Дасгалжуулагч, консалтант, менторын ялгаа юу вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Дасгалжуулагч, консалтант, менторын ялгаа юу вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Мерриам Вебстерийн толь бичигт зааснаар дасгалжуулагч нь хувийн багш эсвэл зааварчилгаа өгдөг эсвэл сургадаг хүнийг хэлнэ хэмээн тодорхойлжээ. Зөвлөх гэдэг нь хэн нэгэнд зөвлөгөө өгөх эсвэл мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг хүн гэж ойлгож болно. Мөн тэд хэн нэгэнд юу хийж болох талаар зөвлөмж өгдөг. Харин ментор бол итгэмжлэгдсэн зөвлөх эсвэл хөтөч юм.

Эдгээр нь энгийн тодорхойлолтууд боловч дасгалжуулагч, зөвлөх, эсвэл консалтант хэрэгцээтэй бизнесийн удирдлагууд болон байгууллагын удирдах түвшний ажилтнууд, хүний нөөцийн менежерүүд яг ямар ялгаатайг сайн мэддэггүй. Тиймээс, эдгээр нэр томьёог бизнесийн хүрээлэлд хэрхэн ашигладаг талаар болон ямар утгатай болохыг тус тусад нь тайлбарлая.

Coach /Дасгалжуулагч/

Дасгалжуулагч нь бусдын асуухаас айдаг асуултуудыг асууснаар та эсвэл танай багийн харж чадахгүй байгаа зүйлийг харахад тусалдаг. Дасгалжуулагч танд болон /эсвэл танай багт шинэ сэтгэлгээний арга барилд суралцахад тусалж болно. Энгийнээр хэлбэл, тэд өөр хандлага, аргачлалыг авчирдаг. Дасгалжуулагч үр дүнг өөрчлөхийн тулд нүдэнд харагдах бодит зүйлс гэхээс илүү, сэтгэлгээний өөрчлөлт хийдэг. Тэд таны бодол санаа, арга барил, арга зүй хэрхэн ажиллахгүй байгааг харахад тусалдаг. Дараа нь тэд маш олон асуулт асуудаг тул та хайж буй үр дүндээ хүрэхийн тулд та эсвэл танай багийн хийж буй зүйлийг том зорилгынхоо төлөө шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх боломжтой. Шийдвэрүүдийн 85 орчим хувь нь таны далд ухамсарт байдаг бөгөөд таны өнгөрсөн амьдрал эсвэл бизнесийн хуучин хэв маягийг баримталдаг тул дасгалжуулагч танд хүссэн үр дүнг өгөхгүй байгаа хэвийн, аль хэдийн хуучирсан хэв маягийг олж харахад тусалдаг. Дасгалжуулагч таны өмнөөс ажлыг хийдэггүй, харин тэд таны ойлголтод тусалдаг, үзэл бодлыг өөрчилдөг, эерэг өөрчлөлтийг авчирдаг тул та болон танай баг хамт олон хайж буй үр дүндээ хүрэхийн тулд илүү хүчтэй чиг баримжаа руу дасан зохицож чадна.

Consultant /консалтант/

Тэд тантай хамтарч ажилласнаар таны хайж буй үр дүн болон хүссэн өөрчлөлтдөө хүрэхэд чиглүүлдэг. Консалтант та болон танай хамт олон юу хийж байгааг маш тодорхой ойлгож, шинэ төлөвлөгөөг боловсруулдаг. Ихэнх консалтантууд танд эсвэл танай багт дутуу байж болох мэдлэгийг хуримтлуулсан байдаг. Тэд тодорхой туршлагаар төсөл эсвэл санаачлагыг дэмжиж, төсөл дууссаны дараа дараагийн компани эсвэл төсөл рүү шилждэг. Хэрэв компани үр дүнд хүрэхийн тулд шаардлагатай нөөц, авьяас чадвар дутмаг байвал зөвлөхүүд маш их тустай байдаг. Ихэнх консалтантууд хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай зан үйлтэй харьцдаггүй, тэд ханцуй шамлан, үр дүнд хүрэхийн тулд шаардлагатай зүйлийг хийдэг.

Advisor /зөвлөх/

Зөвлөх нь мэргэжлийн туршлага болон /эсвэл өөрийн өнгөрсөн үеийн ижил төстэй нөхцөл байдал ба хувийн туршлагад тулгуурлан зөвлөгөө өгөх замаар танд болон танай багт одоо тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд тусална. Зөвлөхүүд мэдлэг туршлагын хувьд өндөр байх ба танд болон танай багийн хамт олонд өөрийн туршлагаа бүрэн ашиглан үр дүнд хүргэхийн төлөө хичээн ажилладаг хүмүүс.

Mentor

Ментор дасгалжуулагч хүний ихэнх арга барилыг өөртөө шингээсэн байх ба энэ нь тэдний доторх бусдын амьдралыг өөрчлөх нэн чухал хэрэгцээг хангаж байгаа тул тэдний нэг цагийн хөлс өөр хоорондоо харилцан адилгүй байна. Ментор нь ихэвчлэн өөрсдийн сонгосон ажил мэргэжлийг хийхээсээ илүүтэй бусадтай ярилцах, тэднийг сонсох боломжтой ажилдаа сэтгэл зүрх байгаа бүхнээ зориулдаг. Хэрэв танд ментортой болох ямар нэг шаардлага гарсан бол боломжоо ашигла. Тэд яриан дундаа тухайн хүнд хэрэгцээтэй нэн чухал ярилцлагыг, чин сэтгэлээсээ сонсож, ойлгож чаддаг.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • Сайн байцгаана уу? Та нар болон Моника эгчийн зөвлөгөөг 2020 оноос хойш бага багаар сонссоор одоо нэлээн сайн ач холбогдол өгч сонсож сурах гээд хичээгээд явж бгаа нэгэн бна. Бүгдэд нь маш их талархаж явдаг шүү. Моника мэнтор байгаагүй бсан бол одоо би энд зурвас үлдээгээд бж бгүй бсан шүү маш их баярлалаа ♥️🤍💚💛💛

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >