Манлайлагч гэж хэн бэ? Нөлөөтэй удирдагч хүн Монголд маш олноороо хэрэгтэй байна. Удирдагч гэж таны бодлоор хэн бэ? Босс хүн удирдагчаас ямар ялгаатай вэ?
Та удирдагч болохоос өмнө өөрийнхөө шийдвэрийг хариуцлагатай гаргах чадварт суралцах шаардлагатай. Хэрхэн бусдад зөв нөлөөллийг хүргэх вэ? Энэ аргад суралцахыг хүсвэл үргэлжлүүлэн уншаарай! hfjkdhfkjd
Улс орон нийгмийн хөгжилд удирдагчдын нөлөөлөл асар хүчтэй.
Намайг дэмжвэл би дарга болно, намайг сонговол би үүнийг хийж чадна гэж хэлэх нь тухайн хүний өөртөө итгэлгүй байдлаас үүдэлтэй.
Харин удирдагчид бусдын зорилгыг нэгтгэж, хамтдаа энэ зүйлийг өөрчилье гэсэн нэгдмэл хүсэлтэй, зоригтой байхаас гадна өөрчлөлтийг бусдаас хүлээдэггүй, өөрчлөхийг хүсэж байгаа зүйлээ урагшаа гарч илэрхийлдэг хүнийг хэлнэ.
Удирдагч болохын тулд хамгийн түрүүнд өөрөө зорилготой, түүндээ хүрнэ гэдэгтээ итгэдэг, хэрхэн түүндээ хүрэх аргачлалаа бодож, төлөвлөгөөтэй үйлдэл хийх чадварыг эзэмших нь чухал. Ихэнх удирдагчид нийгэмд зөв зүйлийг уриалах, өөрийн хүсэл тэмүүллийг бүтээх замаар бусдад үлгэр жишээ болон амьдралын зөв хэв хэвшил, тууштай байх зоригийг бүтээдэг.
Босс бусдыг ашиглах замаар зорилгоо биелүүлдэг бол удирдагч бусдыг хөгжүүлдэг.
Босс бусдыг сүрдүүлдэг бол удирдагч нэгнээ түшдэг.
Босс яаж хийхийг л мэддэг бол удирдагч хэрхэн хийхийг харуулдаг.
Босс зөвхөн урагшил гэдэг бол удирдагч урагшилцгаая гэж урамшуулдаг.
Босс би гэсэн ego өндөртэй бол удирдагч бид гэж цаашдын зорилгодоо төвлөрдөг.
Босс чамд тушаах системтэйгээр ажилладаг бол удирдагч бусдын саналыг асуудаг.
Босс алдаанд төвлөрдөг бол удирдагч алдааг засаж сайжруулах арга замыг хэлж өгдөг.
Босс зөвхөн өөртөө нэр хүндийг авдаг бол удирдагч хамт олондоо нэр хүндийг өгдөг.
Та удирдагчийг дагах уу? Боссыг дагах уу? Та удирдагч болох уу? Манлайлагч болох уу?
Сайн байна уу
Сайн, сайн байна уу танд асуулт байвал тодорхой бичиж үлдээгээрэй.