"БАЯН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ"

онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

Хуурамч эдийн засаг, инфляцийн үхэлтэй мөнгө, худалч хүмүүс, хуурамч коиноос залхаж байна уу? Би ч бас... залхсан учраас тэрбумыг бий болгох
БАЯН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ болоход тусласан нууц аргуудаа танд заахаар шийдлээ... Жинхэнэ Баян Хөрөнгө Оруулагч энэ бүх хуурамчуудаас хэрхэн болгоомжилж, эрсдлээ зохицуулдаг найдвартай хөрөнгө оруулалтынхаа том системийг хэрхэн бий болгож, хэнд ч үзэгдэхгүйгээр эдийн засгийн үл хөдлөх, бизнес, хувьцаа, крипто ертөнцөд монополчилдог замыг би харуулъя. Энэ бол цөөн хэдэн шилдгүүдийн аргыг Монголын хөрсөнд бодитоор буулгах амьд хөрөнгө оруулалтын төлөвлөгөө. Урт удаан настай тогтвортой баяжих БАЯН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧдын цуглардаг клуб. 

ТАНЫ МӨНГӨ ТАНЫ ТӨЛӨӨ ЗАВГҮЙ АЖИЛЛАх

 СИСТЕМ БҮТЭЭХ ТОГЛООМД ТАВТАЙ МОРИЛ!

АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАЛТ ДАСГАЛЖУУЛАЛТЫН ГЭРЭЭ

ТАНЫ ДИАМОНДЫГ НЭЭЖ ИЛРҮҮЛЭХ ЦАГ

Амьдрал гайхалтай! Үнэхээрийн гайхалтай! Ийм гайхалтай амьдралын мөчийг дасгалжуулалт хийх болгонд миний үйлчлүүлэгч нар мэдэрдэг. Өнөөдөр би таныг өөртөө зориулж тэр гайхалтай амьдралыг бэлэглэх боломжийг өгч байна. Зөвхөн таны туулсан бэрхшээл, сурсан мэдлэг, олсон олз, гарсан гарз болгоныг ашиглаж таны ирээдүйн амжилтыг төлөвлөхөд би туслах болно. Таныг Диамонд шиг гялалзуулах тийм авьяас чадвар, өөртөө итгэх итгэл, хүсэл тэмүүллийг бид хамтдаа бүтээх болно. Амьдралын Дасгалжуулалт авахаар шийдэж байгаа танд би бусад олон Монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Учир нь таныг дасгалжуулалт авсны ачаар олон олон Монголчуудад үнэгүй үзэх онлайн уулзалтын бичлэгийг бэлтгэх цаг зав, боломж надад нээлттэй болдог юм. Энэ бол Win-Win-Win сонголт. Та өөртөө хөрөнгө оруулаад зогсохгүй, бусад Монголчуудын оюун мэдлэгт хувь нэмэр оруулж байгаа юм. Дасгалжуулалтын гайхалтай аялалд таныг урьж байна. 

АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАЛТ АВСНААР:
  • Юуны төлөө зовж зүтгэж явснаа мэдэж авна. Санаа зовж байсан бүх юмс хоорондоо хэрхэн уялдаж байгааг олж харна. Хийхийг хүссэн юмнууд нүдний өмнө зурайж, сэтгэл хөдлөхийг мэдэрнэ. Зорилгодоо хүрэхийн тулд яг юу хийж эхлэх хэрэгтэйгээ тодоос тод харна.
  • Та гэр бүлтэйгээ маргалдаж хэрүүлээс зайлсхийдэг байсан асуудлаа зохицуулж сурна. Хайрлаж, хайрлуулахын урлагийг мэдэрч, бие биеэ ойлгох, итгэх, гэр бүлийн аз жаргалыг бүтээх орчин нөхцөлийг бүрдүүлж эхэлнэ. Үр хүүхдийнхээ өсөх тухлаг орчныг бүрдүүлэх чадвартай болно.
  • Амьдралын Дасгалжуулалт Дуртай дургүй ажил хийж, стресстэж, бухимдах шаардлагагүй. Дуртай юмаа нээн илрүүлж, бахархалтай амьдрахын сайхныг мэдэрнэ. Дуртай ажлаараа бизнес хийж, өдөр бүр аз жаргалтай явахыг мэдэрнэ. Өндөр орлого ашигтай амьдралыг бүтээх арга замаа олж харна.
  • Дэмий юманд цаг алдахгүйгээр үр дүнтэй, амжилттай, ажиллаж суралцах чадвартай болно. Анхаарал чинь гайхалтай төвлөрч 2, 3 жил сурч чадахгүй байсан Магистр, Докторын зэргээ 2-3 сарын дотор хамгаалах, 10 жил олж чадаагүй мөнгөө 2 жилд олох чадвартай болсон хүмүүс ч бий.
  • Та олон жил үргүй зарлагадсан шигээ дахин мөнгө гарздахаа болино. Цаашид дахин алдах гэж байсан мөнгөний эрсдэлээс таныг хамгаалж мөнгөө хэмнэж эхэлнэ гэсэн үг. Цалин орлогоо өсгөх аргаа олж авна. Эдийн засгийн хямралаас өөрийгөө аварч мөнгө олох ухаалаг аргууд сурна.
  • Шийдэж чадахгүй байсан бэрхшээлээ шийдэх аргаа олно. Хийж зүрхлэхгүй байсан ажлуудаа хийх боломжуудаа олж харна. Танд боломжгүй гэж бодогдож байсан зүйлээ хийх бүрэн боломжтой болохыг олж харна. Цоо шинэ өнцгөөс харж, боломжууд хаа сайгүй байгааг, хэрхэн ашиглаж болохыг мэдэрнэ.
АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАЛТЫН ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХ

Гайхалтай! Энэ бол таны тухай ярилцах цаг. Дасгалжуулалт хийхээр зорин хүсэлтээ илгээж байгаад тань би баяртай байна. Таны тухай маш тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл олж авахуйц бичээд илгээгээрэй. Хэрэв танд асуулт байвал түгээмэл асуугддаг асуултад хариулсан хариултаас уншаарай. Хүсэлтийг хүлээн авмагцаа дасгалжуулалтын боломжтой цагийг мэйлээр хариу илгээх болно. Тун удахгүй.

Амьдралын Дасгалжуулалт цаг авахаасаа өмнө дахин тунгаан бодож өөрчлөлтийг хийхэд бэлэн болсон үедээ дасгалжуулалтаа авна уу.

Нэг удаа амьдралын дасгалжуулалт хийхэд 1 цаг орчим урттай үргэлжилдэг. Энэ бол статистик үзүүлэлтээр хүний сэтгэхүй анхаарал төвлөрч чадах хамгийн тохиромжтой хугацаа гэж үздэг тул бид ийм хугацаатай дасгалжуулалтыг сонгож ажилладаг.

Энэ хугацаанд маш эрчимтэй харилцаа, үр нөлөөтэй чухал нөхцөлийг бүрдүүлж болдог. Хүн болгон өөр өөр сэтгэлгээтэй, өөр өөр асуудал дээр гацдаг тул яг ямар үр дүн гаргах нь өөр. 1 дасгалжуулалт таны тухайн үедээ эргэлзэж тээнэгэлзэж байсан 1-3 хамгийн том чухал гэсэн асуудлынхаа хариултыг олж авах, түүнийгээ хийх аргаа олж авахад гайхалтай хүчтэй түлхэц болж өгдөг.

 

    А. ТАНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

    1. Таны нэр (заавал оруулах)

    2. Таны овог

    3. Таны имэйл (заавал оруулах)

    4. Таны утасны дугаар

    5. Таны хувийн амьдралын тухай товчхондоо

    6. Таны зорилгын тухайд товчхондоо (заавал оруулах)

    7. Бидний тухай хаанаас сонссон бэ?

    8. Таны амьдралд одоогоор учраад буй бэрхшээл асуудлууд нь юу вэ?

    9. Эдгээр асуудлуудаас болоод одоогоор бий болж байгаа эсвэл ирээдүйд бий болж болзошгүй нөхцөл байдал нь юу вэ?

    10. Амьдралын Дасгалжуулалт авснаар бий болгохыг хүсч буй хувийн зорилго тань юу вэ? Ойлгомжтой тодорхой бичнэ үү.

    Б. СЭТГЭЛЗҮЙН БЭЛЭН БАЙДАЛ

    Та дасгалжуулалтад бэлэн, хүсэн тэмүүлж, дасгалжуулалтад нээлттэй байна уу? Гэрээ хийсэн бүх үйлчлүүлэгчийг доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ. Хэрэв доорх хариултад нэг болон түүнээс дээш тооны "Үгүй" гэсэн хариулт өгөхөөр бол гэрээ хийхээ түр хойшлуулна уу. Дасгалжуулагч тантай ажиллахаас татгалзах эрхтэй.

    1. Би өөртөө зориулж хөрөнгө оруулалт хийхэд бэлэн.
    2. Би тохирсон цагаа барьж, дасгалжуулалтаар тохирсон гэрийн даалгавартайгаа тулж ажиллана.
    3. Би дасгалжуулалт бүрийн дараа 1 цагийн дотор гэрийн даалгаврын амлалт асуулгаа бөглөж өөртөө амлалт авна.
    4. Би дасгалжуулалт бүрийн өмнө 24 цагийн өмнө өнгөрсөн долоо хоногт хийж амжуулсан гэрийн даалгаврын гүйцэтгэлийн асуулгаа бөглөж өөрийн хийсэн ажилдаа дүгнэлт хийнэ.
    5. Миний одоо байгаа нөхцөл, ирээдүйд бий болгохыг хүсэж буй зорилго, мөрөөдөл хүртэл зай бий.
    6. Хүссэн зорилгодоо хүрэхийн тулд би бүх хүч, оюун ухаанаа дайчилна.
    7. Намайг амжилтад хүрэхэд минь саад болж буй муу дадал зуршлаа ялан дийлж, зан чанартаа өөрчлөлт хийхийг хүсэж байна.
    8. Бүх юм нь бүтэмжтэй болно гэдэгт 100% итгэлтэй биш байсан ч би урьд нь хийж байгаагүй шинэ зүйлсийг туршин хийж үзэхэд бэлэн байна.
    9. Дасгалжуулалтын үр дүнг гаргахын тулд өөрөөсөө хатуужил тэвчээр гаргаж өөрчлөлт хийхээ би ойлгож байна.
    10. Би зорилгодоо хүрэхийн тулд эерэг үр дүн гарч, өөрчлөлт бий болтол нь тууштай тогтмол үйлдлүүд хийх болно.
    11. Би өөртөө шаардлагатай нөөц бололцоо, тусламж дэмжлэгийг зөв арга замаар олж авч чадна. (гэр бүл, албан байгууллагаасаа гэх мэт)

    В. НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

    1. Төлбөрийн нөхцөл: Урьдчилсан төлбөрт нөхцөлт. Яаж төлбөр хийхээ сонгоно уу. (Заавал оруулах)

    2. Төлбөрийн хэмжээ: Зохих хугацаа болон үнийн дүнг тэмдэглэнэ үү. (Заавал оруулах)

    3. Дасгалжуулалт хийхэд хамгийн тохиромжтой өдрийг сонгоно уу. (Заавал оруулах)

    4. Тохиромжтой цаг. Английн өдрийн цагаар УБ-ын оройн цагт таардаг. Таны амьдарч буй улс цагийн бүс нутгаас шалтгаалж өөр өөр байгаа тул чөлөөтэй цагаа УБ-ын цагаар тохируулж тооцоолж сонголтоо хийнэ уу. (Заавал оруулах)

    5. Холбогдох арга Zoom: Zoom аппликэйшнаар орж ирэх ID-г ашиглах зааврын хамтаар танд имэйлээр илгээх болно. Тухайн ID-гаар дасгалжуулалтын тохирсон цагаараа холбогдоно уу.

    Холбогдохоосоо өмнө доорх хэдэн байдлыг бэлэн болгохыг сануулж байна.
    1. Интернетийн найдвартай холболттой газар сонгох
    2. Бүрэн ажиллагаатай, найдвартай сайн чихэвч, гар утас, компютер ашиглах
    3. Дасгалжуулалтын үеэр яриаг тань аудио рекорд бичлэг хийж өгөхийг бид хичээх болно. Энэ нь танд ашигтай. Дасгалжуулалтын яриагаа дахин сонсох нь танд улам ихийг ойлгож суралцахад тустай.
    4. Чимээ шуугиангүй, илэн далангүй чөлөөтэй ярьж болох, гадны сөрөг нөлөө байхгүй байхаар орчин сонгож, шаардлагатай зохицуулалт хийгээрэй. Таны анхаарал сарних болон орчин нөхцөл тухгүй бол танд сөргөөр нөлөөлдөг болохыг анхаарна уу.

    Хэрэв таны өгсөн дээрх бүх мэдээлэл үнэн зөв болоод манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч буй бол зөвлөх тэмдэг тавина уу. Ингэснээр бид аль аль талаасаа маш тууштай, зоригтой алхам хийж байгаа түүхэн үйл явдал боллоо гэж үзэж болно. Таныг амьдралдаа өөрийн мөрөөдөл, үзэл бодол, хүсэл эрмэлзэлдээ тэмүүлэн амьдрах шинэ хаалгаа нээсэнд тань чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

    Тэмдэгтүүдийг дуурайж доорх хүснэгтэнд оруулж бичнэ үү. Бид спамаас хамгаалж байгаа юм. Баярлалаа.
    captcha

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >