Сайн байцгаана уу, шинэхэн сарын эхний подкастаа тухлан сууж таалан болгооно уу! Цар тахлын үед цаг хугацааг хэр өөртөө хэрэгтэй зүйлд цаг зарцуулж байна даа?
Бэрхшээл ба Боломж 37 дахь дугаарт Дасгалжуулалтын Академийн Амбассадор, ментор Б. Ариунзаяа/ түүнтэй холбогдож Солонгост зохиогдож буй эвэнтийн талаар мэдээлийг авахыг хүсвэл нэр дээр нь л дарахад хангалттай / оролцож байна. Бид энэ дугаартаа:
- Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөр яагаад чухал вэ?
- Дасгалжуулалтын Академийн хөтөлбөрүүд бусад хөтөлбөрөөс юугаараа онцлог вэ? Яагаад Амбассадор болсон бэ?
- Бид юуны төлөө амьдардаг вэ?
- Дасгалжуулалтын Академийн болон Амбассадорын эвэнтүүдийн ялгаа, мэдээлэл зэрэг асуултуудын дагуу ярилцлаа.
Нээрээ дашрамд дуулгахад та хаана ч байсан манай бүх эвэнтүүд онлайнаар зохиогдож байгаа тул оролцох боломжтойг дуулгахад таатай байна. Өөрийгөө өдөр бүр хөгжүүлэхээ бүү мартаарай.
Бидэнтэй холбогдох утасны дугаар: 99156053, 77156053
Сайн байна уу?Намайг Цэндээ гэдэг.Санамсаргүй байдалаар (
яамар азаар энэхүү Дасгалжуулалтын Академийн гишүүн болсондоо баяртай байна.Цаашид хүсээд байгаа зүйлийнхээ гаргалгааг олж харах боломжтой болсондоо баяртай байна.30 хоногийн дасгалжуулалтыг бүрэн гүйцэд эзэмшихийн тулд яамар дэс дарааллаар юу хийх ёстой вэ?Тодорхой мэдээлэл дэс дарааг комэнтоор авья.
Сайн байна уу Цэндээ, Тантай танилцаж байгаадаа бид баяртай байна. Та ямар ч байсан 30 хоногийн үнэгүй аянд ирдэг “Хариуцлага хүлээх ид шид” номоо татаж авч уншаад, 30 хоногийн ярилцлагуудаа сонсоод өөрийн нөхцөл байдал дээр Моника дасгалжуулагчийн зөвлөгөөний дагуу өөр дээрээ ажиллах хэрэгтэй. Та бас түүний гаргасан 2 номыг авж уншаарай, Та яг өөр дээрээ жинхэнэ өөрчлөлтийг хийж, өөрийн айдас, бэрхшээл гээд юу л байна тэр бүгдээ өөрчилж шинэчлэхийг хүсвэл манай “Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөрь заавал оролцох хэрэгтэй шүү, Хөтөлбөр бол цогц зүйл шүү. 3 сарын 15нд эхэлнэ. Амжиж энэ жил заавал ороорой.