Blog

HomeWebinarГадны нөлөө нд автаад зорилго тавьж байгаагаа яаж мэдэх вэ? (69 of 72)
88

Гадны нөлөө нд автаад зорилго тавьж байгаагаа яаж мэдэх вэ? (69 of 72)

Ихэнх хүмүүс зорилго нь гадны нөлөөнд автаад байна уу эсвэл өөрөө чин сэтгэлээсээ хүсээд байна уу гэдгээ анзаардаггүй, мэддэггүй байх.

Бид заримдаа өөрөө юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй, хамаг ажил амьдралаа юуны төлөө зориулсаад байгаагаа мэдэхгүй төөрөх нь элбэг.

Ямар ч хүнд гадаад орчин нөлөөлдөг. Нийгэм хүнийг бүтээсэн, хүн нийгмийг бүтээсэн гэж хүмүүс ярьдаг. Гэтэл бид тэр нийгмийн нэгээхэн хэсэг атлаа, аль зорилго нь миний төлөө, аль зорилго нь нийгмийн төлөө, аль юмыг юуны төлөө бүтээх гээд байгаагаа ойлгож танихгүй бол бас л их стресстэнэ. Олон хүмүүсийг яг энэ асуултынхаа хариултыг мэдэхгүйгээс хичнээн жилийг үргүй гарзадсандаа харамсаж байхтай би таарч байсан.

Хичнээн цаг зав, хичнээн их мөнгийг, хичнээн их итгэл сэтгэлийг зориулчихаад дараа нь шаналж суухын оронд одооноос таны хийх гээд байгаа зорилго чинь гадны нөлөөнд автаж өөрийгөө хуураад байна уу үгүй юу гэдгээ таньж сурах нь зөв.

Ийм гоё гүн утга агуулга шингээсэн асуултыг маш цөөн хүн л тавьж чадаж байгаа. Тэдний нэг Энхмаадаа баярлалаа.

Гадны нөлөөнд автсан зорилго тавьж байгаагаа яаж мэдэх вэ?

Зарим үед гадны нөлөөнд автсан зорилго тавьдаг. Үүнийг хэрхэн таньж мэдэх вэ? гэсэн асуултанд хариулъя.

  • Яг ямар зорилго?
  • Гадны нөлөөнд автан зорилго тавих нь тэр чигээрээ муу гэсэн үг биш.
  • Гадны нөлөө биднийг үүнээс илүү арга ухаантай болгоход хүч оруулахыг шаардаж өөрчлөлт хийх учир шалтгаан болдог.
  • Steven Covery:  Proactive vs Reactive

Proactive- Урьдчилан төлөвлөж, идэвхтэй хэлбэрт байх үедээ бид нар гаднаас дотогшоогоо гарч ажилладаг. Тухайн болсон юмыг ойлгож аваад өөрийнхөө бүтээх юмыг сэтгэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл тэрэндээ тохируулж зорилго бүтээж эхэлдэг байхгүй юу. Тэрнээсээ гадна үүнээсээ илүү потенцалтай том зорилгыг бий болгож эхэлдэг. Өөрийнхөө ур чадварыг гаргаж ирнэ гэсэн үг юм.

Reactive- Гаднаас орж ирсэн мэдээлэл дайралтаас эмзэглэж хариу үйлдэл хүчтэй үзүүлэх. Жишээ нь сая өрийн тухай асуулт дээр ярьж байсан.

Энэ хоёрын гол ялгаа нь бүтээлч орон зай. Бүтээлч орон зайгаа алдаж байна гэдэг нь reactive гэсэн үг. Шууд хариу үйлдэл үзүүлнэ гэсэн үг.

Reactive- гэдэг нь гадны нөлөөнд шууд реакци хийхийг хэлдэг. Айдаст хөтлөгдөж дайралт маягаар илэрдэг. Дайралт хйисэн тохиолдолд хариу үр дүн нь шархтай эмзэг илэрнэ.

Proactive -гадагшаа хийх үйл ажиллагаа урьдчилан төлөвлөж өөрийнхөө ур чадварыг ашиглах үед ялгардаг.  Арга ухаанаа зөв дайчилж төлөвлөгөөтэй илэрдэг.

Гадны нөлөө нд автсан зорилго тавьж байгаагаа яаж мэдэх вэ? (69 of 72) видеогоо одоо үзээрэй.

Written by / 254 Articles

Монгол Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор, Зохиолч

2 Comments Published

одноо Jul 28, 2020 Reply

ямар азаар таньтай таарва маш их талархаж бна мундаг шүү

Nergui Narankhuu Sep 13, 2020 Reply

Сайн уу, энэхүү бичвэрийг уншиж байгаа мөчийн мэнд хүргэе. Баярлалаа, Амжилт хүсье.Танд хэрвээ энэхүү аян таалагдсан бол манай ажлын дугаар болох 99156053 руу залгаж өөрт тохирсон подкастаа захиалан имэйлээрээ хүлээн аваарай.
01. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл Бэрхшээл ба Боломж Подкаст 1
02. Мэдээлэл ба хүний сэтгэхгүй Бэрхшээл ба Боломж Подкаст 2
03. Монгол хүний сэтгэхүйн онцлог Бэрхшээл ба Боломж Подкаст 3
04. Эрч хүч залуу насны нууц Бэрхшээл ба Боломж Подкаст 4
05. Бусад хүмүүс таны амьдралд нөлөөлөхийг хэрхэн зогсоох вэ Бэрхшээл ба Боломж Подкаст 5
06. Гадаад хэлийг хэрхэн хурдан сурах вэ Бэрхшээл ба Боломж Подкаст 6
07. Цагийг үр дүнтэй ашиглахын ид шид Бэрхшээл ба Боломж Подкаст 7
08. Мөнгөний бэрхшээлийг хэрхэн даван туулж сурах вэ Бэрхшээл ба Боломж Подкаст 8
09. Өр зээлийн асуудлыг яаж шийдэх вэ Бэрхшээл ба Боломж Подкаст 9
10. Интэрнэтээр мөнгө олох Боломж Бэрхшээл ба Боломж Подкаст 10
11. Боломжийг хэрхэн таньж ашиглах вэ Бэрхшээл Ба Боломж Подкаст 11
12. Хэрхэн өөртөө итгэж эргэлзээгээ даван туулж сурах вэ Бэрхшээл ба Боломж Подкаст 12
13. Амьдралаа хаанаас нь эхэлж өөрчлөх вэ Бэрхшээл ба Боломж Подкаст 13
14. Өөрийгөө цоо шинээр хэрхэн бүтээх вэ Бэрхшээл ба Боломж Подкаст 14
15. Өөрийгөө үнэлүүлэхийн тулд яах вэ Бэрхшээл ба Боломж Подкаст 15
16. Амьдралын хэцүү үеийг хэрхэн даван туулах вэ Бэрхшээл ба Боломж Подкаст 16
17. Амьдралд итгэх итгэл, ирээдүйдээ тусах гэрлийг хэрхэн олж харах вэ Бэрхшээл ба Боломж Подкаст 17
18. Зорилгоо тодорхойлохын Тулд танд юу хэрэгтэй вэ Бэрхшээл ба Боломж Подкаст 18
19. Хэрхэн шийдвэр гаргаж сурах вэ Бэрхшээл ба Боломж Подкаст 19
20. Айдсаа хэрхэн даван туулж зориг гаргаж сурах вэ Бэрхшээл ба Боломж Подкаст 20
Та дээрх подкастнаас сонгож захиалах боломжтой.

Leave a Comment

Sign up to our newsletter!

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.