Blog

HomeWebinarӨөрийгөө өрөвдөх биш, бахархал болгохоор хичээж байна (31 of 31)
231231

Өөрийгөө өрөвдөх биш, бахархал болгохоор хичээж байна (31 of 31)

Надад итгэж сэтгэлээ дэлгэн ярьсан Э охиндоо баярлалаа. Таны амьдралд үнэхээр хэрэг болох болов уу гэж бодсондоо ийм хариултыг танд зориуллаа. Хариулт танд таалагдана гэж найдаж байна.

 

Сайн байна уу? Monica эгчээ Та миний захиаг онлайн уулзалтанд нэрийг минь өөрчлөөд товчлон хүргэсэн ч болноо. Би өнөөдөр таныг сайн танихгүй, та намайг сайн танихгүй ч би танд яримаар сэтгэлд байгаа юмаа хэлмээр бодогдоод та л намайг сайн ойлгох юм шиг санагдаад болдгүйээ. Би 5 сарын онлайн уулзалтанд захиа бичиж байсан шүү дээ. Таны надад өгсөн зөвлөгөө надад их таалагдсан. Би өөрийгөө өрөвдөх биш, бахархал болгохоор хичээж байгаа. Гэхдээ амаргүй байнаа.

Саяын өнгөрсөн улиралд хэрэндээ л хичээсэн. Дүн маань уг нь гайгүй гарсан ч тэтгэлэг авахад 0.5 оноо дутчихлаа. Сургалтын төлбөрийн 50% тэтгэлэг л авахаар болж харин дотуур байранд төлбөр төлж амьдрах юм уу гарах хэрэгтэй болсон. Би хэд хоног уур хүрээд бачимдлаа. Зуны амралт эхэлсэн тул цагийн ажил хийж үзэж байна. Хоолны газар зөөгч, угаагч хийж байна. Энд ихэвчлэн завилж суудаг, бүр намхан ширээтэй гуанз байдаг юм. Тэгээд олон хачир өгдөг болохоор зөөхөд их хүнд юмаа. Тэгээд дээр нь энэ цагийн ажил нь олдохгүй юм. Уг нь өдөр бүр амрахгүй ажил хийвэл сургалтын төлбөрөө төлөөд дотуур байрандаа амьдармаар байдаг…

Анх ирсэн үеэ бодвол Солонгос хэл маань ч сайжирч, Солонгос оронд хоол хүнс амьдралын хэв маягт нь дасаж суралцаж байнаа. Энд гэр бүлээсээ хол ганцаараа байхаар өөрийгөө их ажиглаж таньдаг юм байна. Эргээд өнгөрсөн амьдралаа харахаар би дэндүү уйтгартай, сурсан, хийж чаддаг юмгүй амьдарчээ.

Би бол Монголын дундаж амьдралтай энгийн л нэг жишээ дүр төрх. Би дугуй унаж чадахгүй, усанд сэлж чадахгүй, ер нь сайн чадах спорт ч алга. Гэрийн ажил ч сайн хийж чаддаггүй юм байна. Гуанзанд ажиллаад гологдож байна. Энэ Солонгос, Хятад хүмүүс бүр дэндүү ажилсаг хөдөлмөрч хүмүүс юмаа. Маргааш дахиж ажиллахгүй юм шиг л аймаар ажиллах юм.

Би энд арай өөр Солонгосоос Монголчууддаа хэрэгтэй байж болох ямар нэгэн үр бүтээлтэй ажил хиймээр байна. Харин юу байж болох вэ гээд л бодож байна?

Би нөхрөөсөө салсан, нэг хүүтэй. Хүү маань 7 настай 2р ангид орно. Монголд аав нь төлбөрийг нь төлөөд хувийн сургуульд сурч байгаа. Манай аав ээж 2 хүүхдийг ер нь хүмүүжүүлж чаддаггүй юм.

Зөвхөн манай аав ээж ч биш, Монголд байгаа ойр тойрны хүмүүсийг харахаар хүүхдийнхээ сэтгэл зүрх, мэдрэмж, бодол сэтгэхүйн хүмүүжил, хувь хүнийх нь авъяас чадвар зэргийг нь өгдөггүй зөвхөн ходоод нь өлсөхгүй, өмсөх хувцастай сургуульд сургахыг л хүмүүжил гэж бодож өсгөдөг юм шиг байна. Би хүүдээ их санаа зовж их санаж байна. Миний хүү бас л яг тэгж хүмүүжиж байна. Өглөө босоод л орой унтах хүртлээ зурагтны өмнө зүгээр л өдөржин кино үзээд сууж байна. Маш залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болж хувирч байна.

Би таны ярилцлага Podcast-уудыг бүгдийг нь сонссон. Тэгээд таныг 3 сартай хүүхдээ айлд тэвэрч очоод гэрийн үйлчлэгчийн ажил хийсэн талаар сонссон. Би бас хүүгээ энд аваад сургуульд явуулаад өөрөө хүмүүжүүлээд явбал яах бол гэж бодогдоод бас сайн зориглож чадахгүй л бодоод байна. Миний хүү уг нь их сэргэлэн, их зөөлөн зөв сэтгэлтэй хүү юмсан. Ойрд ийм 3 бодолд толгойгоо гашилгаад л явж байна даа. kkk

Танд миний захиаг уншаад юу гэж бодогдох бол их сонирхолтой байна. Та боломжтой бол надад хариу бичээрэй. Таныг надад зөвлөгөө өгөх байх гэж найдан хүлээж байя. Би Бэрхшээл ба Боломж номоо 2 дахь удаагаа уншиж байна. Саяхан Мөнгө ба Миний Үнэ Цэнэ номыг авсан. Арай уншиж эхлээгүй байгаа.

Танд маш их баярлалаа.

Хүндэтгэсэн, Э

Written by / 237 Articles

Монгол Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор, Зохиолч

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.