Та хүүхэдтэйгээ харилцах боловсрол хэр вэ? Тэднийг хэр ойлгодог вэ?
Бид хүүхэдтэйгээ харилцах арга ухаанд суралцаагүй. Суралцахад анхаарал хандуулаагүйгээс болж ихээхэн нийгмийн хурц асуудлууд ундарсаар байна. Бид өнгөрсөн сард The Global Education Summit буюу Дэлхийн боловсролын чуулга уулзалтыг эх хэл дээрээ зохион байгуулсан.
Ямар гайхалтай олон хэрэгжүүлж болохоор мэдээллүүд байсан гэж санана? Та нийтлэлээ дуустал нь сайтар тогтоож уншаарай. Аль болох өөр газраас олж хараагүй шинэлэг мэдээллийг хүргэх болно.
Буруу харилцаа буюу control+command
Энэхүү аргыг бид өдөр тутамдаа санаатай болон санамсаргүй гаргасаар байдаг. Өөрөөр хэлбэл тэдний үйл хөдлөлийг зааж тушаах механизм юм.
“Чи ийм байх ёстой, чи бусад хүүхдийг хар!” “Чи ийм мэргэжилтэй бол.. ” гэх мэтчилэн өөрийнхөө амьдралдаа бүтээж чадаагүй буюу амжаагүй зүйлсээ хүүхдээрээ хийлгэхийг хүсэх дутуугийн мэдрэмж..
Ихэнх хүүхдүүд ээж аавын сонголтоор дуртай дургүй мэргэжил эзэмшиж байна…Сонголтоо өөрөө хийгээд хариуцлагаа хүлээх боломжоор хангах хэрэгтэй. Үзэл бодлыг нь хүндэтгэж, тэдний оронд өөрийгөө тавьж бодож байгаарай! Энэ маш чухал.
Хамгийн зөв харилцаа буюу trust+inspire
Харилцаанд орох бүртээ өөрийгөө анзаарч би энэ хүнд өөрийн үзэл бодлыг тулгаж байна уу? гэдгээ ажиглаарай. Ялангуяа хүүхэд насанд бидний амьдралд хамгийн чухал нөлөө үзүүлдэг тул маш сайн итгэлээр дэмжих хэрэгтэй.
“Чамайг алдаа гаргасан ч ээж нь аав нь чамд хайртай байна” “Чи өөрөө хийнэ гэж бодож байвал хийгээд үз” гэх мэт хайрлаж, дэмжиж байгаагаа илэрхийлж хэвшээрэй. Хүүхэд насыг нь хайрлаж, итгэл урамшил өгөөд тэдний чухал зүйлсэд цаг хугацаа сэтгэлээ зориулаад үзээрэй.
Хувь хүн бүр тус тусдаа хөгжих нь чухал ч хамт хөгжиж, нэгнийхээ дутууг нөхөж амьдрах нь энэ дэлхийн хууль гэлтэй. Гэр бүлийн гишүүн бүр биедээ итгэж, урамшуулах нь зорилгодоо хүрэхэд маш том эерэг нөлөө үзүүлдэг.
Дашрамд дуулгахад, дэлхий дахин хурдацтай хөгжиж байгаачлан бүх зүйл дагаад хувьсан өөрчлөгдөж байна. Иймд, дээрх арга харилцааны шилдэг шинэ аргачлалаар бусадтай харилцах нь таны харилцааны ур чадварыг хэд дахин өсгөх боломжтой.
Мэдээллийг бэлтгэсэн: ДА Social Happiness Б.Өнөрмаа
Баярлалаа түгжээ мултрах мэдрэмж авлаа.
Сайн уу, НАРАН! Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Манай ном бүтээгдэхүүнээс худалдаж аваад л шат ахиад байгаарай. https://academy.monicabatsukh.com/products/ энэ холбоосоор ороод та дэлгэрэнгүй мэдээллээ аваад захиалгаа үүсгээрэй. Бидэнтэй харилцах утас: 77156053 99156053