломжуудаа нээх болно.
✓ Эдийн засгийн хямралын энэ аюултай орчиныг ч давж гарах ур чадварыг суралцана.
✓ Та энерги, эрч хүчээ, зөвхөн хэрэгтэй зүйлдээ зарцуулж сурах болно.
✓ Хүсэл мөрөөдлөөрөө амьдрах арга ухааныг танд бэлэглэнэ.
✓ Мөнгө тойрсон муу зуршилаа эвдэж сурах мотивац эрч хүчийг олж харах болно.
Амьдралын Дасгалжуулагч Батсүхийн Мөнгөнтуяа буюу олны таньдагаар Monica Batsukh танд анх яаж мөнгөний асуудал бэрхшээлээ зохицуулж амьдралаа өөрчилсөн тухай маш сонирхолтой, ухаарч бодууштай ярилцлага зөвлөмжийг танд зориулан өгч байна.
Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 88770338, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл ном, аудио СД-нүүдийг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.
сайн байцгаана уу? та нартаа байнга баярлаж байдаг үнэтэй зөвлөмжүүдийг сонсож байгаа. бэрхшээл ба боломжоо уншиж дасгалаа ажиллаж байгаа. уншаад дасгалаа хүлээдэг болсон одоо ямар шалгалт авах бол гэж боддог дасгалдаа хариулахдаа их дуртай. заримдаа хариулж чаддаггүй магадгүй сайн хичээлээ үзээд сайн сонсоод байвал хариулдаг болох байх имэйл рүүгээ орж чадахгүй удсанд уучлаарай шинэ утас аваад хүүхдээр имэйлийг нь хийлгэсэн чинь миний мэйлээс өөр хаяг хийсэн байсныг мэдэхгүй удлаа. би энэ номыг уншихаас өмнө ямар ч зорилгоггүй үйл ажиллагаа маань яагаад удаашраад байгаа бэрхшээл саадаа яаж даван гарах вэ гэж их бодож байгаа надад зөндөө бэрхшээл байгаа гэхдээ би танай хичээлээс нилээн сонсож суралцаж байгаад дасгалжуулалт авахыг хүсдэг магадгүй шууд дасгалжуулалт авахаар ямар нэгэн асуултанд хариулж чадахгүй болчихвол яанаа гэж бодож айдаг. ажилчингүй нөхөр бид хоёр хоёулаа ажилаа хийсээр байгаад эцээд ядраад байгаагаа ойлгодог. заримдаа эрч хүч маань сулраад ажлын эрч хүчгүй болж байгаагаа мэдэрдэг. одоо удахгүй нэгээс хоёр хүн ажилд авна. утга зүйн найрлагагүй байж магадгүй шууд санаанд орсноо буулгаж байна ойлгоорой одоо би 46настай 7настай, 3настай бага насны 2 хүүхэдтэй тэгээд их ядардаг байж магадгүй зарим үед хүүхдийнхээ хурдыг гүйцэхгүй эцсэн байдаг зүгээр л санаа бодлоо хуваалцмаар санагдлаа.
Сайн байна уу? Одончимэгээ, Бэрхшээл ба Боломж номоо уншиж дасгалуудаа тулаад ажиллаад байхаар нилээд зүйлийг суралцах болно. Хэрэв чи “30 хоногт амьдралаа өөрчилье” аянд оролцоогүй бол дараах линкээр https://monicabatsukh.com/ орж нэр, имэйлээ бүртгүүлж үнэгүй оролцоорой. 30 хоногийн турш 30 өөр хүний бодит амьдралаас суралцах болно. Өдөр бүр дасгалжуулалтын аудио ярилцлагуудыг хүлээн авч сонссоноор өөртөө хэрэгтэйг нь тэмдэглэж аваад хэрэгжүүлээд явах боломжтой байгаа. Хөөрхөн хүүхдүүдээ зөв хүн болгон өсгөнгөө гайхалтай амьдралаа бүтээх ур чадваруудаа нэмэгдүүлээд байгаарай. Амжилт хүсье.
Т?рийн захиргааны удирдлагын газрын дарга, х?ний н??цийн асуудал хариуцсан ажилтан, т?рийн албаны сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын т?л??л?л орно.