Амьдралдаа бид маш олон зүйлийг хийхээр эхэлдэг. Гэхдээ эхэлсэн болгон амжилттай дуусахгүй орхигдож хийгдэхгүй үлдэх нь ч байдаг. Бид энэ удаа эхлүүлсэн ажлаа дуусгаагүйдээ эргээд шаналаад бухимдаад байдаг хүмүүстээ зориулан “Яаж эхлүүлсэн ажлаа дуусгах вэ?” гэсэн сэдвээр зөвлөж ярилцлаа.
“Яаж эхлүүлсэн ажлаа дуусгах вэ?”
Бидэнд ийм асуулт ирсэн юм. “Эхэлсэн зүйлээ дуусгах нь чухал байна. Нээх сайхан эхлээд л тэгээд хэд хоноод замхраад байна яах вэ?”
Та дараах зүйлсийг хийгээрэй.
– Бүх эхлүүлсэн ажил бүрийг дуусгах алба байхгүй. Учир нь зарим ажлуудыг дуусгасан ч танд үр ашиг байхгүй байдаг.
– Хэрэв та одоо болтол дуусгаагүй орхисондоо санаа зовоод байгаа бол дутуу хаясан ажлаа жагсааж бич.
Мөн өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай.
– Энэ ажлыг хийх сэдэл нь юу байсан вэ?
– Энэ ажлыг хийхгүй байхад нөлөөлсөн зүйл юу байсан вэ?
– Яагаад энэ ажил чухал байсан бэ?
– Яагаад үүнийг дуусгах ёстой вэ?
-Надад өгөх үр өгөөж нь юу вэ?
– Үүнийг хийснээр миний амьдрал юугаараа өөрчлөгдөх вэ?
Дээрх асуултуудад хариулснаар энэ ажлыг дуусгаснаар гарах үр дүнгээ бүр тодруулаад авах болно.
Таны амьдралдаа бий болгохыг хүсч байгаа алсын зорилготой чинь нөхцөл байдал үр өгөөжөөрөө ямар холбоотой болохыг тодорхойлоорой.
Энэ болгон танд аливааг хийх өдөөлт үүсгэнэ. Бас түүнийг мэдрэх сайхан мэдрэмжийг бий болгоно.
Танд өгөх зөвлөмж:
– Хамгийн чухал гэж бодсон нэг ажлыг л сонго. Хүсч байгаа зүйлээ хийвэл юу бий болохыг бодитоор төсөөл.
– Өөртөө тулгарч байгаа бэрхшээлээ ялан дийлэх зориг арга барилаа олж авахыг хичээ.
– Аливаа зүйлийг хийхэд саад болдог бэрхшээлүүдтэйгээ яаж тэмцэх төлөвлөгөө боловсруул.
– Хийх ажлаа өдөр болгон бодитоор хийхэд боломжтой жижигхэн хэсгүүдэд хуваа. Цагийн хуваарь гарга.
– Тухайн зүйлийг хийхийн тулд өөрийгөө сориод оролдоод үз.
– Хүмүүст амла. Энэ ажлыг хийж чадахгүй бол таны үнэ цэнэтэй чухал зүйлийг алдахаар мөрий тавь.
– Ажлаа хийж дуусгаж чадвал өөртөө ямар шагнал өгөхөө товло.
– Өөртөө үүнийг хийж чадахгүй бол юу алдах вэ? гэдгээ сануул.
Амалсандаа хүрэхээр бүх хүчээ дайчил. Өөрийгөө битгий хуур.Үүнийг хийхгүй бол та хэн ч биш болно гэдгээ өөртөө үргэлж сануулаарай.
Эдгээр зөвлөмжүүдийг амьдралдаа хэрэгжүүлэхээр туршиж үзэхийг танд уриалж байна.
Та өөрийн санал сэтгэгдэлээ манай блогт бичээрэй. Бусадтай болон бидэнтэй бодлоо хуваалцаарай.
Хэрэв та бэрхшээлээ шийдвэрлэн амжилтанд хүрэхээр шийдсэн бол дасгалжуулалт аваарай. Дасгалжуулалтын гэрээг энд дарж бөглөөд илгээгээрэй.
Онлайн дэлгүүрт зочлохыг хүсвэл ЭНД ДАР.
Өнөөдрийн таны гарын авлага бол БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 17 – АМЬДРАЛД ИТГЭХ ИТГЭЛ – ИРЭЭДҮЙДЭЭ ТУСАХ ГЭРЛИЙГ ХЭРХЭН ОЛЖ ХАРАХ ВЭ?
Энэ аудио ярилцлага дээр Моника эгч Айдас авчирдаг итгэлээ өөрчлөх 10 зөвлөмжийг ярьсан байгаа.
Итгэл үнэмшил таны амьдралыг яаж өөрчилдөг вэ?
Өнөөдрийн амьдралд итгэх итгэл тань хэр байна вэ
Айдас төрүүлж буй нөхцөлүүд юу байна?
Яаж итгэлээ өөрчлөх вэ?
ҮНЭ – 12900₮
Хэрэв та өнөөдрийн гэр бүлийн хямрал, санхүүгийн хүнд асуудал эсвэл сэтгэл санааны айдас түгшүүр бүхий нөхцөлөөс гарах арга замаа олж нээж авахыг хүсч байгаа бол энэ ярилцлага танд туслах болно. Амьдрал хүнд дааж давшгүй мэт хэцүү бэрхшээл тохиолдох үед хүмүүс амьдралд итгэх итгэлээ алддаг нь цаашдын үйл хөдлөл, ажилд нь хэрхэн нөлөөлдөг гардаг тухай өгүүлсэн энэ сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.
Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 88770338, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл ном, аудио СД-нүүдийг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.
bayarlalaa. Olon ulsin emeegteichuudiin udrin bayarin mendiig hurgej eruul enhiig eruue. erdene.