Өөртөө итгэлтэй хүн мөрөөдөлдөө хүрч чадна

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Өөртөө итгэлтэй хүн мөрөөдөлдөө хүрч чадна

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Сайн уу, шинэхэн ярилцлагаа сонсохдоо бэлэн үү?
Магадгүй хамгийн анх удаа манай вэбсайтаар зочилж байна уу? Тэгвэл яг одоо www.monicabatsukh.com руу ороод “30 хоногт амьдралаа өөрчилье” ахянд бүртгүүлээд амьдралдаа гайхалтай эерэг өөрчлөлтийг урин дуудаарай!

Бид тухлаг бүсэндээ хэр удаан шиигддэг вэ? Бид чадахгүй гэсээр хэдий удаан цаг хугацааг элээх ёстой гэж? Хэн чамайг чадахгүй гэж хэлээд байгаан, Бусад хүн юу гэж хэлсэн бай хамаагүй өөртөө иитгэх итгэлээ нэмээд урагшлах эрч хүч бидэнд хэр их байдаг юм бол?
Өөртөө итгэнэ гэдэг чинь чамайг тодорхойлж байдаг. Өдөр бүр хийхэд чухал зүйлсээ хийснээр аж амьдрал чинь юугаараа ахиж дээшлэх юм бэ? Хийхгүй байвал юугаараа муу байх юм бэ? Өнөөдрийн байдал ямарч байсан хамаагүй шийдвэр гаргаж, хариуцлага хүлээх ухамсартай нэгэн байгаарай. Үүнийг ойлгохгүй бол яг энэ чигээрээ хэдий олон жил туулах аюул бий. Энэ удаа бид ДАСГАЛЖУУЛАЛТЫН АКАДЕМИ ийн Амбассадор хувиараа гоо сайхны салон ажиллуулдаг бүсгүй В. Сувдааг урьж оролцууллаа. Тэрээр өөрт үүссэн Бэрхшээлийг хэрхэн Боломж болгож харж чадсан авъяас, эмэгтэйчүүдийн гоо сайхны төлөө цаг заваа зарцуулдаг нэгэн. Түүний ярианаас суралцаж, өөрийгөө эрч хүчээр сэлбэмээр л байгаа биз дээ.

Ярилцлага бүр заавал олны танил, эсвэл өндөр амбицтай нэгэн байх алба байхгүй, шаардлага ч байхгүй. Энгийн хүмүүс өөрт оноогдсон зүйлээ сайн хийж бүтээснээр л ирээдүйн зорилгодоо хүрч чадах эсэх нь тодорхойлогдож байдаг юм шүү дээ. Маргааш эрт босч хувийн ажил төрлөө зохицуулах боломжтой байсан бол энэ шийдвэрээ гаргаад амлалтандаа хүрэх үйл явц чинь чиний амжилт гэдэгт итгээрэй. Хүн бүрт гайхалтай авъяас, хийж чаддаг зүйл бий. Заавал төгс байх гэж хичээж тухлаг бүсэндээ шигдэх хэрэггүй. Цаг хугацаа явахын хэрээр чиний амьдралд ямар нэгэн эерэг өөрчлөлт л гарсан байх нь чухал.

Битгий март. Урьд урьдаасаа илүү өөрт чухал гэж бодсон, үнэ цэнэтэй зүйлүүддээ анхаарлаа төвлөрүүлж сураарай.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • Маш мундаг бна. Бас маш их баярлалаа. Өөрийнхөө төлөө хийсэн бүх шийдэмгий үйл нь таалагдлаа. Эрсдлийг тооцоод хаширлан хойш суух тусам хөгжих боломж байхгүй учир маш мундаг алхам хийсэн нь таалагдлаа. Яг л одоогийн надад тулгарч байгаа зүйлийг ярилцлаа. Баярлалаа.

  • Сайн байцгаана уу? Мундаг бүсгүй байна Үнэхээр их таалагдлаа та бүгддээ баярлАлаа Би нь зүгээр л нэг мөрөөдөөд явдаг хүн болчихоод үнэнхээр санааширч байнаа Асуух зүйл их л байна Энэ Ambassader гэсэн юу гэсэн үг вэ Ambassader болвол мөрөөдөлдөө хүрэх юм уу тэй уучлаарай ямар нэгэн шүлжээ шиг санагдчихлаа
    Ойлгохгүй зүйл их байнаа..

    • Дасгалжуулалтын Академийн Амбассадор гэдэг нь манайхтай байнгын хамтран ажиллагч, манай элч төлөөлөгч гэсэн үг юм. Манай үйл ажиллагаатай холбоотой үргэлж хамтран ажиллах боломжтой

  • Сайн байна уу
    Маш гоё ярилцлага болсон байна. Миний хувьд ч бас өөрийгөө өөрчлөх хөгжих зорилгыг тавьсан байгаа. Зорилгод минь дэм болсон гоё аянд нэгдсэндээ баяртай байна. Баярлалаа. Илүү их амжилт хүсье

  • Сайн байна уу өглөөний мэнд залуусаа саяханаас шинээр бүртгүүлээд сонсоод өдөр тутамдаа хэрэгжүүлэх гэд хичэээж явна их хэрэгтэй мэдээлэлүүд өгдөг юм байна цаашид та бүхэнээс өшөө илүү зүйл сурахыг хичээх болно хэхэ

  • Сайн байна уу

    Энэ хөтөлбөрт хамрагдсандаа их баяртай байна. Амьдралд тустай дасгалжуулалтууд хийж байгаад талархаж байна.

    Энэ сургалтанд ороод номыг нь аваад унших юмсан гээд сайт үзэж байтал номын хавтас нь өмнө нь харсан, танил харагдав.
    Юу билээ гээд номын тавиураар хайтал 2 жилийн өмнө манай охинд бэлэглэсэн ном байлаа (нагац эгчээс нь бэлэглэв гээд он сар өдрөө бичсэн байв).

    Өөрөөсөө ичив. сүүлийн 2 жил маш завгүй байсан ч дорвитой юм хийгээгүй байх юм.
    Одоо номоо уншихаар сууж байна.

    Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье !

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >