Хүмүүс амжилтын талаар өөр өөрийн түвшинд янз бүрийн ойлголттой байдаг. Буруу зөрүү гэхээсээ илүү Амжилт гэдэг зүйлийн тухай их ерөнхий, бүдэг бадаг ойлголттой байдаг гэж хэлбэл тохирно. Тухайн хүний амьдралын дотоод айдас, эргэлзээ, зорилго, дараагийн алхам бүр өөр өөр утга агуулга шинж чанартай учраас амжилтыг өөр өөрийнхөөрөө тодорхойлдог.
Заримдаа хүмүүс нэр хүндийг амжилт гэж боддог. Мөнгөтэй болохыг амжилт гэж дүгнэдэг. Амжилттай хүнийг баян тансаг эд хөрөнгөтэй хүн гэж төсөөлдөг. Амжилттай явж байгаа эсэхээ ч бас тодорхой хэлж мэддэггүй. Амжилттай хүмүүс гэж тусдаа хүмүүс гэж ойлгодог.
Амжилтын талаар өрөөсгөл ойлголттой зарим хүмүүс бусдыг амжилттай яваа хүн гэдэгт бас эргэлздэг, битүүхэн атаархдаг, хов жив гармагц нь баярладаг. Ийм нийгмийн дайралтаас шалтгаалж амжилттай гэдгээ хэлэхээс ч эмээж, бусдад илэрхийлэхээс татгалздаг.
Даруухан байх гэж хичээдэг. Тэр бүү хэл, амжилтгүй гэж батлах гэсэн мэт тал засдаг. Амжилттай хүн байж ингэж болохгүй, ийм зүйл хийж болохгүй гэж шүүмжилдэг олон хүмүүс бий.
Амжилт гэдэг үгийг тодорхойлдог ойлголт нь биднийг гяндан шиг л харанхуй нүхэнд унагаж, эрх чөлөөгүй баригдмал сэтгэлгээнд хүргэдэг нь үнэн. Амжилт тухайн хүний сэтгэлгээний түвшинг тодорхойлдог.
Амжилт бол таны амьдралыг тэлэх зорилготой төсөөллийн хүч
Тэгээс тэрбумыг бүтээх мастер төлөвлөгөө номноос..
Та харин амжилтаа ямар өнцгөөс нь тодорхойлж байна вэ?
- Эрүүл мэндийн хувьд
- Сэтгэл ханамжийн хувьд
- Найз нөхдийн хувьд
- Нийгэм сошиал харилцааны хувьд
- Эдийн засг санхүүгийн хувьд
- Үр хүүхэд хайртай гэр бүл дотны хүмүүсийн хувьд
- Өдөр тутмын ажил карьерийн хувьд
- Амьдрах орчин тав тухын хувьд
- Бизнесийн хувьд
- Хөрөнгө оруулалтын хувьд
- Амралт чөлөөт цагийн сонголтын хувьд
- Аялал жуулчлал гадаад орчны хувьд
- Адал явдал спорт сорилтын хувьд
Та энэ ондоо эдгээр төрлөөс алийг нь сонгож байна вэ? Яагаад гэдгээ тодорхойлж бичээрэй!
Өглөөний мэнд …..нээрээ миний хүч тал тал тийшээ,үсрээд саатаад, саринаад,төвлөрч чадахгүи,,нэг л олон юм хийж чаддаг юм шиг,,,юм юм сэглээд, бгаа юм бна,,,энэнээсээ өөрөө ч бухимдаад,хавь оирынхоо ч бухимдаад,хамаг ажил амьдрал минь салан задгай болоод бна,,,мөнгөө юм юманд үрж бна,, нэг юмаа бариад ,тууштаи төвлөрч хиймээр л бна…1 бариад авбал ард нь гардаг …..бага багаар өөртөө жигүүр нэмж л бнадаа,,,,баярлалаа …