Биднийг бага наснаас л дуулгавартай бай, хүнийг хүндэл, том хүн юм хэлж байхад чимээгүй бай гэх мэтээр эцэг эхчүүд асран халамжлагчид далд итгэл үнэмшилд асар хүчтэй нөлөөлсөн байдаг. Энэхүү итгэл үнэмшил нь цаашдаа хүний хэлснийг л хийдэг, бусдыг л хүлээдэг, бие дааж шийдвэр гаргах эрх мэдэлгүй хүн болж төлөвшдөг аж…
Дуулгавартай байх нь зөв мэтээр ойлгосоор гэр бүлтэй болох, ажилд орох, бүр цаашлаад бизнес эрхлэх, баг удирдах түвшний лидер болоход асуудал тулгарч эхэлдэг.
Дуулгавартай байсан нийгмээс дөнгөж мултарч байгаа хүн гэв гэнэт бүтээлч сэтгэж сурна гэдэг үнэхээр хүндрэлтэй. Чөлөөт сэтгэхүй бий болоход unlearn буюу муу дадлуудаа гээх хэсэг хамгийн чухал. Урьд нь өөрөө огт бодохгүйгээр бусдын үгийг дагах гээд хүний тархи бага зэрэг чөлөөтэй болж сулраад ирэх үедээ юу хийхээ яаж бүтээлч ажиллахаа мэддэггүй.
Нэг үгээр хэлбэл, анх хөлд орж байгаа хүүхэд мэт, хэрхэн яаж бүтээлч сэтгэх сэтгэлгээний арга барилаа онолоор нь ойлгох боловсрол эзэмшээд, практик амьдралдаа хэрэгжүүлж төвлөрөх цаг хугацаа өгөх хэрэгтэй.
Хүний сэтгэхүйн баригдмал шинж чанарууд бүтээлч өсөлтийг дэмжих түвшинд хүрэхийн тулд чанартай хувь хүний хөгжлийн сургалтуудад цагаа зориулж суух хамгийн чухал. Баригдмал, хэвшсэн ойлголтоос гарахад л манай сургалт хөтөлбөрийн онцлог оршдог. Эхлээд суралц!
Баярлалаа байнга сонсдог шүү
Сайн байна уу? “Амьдарлаа 30 хоногт өөрчлөе ” аянд бүртгүүлээд олон зөвлөгөө, мэдээллүүд, сургамжийг сонсоод маш их баяртай байгаа. Би темпо энергитэй. Тэтгэвэрт гараад 20 гаран жил / эрт тэтгэвэрт гарсан/ болсон ч үргэлж шинийг хайж суралцах хүсэлтэй болохоор аяны явцад бүх мэдээлэл , подкаст, зөвлөмжүүдийг уншиж, сонсож ,тэмлэглэж авсан шүү. Энэ бүгдийг хүүхдүүддээ болон залуучуудад яаж ойлгуулж сэтгэл зүйд нь нөлөөлөх вэ? гэдэг бодолтой болчихсон байгаа. Танд маш их баярлалаа.