Бидний Монголчуудын дунд “өвчин” мэт болсон өөрийгөө өрөвдөх донгийн талаар бид энэхүү лайваар ярилцлаа.
Хүний амжилтын хамгийн гол нууц нь өөрийгөө хүч чадалтай гэдэгт итгэдэгт байдаг. Гэтэл эсрэгээр нь өөрийгөө өрөвддөг энэ сэтгэлзүй нь таны амжилтыг хойш татаад байгааг анзаардаггүй, өнгөрсөн болсон бүтэлгүйтсэн, өөрт байгаа муу бүхнийг ярьсаар гомдоллосоор, зовсон үлгэрийг ярьсаар байдаг учраас бид ядуу зовсон, аз жаргалгүй амьдардаг. Ийм хүмүүс цагийн менежмент муутай, хийж байгаа зүйлээ бусдад хийж өгч байгаа мэт сэтгэдэг. Тиймээс хийж байгаа ажлаа ч чанаргүй сэтгэлгүй үр дүнгүй хийдэг. Хэн нэгэн ирж аврах мэт бэлэнчилсэн сэтгэлгээтэй байдаг. Тийм хүмүүсийн эргэн тойронд иш энэ нэг ядарсан амьтан гэсэн өрөвдсөн хүмүүсээр дүүрэн.
Би өдийг хүртэлх хугацаанд маш олон хүнтэй ярилцаж жаргал, зовлонг нь сонсож байхад хүмүүс өнгөрсөн амьдрал дээрээ маш их фокус хийж байна. Өнгөрсөн зовлон бүтэлгүйтэл бүрээрээ өөрийгөө өрөвдөж, сөрөг дүгнэлтээрээ одоо байгаагаа ирээдүйгээ сүйтгэдэг.
Монголчууд маш хүчтэй хүмүүс мөртлөө өөрсдийгөө дандаа дутуу үнэлдэг. Эсрэгээр нь өөрийгөө үнэлэхдээ бусдаас дээгүүр тавьдаг. Дээрээс нь өөрийнхөө оюунд хөрөнгө оруулаагүй байж эд материалыг илүү үнэлж, өөрөөсөө илүү үзнэ. Тийм байхад өөрийгөө өрөвдөлгүй яахавдээ. Тэрийгээ нуухын эд материалаар түүнийгээ далдлахыг хичээж , машин аваад уначихвал хүн намайг арай гайгүй гэж харах болов уу? Зовж зовж олсон мөнгөө буруу үрнэ.
Өөрийгөө үнэлж сурмаар байвал өөртөө цаг гарга, шаардлагатай өөрчлөлтүүдийг хий, алдаагаа зас, өөрийнхөө өмнө хариуцлага хүлээ.
- Чи хэнээс ч дор биш
- Бусдыг биш эхлээд зөвхөн өөрийгөө бод
- Өнгөрсөн цаг дээрээ бүү төвлөр
- Эерэг зүйл дээр төвлөр
- Бусад хүн намайг хохироодог гэсэн үзэл
- Сонголтоо ажигла
- Өөртөө хариуцлага хүлээ.
Та яг одоо Моника Батсүхтэй ганцаарчилсан цаг авч дасгалжуулалт хийхийг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй. Бид энэ зун 3-хан хүнтэй ажиллах болно. Та түүний нэг нь мөн үү?
Bayarlalaa.uuriiguu uruwduh bish zarimdaa durgvi hvreed
Bayrlalaa.Bur yaaag namaig heleed bna.Bi ungursun amidralaasaa sanaa bodloo salgaj chadahgui bnaa.ene l namaig doosh tataj bna.
Сайн байна уу? Мөрөн,
Сэтгэгдэлээ илгээсэнд баярлалаа. Үнэхээр тийм шүү бид бүгдээрээ өнгөрсөнтэйгээ зууралдаж хамаг эрч хүч энерги, цаг хугацаагаа алддаг. Манай Мөнгөний сэтгэлээ хөтөлбөрт таныг урьж байна. Энэ хөтөлбөр таны хувь хүний амжилтын хурдасгуур байх болно. https://courses.monicabatsukh.com/money-mindset/