Blog

HomeWebinarEntrepreneur хүн хэтийн зорилгодоо хүрэхийн тулд хаанаас эхлэх вэ? (71 of 72)
1010

Entrepreneur хүн хэтийн зорилгодоо хүрэхийн тулд хаанаас эхлэх вэ? (71 of 72)

71. Entrepreneur  хүн хэтийн зорилгодоо хүрэхийн тулд хаанаас эхлэх вэ?

Миний нэрийг  Ундармаа гэдэг. 31 настай. 28настайдаа гэрлээд одоо гурван настай, таван сартай хоёр хүүтэй, нөхөртэйгээ сайхан амьдарч байна. Эхнэр болоод өмнөх дайчин байсан амьдралаасаа түр зогсолт хийсэн ч миний зорилго:
10 жилийн дараа-Өөрийгөө нээх ,өөрийн нөөц бололцоогоо дайчилж эрхэлсэн бизнестэй үнэ цэнийг шингээсэн дуртай зүйлээрээ мөнгө хийдэг эмэгтэй болох буюу Монгол улсын шилдэг бизнес эмэгтэй болохыг хүсч байна.
20 жилийн дараа- Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх
30 жилийн дараа-Намайг хэн гэж дурсаасай гэж бодож байна түүгээрээ амьдарна гэсэн зорилго тодорхойлоод нарийвчлан гаргаагүй явж байна.

Дээрх зорилгодоо хүрэхийн тулд хүүхдээ харангаа мөнгө олох эхний алхам  маань охидтой ээжүүдэд зориулж Bow holder хийж борлуулахад бэлэн болоод байгаа. Таны “Мөнгө ба Миний Үнэ цэнэ” номыг өөрийгөө сэтгэхэд сайн, бас судлаач шинж чанартай, зохион байгуулалттай болгох зүйлсийг сэтгээд нийгэмд хүргэх үйлчилгээ хийвэл надад яг тохирох юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Судлаад, шинжлээд хэрэгжүүлэх тийм авъяастай хүн дээрх зорилгодоо хүрэхийн тулд ямар зүйлээс эхлэх нь зөв вэ?  Алсын хараанд маань өнөөдрийн Bowl holder биш толгойгоороо сэтгэж ямар нэг юм хийдэг байвал үнэ цэнэтэй,  Ундармаа утга учиртай гэрэлтэй амьдрах юм. Би зорилгоо хэрхэн тодорхойлох вэ? Баярлалаа.
Моника:  Гоё захидал илгээсэнд баярлалаа Ундармаа.. Ундармаагаас би дараах асуултуудыг асуумаар байна.
Яагаад хүлээх гэж?-Зорилгуудаа ойртуул
30 жилийн дараа намайг хэн гэж дурсаасай гэж бодож байна? Тэгвэл хэрхэн амьдрах ёстой вэ?-30 жилийн дараа бий болох эд хөрөнгийн холбоотой юм уу?  Bow-holder- гараараа юм хийх үед толгойгоороо сэтгэж сурдаг- амжилтанд хүрдэг
Bow-holder-тэй төстэй өөр ямар жижиг гар урлалуудын бизнесүүдийг холбож олшируулж байна вэ?
Судалгаа шинжилгээ хийх -Маркетинг, эрэлт хэрэгцээ
Сэтгэх хийх хамтарсан үед амжилтанд хүрдэг
Нийгэм яг юу зохион байгуулах хүсэл эрмэлзэл байна. Ямар салбар?
Зах зээлийн эрэлт хэрэгцээ хаашаа явж байна?

Бизнес эхлүүлэх, гарааны бизнесийн талаар Монголчууд ярьдаг сонирхдог болж байна. Гэтэл Entrepreneur сэтгэлгээтэй олон олон залуучууд маань өнөөдөр хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй, яг яаж мэддэг юмаа хэрэгжүүлэх аргаа мэдэхгүй байгаа юм шиг надад анзаарагдаад байдаг юм.

Бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ? Онлайн уулзалтынхаа үеэр бид олон олон бизнесийн санаа оноог, яаж эхлэх талаар ярилцсан. Тэгсэн атлаа Entrepreneur гэдэг үгний тодотголыг хэнд ч тайлбарлаж хэлж байгаагүй санагдаж байна.
Entrepreneur хүн хэтийн зорилгодоо хүрэхийн тулд хаанаас эхлэх вэ?
Entrepreneur гэж ер нь ямар хүнийг хэлэх вэ? Тэд яаж бизнесээ эхлүүлж, сэтгэж, аль алийг нь амжуулж сурдаг вэ?

Зах зээл юу хүсэж байна? Түүнд тохирсон бизнесийн моделийг бий болгож маш их бүтээлч сэтгэлгээг бүтээж, бизнесийг гардаж эхлүүлдэг, хөдөлгөөнтэй сэтгэдэг хүнийг Entrepreneur гэж хэлнэ.

Ундармаагийн маань асуулт энэ сонирхолтой сэдвийг хөндсөн юм.

Written by / 237 Articles

Монгол Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор, Зохиолч

4 Comments Published

Болор Jan 29, 2016 Reply

Уучлаарай Би бүртгүүлсэн боловч хариу баталгаажуулах захиа ирдэггүй ээ спамаа шалгаад алга Яах вэ????????

Monica Batsukh Jan 31, 2016 Reply

Сайн байна уу Болороо, уучлаарай. миний имэйл бүртгэл хийдэг систем дээр алдаа байсныг зассан байгаа. Одоо дахиад оролдоод үзээрэй! Амжилт!

Monica Batsukh Feb 6, 2016 Reply

Болороо, имэйл бүртгэл хийдэг систем маань одоо бүрэн ажиллагаанд орсон шүү. Дахиад бүртгүүлэхээр оролдоорой.

Болор Jan 29, 2016 Reply

Уучлаарай бүртгүүлсэн боловч баталгаажуулах захиа алга спамаа шалгаад алга яагаад?????

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.