Өөртөө итгэж, өөрийгөө хэрхэн үнэлүүлэх вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Өөртөө итгэж, өөрийгөө хэрхэн үнэлүүлэх вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Өөрийгөө өндрөөр үнэлж, өөртөө итгэлтэй байна гэдэг бол амьдралдаа аз жаргалтай амжилттай явахын хамгийн том илрэл юм. Өөртөө итгэсэн хүн хүчтэй итгэл, өөрөөсөө бүрдүүлж бий болгож чадсан аюулгүй байдал, дотоод баялгийнхаа хүчээр олон хүний урсгалаас онцгойрон тодорч, дундаж амьдралаас дээгүүр түвшинд, дагалдан баясагчаас удирдагчийн үүрэг рольд шилжих жинхэнэ ялгааг гаргаж чаддаг.

Өнөөгийн амьдралын аюулгүй байдлын нэг хэлбэр нь зүгээр нэг мэддэг байхаас илүүгээр тухайн зүйлийг эзэмшиж, мастер нь болохыг шаарддаг. Мастер түвшинд байна гэдэг хөндлөнгийн ямар нэг сааданд торохгүйгээр өөртөө итгэлтэй, тайван дөлгөөн, өөрийн энгийн байдлаараа бусдыг өөрийн эрхгүй татаж, идэвхжилийг нь өдөөж чадах увдис гэж ойлгож болно.

Тантай таарсан найз нөхөд, танд тохирсон боломж, азтай болон хувьгүй тохиолууд бүгд танд тохирсон хэмжээнд л бий болж ирсэн гэсэн үг. Таны амьдралын тал бүрүүдэд хувийн, нийгмийн, мэргэжлийн дагуу бүрдсэн нөхцөлүүд та өөрийгөө хэр үнэлж байгаатай шууд холбоотой.

Тэгвэл өөрийгөө үнэлэх үнэлэмж гэж юу вэ? Хаанаас бий болдог вэ?

Өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг нь та өөртөө хэр их таалагддагаас шалтгаална. Хүн бүхэн өөрийн гэсэн онцгой үнэлэмжтэй төрдөг. Харин амьдралын явцад өөр өөр төрлийн гадны хүчинд цохигдож, сэигэл санааны хүнд гэмтэл авсанаар өөртөө итгэхээ больж, өөрийнхөө дотоод хүчээ алдаж эхэлдэг. Чухамхүү эдгээр санаатай болон санамсаргүй сэтгэл санааны гэмтлүүд ихэнхдээ хүүхэд насанд үүсэж, айдсыг бий болгодог.

Өөрийн үнэлэмж ба орчны нөлөө

Өөрийн үнэлэмж дутуу байгааг хоолны дэглэм, амьдралын буруу хэв зуршлууд болон сэтгэлзүйн буюу физиологийн өвчин эмгэг болон илэрдэг.

Бид туранхай өндөр охид залуусыг л загварын ертөнцөд урин амьдралын гоо сайхны загвар, цаашилбал, эмэгтэй, эрэгтэй хүний бах ёстой үзэмж мэтээр хүлээн авч бусдыг эрэмбэлэн, шүүж эхэлдэг. Нийгмийн харилцаанд орохдоо өөрийгөө бусдаас царай муутай, бүдүүн, ухаан муутай, намхан гэх мэтчилэн ойлгож өөрийгөө хааж эхэлснээр цаашлаад сэтгэл гутралд орох, хайрлах хайрлагдах хэрэгцээгээ бүтэн авч чаддаггүй.

Ялангуяа, бага насны хүүхдүүдийг өөр хэн нэгэн хүүхэдтэй харьцуулах, бусадтай адил байхыг шаардах нь өөрөө сэтгэлзүйн гэмт хэрэг үйлдэж байна гэхэд хол зөрөхгүй.

Үнэлэмжээ хэрхэн өсгөх вэ?

Хамгийн гол нь л та өөрөө би яагаад, хэзээнээс өөртөө итгэлгүй болов, яг юу нөлөөлөв гэдгээ бодож олох нь хамгийн чухал. Түүнээс гадна, бусдын санаатай болон санамсаргүй хэлсэн болон хийсэн үйлдэлд та өөрөө биш, энэ байдалд оруулсан хүн нь хариуцлага хүлээх ёстой болохоос та буруутан нь биш. Тухайн үг үйлдэл таныг өөртөө итгэлгүй байдалд оруулсан ч, та тухайн болсон процесст сэтгэлээр унах шаардлагагүй. Хүн бүр өөрийнхөө л төлөө амьдардаг. Таныг хэцүү байдалд оруулсан хүн үүнийгээ ч мэдэхгүй, тоох ч үгүй байхад яагаад та өөрийнхөө итгэлийг алдаж амьдрах ёстой гэж?

Амьдралдаа сайн сайхан болж байсан зүйлсийг болоод өөртөө итгээд хийж байсан амжилттай үйл явдлаа санан дурс! Та огт өөртөө итгэлгүй байсан бол энэ нийтлэлийг уншаад сууж байхгүй байх байсан шүү дээ!! ❤️

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >