Мөнгө бодохоос цаашгүй байна уу?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Мөнгө бодохоос цаашгүй байна уу?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Өнөөдөр бид энэ видеог бизнес хийе гэвч юу хийхээ мэдэхгүй, мөнгө бодохоос цаашгүй аргаа олохгүй байгаа хүмүүстээ зориулж Мөнгө бодохоос цаашгүй байна уу? гэсэн сэдвээр ярилцлаа.

Мөнгө бодохоос цаашгүй байна уу?

Бидэнд доорх асуулт ирсэн юм.

“Юуг юунаас эхэлж ямар юм хийхээ ойлгохгүй. Бас мөнгө олоод гэсээр байтал юу ч байхгүй. Нөгөө л бахь байдгаараа яамаар ч юм бэ дээ гэж л бодохоос цаашгүй яах вэ?”

 

Таны санаж явах үгс

  • “Бидний алдаа бол хүсэл тэмүүлэл, эрмэлзэлээ олж аваагүй байх үедээ мөнгөөр юмыг шийдэх гэдэг. Хүн хичнээн мөнгөтэй байсан ч тодорхой зорилго байхгүй бол мөнгө зүгээр л үрэгдээд эргээд харахад юу ч хийж бүтээсэн зүйлгүй өнгөрөх нь бий. Мэдээж та мөнгөө гарын салаагаар урсгачихаад дараа нь харамсахыг хүсэхгүй. Мөнгөтэй болчихвол бизнес хийчих юм шиг боддог хүмүүс олон байдаг. Харамсалтай нь ийм хүмүүс бизнес хийж амжилтанд хүрч чаддаггүй. Мөнгөө алдаад дуусдаг.
  • “Мөнгө бол таны өмнө тулгараад буй асуудлын хариулт биш харин та өөрөө хариулт байх ёстой. Таны тархи мөнгөнөөс илүү хүчтэй.” Хүн өөрийгөө үнэлж өөртөө хөрөнгө оруулж сурах нь маш чухал. Мэдлэг аливаа эрсдэлийг багасгах хамгийн гол зүйлсийн нэг юм. Өнөө үед мөнгөтэй болох хүсэлтэй хүмүүс олон болсон. Гэхдээ та өөрийхөө ур чадвар үнэ цэнийг нэмэгдүүлснээр мөнгө олох аргаа олж авна гэдгээ илүү ойлгох хэрэгтэй. Өөрийгөө үнэлдэггүй хүн өөртөө хөрөнгө оруулдаггүй. Амжилтанд ч хүрдэггүй байна. 
  • “Мөнгөний төлөө бус, бэрхшээлээ өөрчлөхийн төлөө бүх амьдралаа зориул. Мөнгө олох аргаа та сурна.” Та өөрийн бэрхшээлээ олж илрүүлэн түүнийгээ шийдэх арга замаа ойлгож авснаар түүндээ хүрэхэд хэрэгцээтэй мөнгөө олох аргаа ч бас мэдэж авна. Та юугаар бахархаж амьдрахаа ямар амжилтанд хүрэхийг хүсч байна вэ? гэдэгт анхаарлаа хандуул.

Танаас асуух асуулт бол

  • Та амьдралын зорилгоо, юугаар бахархаж амьдармаар байгаагаа олсон уу?
  • Та ямар бэрхшээлийг шийдэж сурахыг хүсч байна?

Tweet: “Мөнгө бол бүх зүйлийн хариулт биш.”http://bit.ly/1Nb6oA7

Мөнгө ба Миний Үнэ Цэнэ хэвлэмэл номын талаар мэдээлэлийг эндээс олж аваарай. “Мөнгө ба Миний Үнэ Цэнэ” номыг уншаарай гэж санал болгож байна.

Та өөрийн туршлагаасаа бидэнтэй хуваалцаж манай блогт коммент бичээрэй.

Даваа гариг бүрт бид танд гайхалтай амьдралаа бүтээх ур чадвар бэлэглэх чухал асуудлуудыг цувралаар хүргэх болно. Коммент бичиж суралцсан зүйлсээ бидэнтэй болон бусадтайгаа хуваалцаж байгаарай.Бидэнтэй байнга ойрхон харилцаатай яваарай.
Гайхалтай амьдрал бүтээхэд Таныг чадваржуулна!

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • Monica BatsUKH egchee tanii bichLegvvd vnheer goe yumaa ta ene bichlegvvdee mp3aar oruulj bolohgv Yu ajil hj bhda bainga sonsoh gsiim l daa

    • Өмнөд Солонгост байгаа хүнд бол 2 янзын арга байна.
      1. Онлайн дэлгүүр рүү ороод татаж авах хувилбараар худалдаж авах. Энд авъя гэсэн бүх аудио эсвэл цахим номнууд чинь цаг алдахгүйгээр шууд татаж авах боломжтой байрласан байгаа. Төлбөрөө Хаан банкны картаар онлайнаар төлөөд авчихаж болно. Хаан банкны карт байхгүй бол захиалгаа хийчихээд 88770338 дугаарын утсаар залгаад төлбөрөө гүйцэтгээрэй.
      2. +82-10-8188-9900, +82-11-9698-6077 Өмнөд Солонгос энэ утсаар яриад хэвлэсэн ном байгаа эсэхийг асуугаад худалдаж аваарай. Зөвхөн хэвлэсэн номнууд л байгаа. Бэрхшээл ба Боломж podcast-ууд эсвэл аудио номнууд байгаа эсэхийг мэдэхгүй байна.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >