Blog

HomeWebinarТа яаж өөрийгөө дайчилдаг вэ? (72 of 72)
1010

Та яаж өөрийгөө дайчилдаг вэ? (72 of 72)

72. Та яаж өөрийгөө дайчилдаг вэ?

Асуух юм байна уу өнөөдөр ярьсан сэдвээс тодруулаад асуух юм байна уу?
Асуух юм байна? Та өөрийгөө яаж дайчилдаг вэ?
Моника:Би дөнгөж сая хариулсан шүү дээ.  Би яаж өөрийгөө дайчилдаг талаар түрүүн яриад өнгөрсөн дөө. Янз янзын төслүүд. Байнга өөрийгөө өдөөж олон ном уншдаг. намайг сорилтонд оруулж байдаг.

Миний хамгийн царай муутай мэлхийг авч амандаа үмх гэдэг тэгвэл намайг маш их дайчилдаг, урьд нь хийж байгаагүй ч юм уу. Намайг А-Я хүртэл шаардлагатай юмнууд надад хэрэгтэй.  Өөрийгөө байнга сорилтонд оруулж тэр чинь чиний хэвийн амьдралд болоод эхэлчихсэн хойно чи өөртөө маш их нөлөөлж сурах болно.

Зорилгоо яаж өдөөж өгдөг вэ гэдэг дээр зорилгоо байнга бичдэг, байнга дараа дараагийнхаа зорилгуудыг хардаг.  Ганцаараа ажиллахаас илүү хүмүүстэй ажиллах их үр дүнтэй байдаг.

Дасгалжуулагч менторууд надад маш их тусалдаг. Дээрээс нь манай гэрийн тавиур дээр дүүрэн номнууд байдаг. Та нарт би харуулъя. Хамгийн дээр байгаа  улаан хайрцагтай юмыг харж байна уу. Дээрээс нь маш олон судалгааны  материалууд байгаа. Энэ бүхнийг би ашигладаг.

Тэгэхээр эдгээр бүгд миний лавлагааны материалууд.  Ихэнх нь бүгд бизнесийн холбогдолтой материалууд.  Би зөвхөн ном уншаад суудаггүй. Өөртөө хэрэгтэй гэсэн зөндөө олон уншиж судлах ном надад бий. Миний ширээн дээр ийм гурван ном байна. Ном унших цагийг өөртөө байнга гаргахыг хичээдэг. Гэвч заримдаа зав гардаггүй. Гэхдээ аль болох унтахынхаа өмнө номоо уншиж байгаад унтдаг.  Мөн ийш тийшээ алхах эсвэл дугуйгаараа явж байхдаа ч юм уу ойр зуур гэрээ цэвэрлэж байхдаа аудио ном сонсдог. Аудио номоо сонсонгоо  цагирагаа эргүүлдэг. Тэгэхээр өөрийгөө өдөөж хөгжүүлэх чамд тохирох ямар арга байдаг вэ? Тэрийгээ л олох хэрэгтэй гэсэн үг л дээ. саяны хариулт болж чадсан уу Ундараа.
Хэрэв таны зорилго том л бол Та яаж өөрийгөө дайчилдаг вэ? гэдэг асуулт үнэндээ шийдэгдчихэж байгаа юм.

Яг л Жигмэд Тогмид 2ын үлгэр шиг.
Жигмэд жижиг савтай учраас өөрийгөө дайчлахаас залхуурсан, хойшлуулсан. Гэтэл том савтай Тогмид маань яадаг билээ? Том саваа дүүргэхийн тулд өөрийгөө дайчлахаас өөр арга байхгүй болдог.

Бидний зорилго жижигхэн бол залхуурдаг, хойшлуулдаг, жижиг сажиг юманд, аар саархан зүйлд шантарч эхэлдэг. Жижигхэн зорилготой учраас тэд ойр зуурын ажлаар л зогоож төөрөлдөж эхэлдэг. Жижигхэн зорилго дотор боддог. Харсан хүн болгондоо гомдоллодог, уурладаг бухимддаг. Олсон жоохон хоолондоо л бүхнийг багтаах гэж шаналж эхэлдэг.

Том савтай Тогмид шиг томоохон савыг дүүргэх гэж тэмүүлж, хөдөлмөрлөх үед Та яаж өөрийгөө дайчилдаг вэ? гэдэг асуулт амархан болоод эхлэнэ гэсэн үг. Тэр бүү хэл, савыг дүүргэх хоол чинь зөвхөн таныг биш, таны хайртай гэр бүлийг, таны хүчтэй хамт олныг, таны гайхалтай нийгмийг ч эерэгээр нь эргүүлэх увдистай.

Би үүний төлөө л ажилладаг. Энэ видео танд бас нэг гоё санаануудыг ойлгуулах байх гэж найдаж байна.

Written by / 237 Articles

Монгол Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор, Зохиолч

8 Comments Published

Khongorzul Jul 15, 2017 Reply

30honogiin hicheeld oroltsmoor l bna

Monica Batsukh Jul 16, 2017 Reply

Сайн уу Хонгорзулаа, энэ блогныхоо доор байгаа зайнд имэйлээ бүртгүүлээд л “30 хоногт амьдралаа өөрчилье” аяндаа шууд чөлөөтэй оролцож болно шүү. Амжилт!

otgonzaya Aug 17, 2017 Reply

sain bnuu enehuu aynd oroltsmoor bnaa

Monica Batsukh Aug 17, 2017 Reply

Сайн уу Отгонзаяа, “30 хоногт амьдралаа өөрчилье” аянд оролцох их амархан. Яг энэ блогны чинь доор имэйлээ бүртгүүлээд л оролцож болно. Эсвэл вэбсайтныхаа нүүр хуудсанд ороод бүртгүүлж болно. Аль нь ч болно. Амжилт!

заяа Aug 29, 2017 Reply

Сайн байна уу. энэ 30 хоногийн аян дууссан боловуу? одоо оролцох боломжтой юу?

Monica Batsukh Sep 21, 2017 Reply

Сайн байна уу? “30 хоногт амьдралаа өөрчилье” аян дуусахгүй. Энэ постныхаа доор имэйлээ бүртгүүлээд оролцоорой. Амжилт!

содгэрэл Jul 4, 2018 Reply

Сайн байна уу? 30 хоногийн аянд оролцохоор бүртгүүлсэн юмаа. хариу и-мэйл ирдэггүй. ямар арга хэмжээ авах шаардлагатай бэ

Altanzaya N Aug 8, 2018 Reply

Сайн байна уу Содгэрэл?
Та дахиад бүртгүүлээрэй. Бүртгэл хэвийн болсон байгаа. Баярлалаа

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.