Blog

HomeЯрилцлагаБизнес Радиогийн “Глобал Маркет” нэвтрүүлэг
Global MarketGlobal Market

Бизнес Радиогийн “Глобал Маркет” нэвтрүүлэг

Бизнес Радиогийн “Глобал Маркет” нэвтрүүлгийн хөтлөгчтэй хэдэн хором ярилцсан ярилцлагыг маань эндээс хүлээн авч сонсоорой.

Их Британи улсад амьдраад 12 жилийн нүүрийг үзэж буй надад Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор мэргэжлээрээ ажиллаж Англи улсын бизнесийн орчин нөхцөлийн талаар маш өвөрмөц ойлголт бий болж эхэлж байна. Сайн талаас нь ч, муу талаас нь ч харсан Монголын бизнесийн бодлогыг дэмжих төрийн байгууллага, татварын бодлогод ч бас авч хэлэлцэж ашиглаж болохуйц олон гайхалтай арга боломжууд бий.

Мэдээж миний зорилго бол Монголын нийгэмд шинээр бий болж буй залуу бизнес эрхлэгчдийг бизнесийн Глобал Маркет орчинд өрнөж буй орчин нөхцөлийг ойлгоод өөрийн нөхцөл байдалдаа давуу ашиглаж сурахад нь боломж олгоход байгаа юм.

Бэрхшээлээс Боломжийг бүтээх бас нэгэн гайхалтай арга бол барууны хөгжсөн улсуудад жижиг дунд бизнесүүдийг дэмжих, хөгжүүлэхэд зориулж ашигладаг олон янзын татварын болон улс орны эдийн засгийн хөгжлийн бодлогууд байнга хэрэгжиж байдаг. Энэ чиглэлээр ажилладаг байгууллага хувь хүмүүс, хөрөнгө оруулагчид, менторууд, дасгалжуулагч нар ч олон мянгаараа мөр зэрэгцэн ажиллаж суралцсаар л байна.

Монгол улсыг хөгжүүлэх хамгийн том гарц бол жижиг дунд бизнесүүдийг хөл дээр нь босоход дэмжиж өгөх, тэднийг зөвхөн татварын бодлогоор ч бус, тэднийг бизнесийн орчин зах зээлд чадварлаг бизнес эрхлэгчид болгон боловсруулах явдал асар ихээр шаардлагатай байгаа.

Энэ түвшингийн дэмжлэгийг улсаас ирэхийг хүлээх бус Монгол улсын иргэд бид өөрсдөө самбаачлан энэ талбар руу орж бизнесийн талбарт хүч сорих нь үнэхээр чухал байна. Бизнесийн татварын орчин нөхцөлийг сайжруулахад ч бас таны дуу хоолой хэрэгтэй. Шударга үнэнчээр хөдөлмөрлөж олж буй хөдөлмөрийнхөө үр шимийг энэ улс их орондоо, нийгэмдээ үзүүлэхэд таны, бидний өөрсдийн хүчин зүтгэл л маш чухал үүрэг роль гүйцэтгэнэ.

Хүсвэл та зөвхөн Монголын зах зээл ч гэлтгүй, Глобал Маркет дээр тулгуурлан бизнесийнхээ зах зээлийг бүтээж ажиллаж эхлэх нь ч танд илүү сонирхолтой байж болно.

Гадаадад боловсорч, ажиллаж туршлагажсан миний хувьд бизнесийн дасгалжуулагчаар, энтерпрайз ментороор ч бай хамаагүй таныг Монголын нийгэмд эрэлт хэрэгцээтэй бизнесийн загвар, арга стратегийг боловсруулахаас авахуулаад, амьдралынхаа гэр бүлийнхээ таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх ухаалаг ур чадваруудыг суралцахад тань тулж ажиллах болно. Цаашдаа миний хийх дасгалжуулалтын хөтөлбөрүүд ч мөн адил энэ Глобал Маркет дээр нэвтрүүлдэг олон чухал арга барилуудыг бизнес эрхлэгчдэд сургахад зориулагдах болно. Хэрэв та энэ талаар сонсохыг хүсвэл миний имэйл листэнд бүртгүүлж надтай байнга холбоотой байхаа бүү мартаарай.

Глобал Маркет нэвтрүүлгийн энэ удаагийн ярилцлагын зорилго бол танд Англи улсад бизнесийн зах зээлд алсын бодлого чиглэлийн хандлагын талаар, мөн гарааны бизнесийн санхүүгийн тусламж дэмжлэгийн талаар ярилцсан юм.
Энэ нэвтрүүлэг танд таалагдана гэж найдаж байна.

Глобал Маркет радио нэвтрүүлэгч өгсөн ярилцлага by Monica Batsukh on Mixcloud

Written by / 237 Articles

Монгол Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор, Зохиолч

2 Comments Published

Azjargal Nov 12, 2015 Reply

Hi unegui videonuudiug yaj uzehiin be bolohgui yum

Monica Batsukh Dec 1, 2015 Reply

Энэ пост видео биш, аудио сонсохоор бэлтгэгдсэн бичлэг юм байна. Видеонуудыг онлайн уулзалт нүүрнээс үзээрэй.

Leave a Comment

Sign up to our newsletter!

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.