Хүнд итгээд дандаа хохирч үлддэг, ямар нэг хүнд итгээд хамтарч ажилласныхаа дараа олон жилийн хөдөлмөрөө үгүй хийдэг аль эсвэл хэдий хэмжээний хөрөнгийг өгч, авч байгаагаа хэмжиж мэдэхгүй сандарч байгаа хүмүүст зориулсан сэдвээр хийсэн зөвлөгөөг танд хүргэх гэж байна.
Өгөх авахын баланс гэж юу вэ?
Хүнд шулуулж байна гэсэн үзэл бодолтой ажиллабал шулуулаад л таарна. Цаад хүнээ хорт могой гэж хараад байвал хатгуулах л болно. Энэ бол маш их стресстэй харилцаа. Эсрэгээр нь бид хүний туслалцаа аваад байгаа хэрнээ буцааж өгөхөө мартчихвал өөрөө хорт могой болж хувирдаг. Эсвэл өгч байхдаа ямар зорилгоор өгч байгаагаа мэдэхгүй хэт их харалган байдлаар өгдөг. Өгч сурахгүй бол бас л хоосорно.
Зарим хүн өөрийгөө өгөх зүйлгүй ядуу гэж боддог. Өгөх юм өчнөөн байх атал чамд хэрэггүй, чамаас явах гээд байгаа зүйлийг энэнгүй бол би хоосорчихно гэж айгаад зууралдаад байдаг. Тийм зүйлийг зүгээр л тавиад явуулах нь чамд дараагийн үүд хаалгыг нээж өгөх болно.
Гэрээ хийхэд гэрээний нөхцлөө ойлгохгүй бол айх нь зөв. Гэрээнийхээ утга учрыг нь ойлгох нь чамайг аврах болохоос зүгээр нэг харанхуй итгэл чамайг аврахгүй. Хэн нэг нь хохироод байвал хамтарч ажиллаж, бизнес хийж чадахгүй.
Эсвэл өрсөлдөх сэтгэхүйгээр эхлүүлсэн бизнес унах аюултай байдаг. Харалган бизнес болдог учраас яарч хөдөлж, буруу хийдэг. Тэрбумтан болохыг хүсвэл яарч хөдлөх хэрэггүй. Хүчтэй бол айх хэрэггүй.
Хурдлахын тулд удаашир.
Давалгаанд нэгдэхийг хүсвэл доорх товчлуур дээр дараарай. ЭНД ДАР
“Мөнгө ба Миний үнэ цэнэ” номыг худалдаж авахыг хүсвэл доорх товчлуур дээр дараарай.ОНЛАЙН ДЭЛГҮҮР
Сайхан ярилцлага боллоо. Миний ТОЛГОЙ үнэндээ л хоосон юмаа яаж дүүргэнэ ээ. Дүүргэх зүрх сэтгэл хайрлаарай ккк, хайрлаж байгаа таньдаа маш их баярлалаа.
Сайн уу яг үнэн гэрээний олон хуудаснаас сүрдээд гүйцэт уншдаггүй. Яаран гэрээ хийдэг.
gereeg neeree l bid nuhtsliig in sain hardaggyi mash sain sudalj unshij sudlah uuriiguu bas sain hugjuuleh heregtei um bna taivan dulguun berhsheeliig uridchilj haraad taivnaar shiidverleh gedeg yg ih taalagdlaa mash ih bayrlalaa