Мөнгө хариулт биш

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Мөнгө хариулт биш

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Олон янзын бэрхшээлүүд мөнгөөр дамжиж ирдэг гэж хүмүүс үздэг. Мөнгөгүй учраас ийм боломжгүй, тийм боломжгүй гэж хүмүүс өөрийн эрхгүй халагладаг. Мөнгөтэй болчихвол асуудал тань шийдэгдэнэ гэж боддог учраас асуудлаа зоосны нүхээр харж эхэлдэг. Яг энэ асуудлыг хүмүүс мэддэггүй учраас юм л бол мөнгө ярьж байгаа мэт санагддаг.

Өнөөдөр Монголд ихэнх хүмүүс юмыг мөнгөөр шийдэх гэдэг. Засгийн газар ч ялгаагүй, төрөл бүрийн төслүүд бичээд мөнгө хаячих болов уу хэмээн гараа дэлгэгчид, гудамжинд суугаа гуйлгачид, тэдэнд туслахаар хичээгчид бүгд мөнгө л бүх асуудлын хариулт хэмээн ойлгох нь элбэг.

Асуудлын эх үүсвэр нь мөнгөндөө байгаа юм биш, хүмүүстээ байгаа юм. Асуудлын гол нь танд мөнгө өгөөд л зохицуулчих юм биш, та өөрөө энэ асуудлыг ундруулаад байгаа хэрэг. Мөнгө хариулт нь биш, та өөрөө. Та тулгарч буй асуудлын хариулт.

Миний мэдэх ментор хэлэхдээ, “Их мөнгө байх тусмаа их асуудал шийдэх хэрэгтэй юм байна” гэж сануулдаг. Мэдээж асуудал гэж яриад байгаа нь бидний бэрхшээл гэж ойлгож болно. Та өөрийнхөө мөнгөний талаар бодлоо шалгаж үзээрэй.

Мөнгө, аз жаргал хоорондоо ямар ч хамаагүй ангид зүйлс гэдгийг санаарай. Зарим аз жаргалтай хүмүүс ч ядуу байдаг бол аз жаргалтай хүмүүс ч баян байх боломжтой. Мөнгө бол аз жаргалын хариулт биш. Одоо ямар мөнгөтэй бай, хамаагүй ирээдүйд ямар ч мөнгөтэй болох байсан ч хамаагүй, таны аз жаргалтай байхыг хэн ч хориогүй. Таны хандлага, итгэл үнэмшил, анхаарал төвлөрөлт, эд хөрөнгө яаж олохыг, хэрхэн зарцуулж байгаа тань таныг аз жаргалтай болох эсэхэд нөлөөлдөг. Хүмүүс олдог мөнгөнийхөө хэмжээгээр баян болдог.

Мөнгө хариулт биш, та тулгарч буй асуудлын хариулт

“Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөр 3 сарын 1 нээс …

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • Би мөнгөгүй. Хэрвээ хангалттай их хэмжээгээр мөнгө олдог болвол би аз жаргалтай болох нь мэдрэгддэг. Учир нь мөнгөний оролцоотой шийдэх маш олон асуудал байгаа юм

  • Тиймээ, өмнө нь мөнгөөр бүхнийг шийдэж болно гэсэн бодолтой байсан. Мөнгө намайг аз жаргалтай болгодог гэсэн түр зуурын сэтгэлийн хөдөлгөөнөө танихгүй явдаг байсан байна. Харин одоо мөнгөнөөс илүү үнэ цэнтэй зүйл олон байдагын ойлгосон. Түүний 1 нь би өөрөө хамгийн үнэ цэнтэй 1н юм. Аз жаргалыг түгээх үү, зовлон гунигыг дуудах уу гэдгээ би л сонгодог юм байна.

  • Hun mungiig oloh urjuuleh estoi gedgiig oilgodogch nad bolomj n gardahgui zee naraa usguud uurt tsag hugtsaa erh chuluun homs baidag Bi zaluudaa 1993-1999/ on hurtel mungu zeeleed naimaand yvj baisan Ereen Ulaan Ude Erhuu .Angarsag .Novosibir geed Maskovoch orj uzsen .ih l hudulguuntei Muuhan erees deer gej ymarch erch huch daichin baisiin getel odoo huuhduuddee zee nartaa daragdaad ymarch uuriiguu geh yum hiih much temuuleh oron zaigui bolood 10 jil huuhed asarch 5 jil hebteriin Aawiigaa sahij shaldaa buutal orloggui .Urd hormoigoo hoid hormoogooroo nuhuj amidarav .Huuged haraad ajil hiih karer huuh ymarch bolomjgui getel 10 jil huuhed harj hun asarch suussaniig medseer baij huuhduud goloh shinjtei .Ene nuhtsul baidlaas ymar negen argaar garah l heregtei bna .Eej n ajil hiiy adilhan orlogo oloy geheer uurlana .yu yriad baigaan huuhed hen harj bid ajilgui baihiimuu geed ul oilgoltsol asar ih gardag Tiimees ymar garch gargalgaa bna geed ene hutulburiig sudlaj songoson bolomj baigaa gej bodoj bna🤗🙆✊👍👏

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >