Нэгэн лам оройхон гэртээ иржээ. Хаалгаараа орж ирмэгцээ л гэрт нь хулгай хийж байсан хулгайч яарч сандран зугтахыг харжээ. Хулгайчийн айж сандарсан, гэм хийсэн гэлбэлзсэн царайг харахдаа ламын дотор ийн бодогджээ. “Чаддагсан бол, болдогсон бол энэ сайхан залууд энэ тэнгэрт гэрэлтэж буй гайхалтай сарыг бэлэглэхсэн. Тэгвэл энэ залуу ингэж их айж сандарч зовж амьдрах хэрэггүй байсан юм” хэмээн битүүхэн санаа зовж алдаад тайван цонхоор ширтжээ.
Та өөрийгөө яг энэ лам шиг төсөөл дөө. Энэ амьдралд байгаа бүхэн, амьдралыг тань будилаантай, тэмцэлтэй өрсөлдөөнтэй болгодог энэ бүхэн хажууд нь юу ч биш мэт л санагдана. Хүсвэл та оюун санаагаараа сартай холбогдож, сартай ярилцаж, сарыг өөртөө бэлэглэсэн ч болно.
Сэтгэхүйн баяныг бий болгохын тулд бид сүнслэг амьдрах учиртай. Сүнслэг өсөлтийг хувь хүний хөгжлийн нэгэн чухал түлхүүр болгох нь өнөөдөр таны оюун санааны болоод бие махбодын стрессийг тайлах юм. Дэлхийд өнөөдөр хамгийн хүчтэй гэгдэх удирдагчид баялаг сэтгэхүйгээрээ хувь нэмэр оруулдаг хүмүүс бүгд өөрийн гэсэн сүнслэг өсөлтийг чухалчилж, бие зүрх сэтгэл, оюун санаагаа онцгойлон дайчилдаг.
Та яагаад мөнгөгүй болох ёстойгоо маш сайн мэдэж байгаа.
Та яагаад мөнгөтэй болох ёстой юм бэ?
Та мөнгөтэй болоод гэр бүлийнхнийгээ дутагдаж гачигдахгүй сайн сайхан амьдруулахыг хүсэж байна уу?
Гоё машин, сайхан байшинтай болохыг хүсэж байна уу?
Хийсэн бүтээсэн зүйлтэй, бахархсан зүйлтэй амьдармаар байна уу?
Ашигтай бизнес төлөвлөж, үр дүнтэй ажиллуулмаар байна уу?
Манайхан мөнгө олж чадаж байгаа хүмүүсийг “шулаачид” хэмээн битүүхэндээ атаархаж үзэн ядах нь бий. Мөнгөтэй хүмүүс ямар нэгэн хээл хахууль, авилгалын хүчинд баяжиж байгаад нь зэвүүцэж уурласан ч тэд өөрсдөө юу ч хийхээ мэддэггүй. Өөрсдийнх нь амьдралд ямар нэгэн хэрэгцээтэй байгаа бараа үйлчилгээг хүртэхдээ ч дурамжхан байдлаар төлбөрөө төлдөг.
Зорилго өвөрлөсөн үед таныг алсын хараа чадварлаг хүмүүсийг өөртөө татаж, гайхамшгийг бүтээх ур чадваруудыг эзэмших шаардлага танд яг одоо байна. Өөрийн бодлоо энд та хуваалцаад бичээрэй.
Vneheer bayarlalaa Monika barag bichsen bolgoniig ni unshij ineej uilj unshdag bolohnee. Bidnii mongolchuud yaduu setgelgeeneese salah heregtei sanagdaj bna da. Bi ch bas yumiig dandaa l bvtehgvi bolohgvi gej hardag bsan bol odoonoos eyreg talaas ni hardag bbolj bna da. Tanii nomnuudiig avch unshmaar bvvr horhoi hvreed baigaa
Сайн уу, Шинэбаяр аа? Сэтгэгдлээ хуваалцаж байгаад баярлалаа. Манай номуудтай https://academy.monicabatsukh.com/product-category/book/ энэ холбоосоор орон танилцаарай. Амжилт хүсье танд!
Тиймээ чадварлаг хүмүүсийг өөртөө татаж,гайхамшиг бүтээх ур чадвар эзэмших чухал байгаагаа ойлгож өдрөөс өдөрт өөртөө сануулсаар байгаа .Баярлалаа
Сэтгэхүйн баялагын гайхамшигийг мэдэрч, сүнслэг, далд ухамсарын өсөлтөө чухалчлан хөгжүүлэх, мэдлэгээрээ, туршлагаараа дамжуулан улам олон хүмүүст түгээх зорилготойгоор суралцаж байна. Маш их баярлалаа Моника болон түүний баг хамт олонд