2014 оны 9 сарын 27ны өдөр хийсэн “Бизнес хэрхэн эхлүүлэх вэ?” онлайн уулзалтын бичлэгийн хэсгээс танд толилуулж байна.
Сайн байна уу?
Би өчигдөр өөрийн чинь тухай олж мэдсэндээ маш их баяртай байна. Намайг Л.Жаргал гэдэг. 33 настай 2 хүүхэд, аавынхаа хамт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдардаг. Нөхрөөсөө одоохондоо тусдаа амьдардаг.
Би их сургуулиа төгсөөд нөхрөө дагаад Төв аймагт 2013 он хүртэл амьдарсан энэ хугацаанд би ажиллаж, харин манай хүн зүгээр л гэртээ хүүхдүүдээ хараад суух хүсэлтэй байлаа. Иймээс би хүүхдүүдээ аваад төрсөн нутагтаа аавтайгаа хамт амьдарч байна.
Одоо Эрчим хүчний салбарт амаржсан хүний оронд түр ажиллаж байгаа. Ирэх 9 сард би ажилгүй болно. Тиймээс би цаашид дахиад ажлын байр хайх болно гэхдээ давхар хувиараа ажил хийх хүсэлтэй байгаа. Учир нь төрийн ч бай хувийн ч бай цагийн ажил хийснээр миний амьдрал сайжирна гэсэн ирээдүй харагдахгүй байна. Тиймээс надад доорх асуултуудад хариулт өгч туслаач.
Би одоо дансандаа 500 000 төгрөгтэй гэж үзвэл нэмж зээлийн өр үүсгэлгүйгээр эхлээд юу хийж болох вэ надад зөвлөөч…. /Энэ нь зарим хүнд өчүүхэн бага мөнгө байх гэхдээ одоохондоо надад бол Хөвсгөлд ирсэнээсээ хойш өөрөөсөө илүүчилж байж олсон их мөнгө/
Би хувьцааны арилжаанд оролцвол энэ талаарх мэдлэг, мэдээлэл, хүч, танил, харилцаа холбоо дутах байх гэхдээ л сонирхоод байгаа. Энэ тал дээр маш энгийнээр ойлгомжтой байдлаар зөвлөгөө өгч энэ салбарт намайг хөтөлж өгөөч, болох уу?
Би ер нь хүнтэй юм ярих дургүй нийтэч биш хүн энэ зан араншинг засаж болох болов уу. Сургуулиа төгсөөд нөхрөө дагаад Төв аймагт 2013 он хүртэл амьдарсан энэ хугацаанд би ажиллаж, харин манай хүн зүгээр л гэртээ хүүхдүүдээ хараад суух хүсэлтэй байлаа. Иймээс би хүүхдүүдээ аваад төрсөн нутагтаа аавтайгаа хамт амьдарч байна.
Би одоо Англи хэл сурах гэж хичээж байгаа гэвч бүх зүйл мөнгө болсон өнөө үед англи хэл дээр үнэгүй ярилцаад өгөх Монгол эзэнтэй сайт гэж байдаг болов уу. Би хайж үзэхээр гадаадын сайтууд байдаг анхлан сурж байгаа болохоор тэр үү ойлгохгүй юм.
Би одоо цалин гэж 380 000 төгрөг гар дээрээ авдаг энэ нь сардаа ямар ч тансаг хэрэглээгүйгээр ахуйн хэрэгцээнд зарцуулж байна. Үүнийг сарын 1 сая түүнээс дээш төгрөгийн орлого болгож өөрчилмөөр байна надад туслана гэдэгт гүнээ итгэж байна.
Хүндэтгэсэн
Л. Жаргал
Хариулт 1
- Мөнгө хариулт нь биш та өөрөө. – Мөнгө ба Миний Үнэ Цэнэ ном
- Бизнесийг зөвхөн мөнгөөр эхлүүлдэггүй – цаг, ур чадвар, мэдлэг, арга барилаар амжилттай бизнесийг эхлүүлдэг.
- Дасгалжуулагч – өрөөсгөл ойлголт. Үйлчлүүлэгчийнхээ гаргах шийдвэр, үйл ажилд хутгалддаггүй. Харин үйлчлүүлэгчээ өөртөө байгаа боломжоо ухаалгаар харж зөв шийдвэр гаргах ур чадвар, өөртөө итгэх итгэлээ олж авахад нь тусалдаг. Идэх загасийг нь аманд нь хийж өгдөггүй, загасаа барьж идэж сурахад нь тусалдаг.
- Өөртөө итгэлтэй хүн юу ч хийсэн зөв шийдвэр гаргаж чаддаг. Амьдралынхаа бүх талд зөв залж удирдаж сурдаг.
- Хүнтэй юм ярих дургүй нийтэч биш хүн? – өрөөсгөл тодорхойлолт – Бэрхшээл ба Боломж ном
- Англи хэл дээр үнэгүй ярилцаад өгөх Монгол эзэнтэй сайт гэж байдаг болов уу. – Та өөрөө Англи хэл дээр үнэгүй ярилцаж өгөх вэбсайт хийх үү?
- Үнэгүй юм гэж байдаггүй, хэн нэгэн хүн хаа нэг газар цаг хугацаа, мөнгөө зориулж бүтээдэг.
- Үнэ цэнэтэй юм үнэ хөлсгүй байх учиргүй. Үнэ цэнэтэй юм хүртэхийг хүсвэл үнэ хөлс төлөхөөс бүү цааргал.
- Авах гэж биш, өгөх сэтгэлгээ хүнийг ядуурлаас ангижруулдаг.
Орлогоо нэмэх хөрөнгө оруулалт – нуугдмал боломжууд? Амьдралын Дасгалжуулалт
Өнөөдөр Монголд бизнесийн бүх талбарыг ингэж богино хугацаанд ярьж дэлгэж чадах, бизнесийн боломжуудыг тань дэлгэж ирээдүйд өсөж хөгжихөд үнэ цэнэтэй хувь нэмэр дэмжлэг болохуйц байгууллага байхгүй, тэгвэл манай бизнесийн дасгалжуулалтын гэрээ энэ боломжийг, зөвхөн хувь хүний эрэлт хэрэгцээ хүсэл сонирхол, тэмүүлэлд хүрэхэд зориулан бизнесийн амжилтанд хүрэх боломжийг олгож байгаа. Хэрэв танд энэ онлайн уулзалт таалагдаад өөрийн бизнесийн санаа, хүсэл эрмэлзэл, зорилгоо тодруулж богино хугацаанд асар их зүйлийг амжуулж сурахыг хүсвэл Бизнесийн Дасгалжуулалт хийгээрэй. Дасгалжуулалт хийх талаар мэдээлэл олж авахыг хүсвэл энд дараарай.