Би өөртөө итгэлгүй, хулчгар, зорилго гэж мэдэхгүй, залхуу, ЯАХ ВЭ? (21 of 31)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Би өөртөө итгэлгүй, хулчгар, зорилго гэж мэдэхгүй, залхуу, ЯАХ ВЭ? (21 of 31)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Ерөнхийдөө иймэрхүү дүр төрхтэй, өөрийнхөө талаар иймэрхүү үзэл бодолтой, яриатай залуучууд энд тэнд бас л элбэг таардаг шүү дээ. Ийм асуулт илгээсэн нэгэн залууд хариулт өгсөн юм.

Сайн байна уу? 

Энэ үйл ажиллагаанд чинь маш их баярлаж байнаа. 

Намайг Энхболд гэдэг 31 настай, туйлын залхуу, өөртөө итгэлгүй, аймхай, хулчгар, шийдэмгий зан байхгүй. ЗОРИЛГОГҮЙ, зорилго гэж юу байдгийг ч ойлгодоггүй, ийм байдалтай төлөвшчихлөө.

Маш бүрэг ичимтгий, зожиг. Хүнтэй харилцах тал дээр маш муу, их дуугай, нам үл ялиг сонсогдохоор ярьдаг, өөрийгөө өөрчлөх юмсан гэж цаг үргэлж боддог, эргээд л хулчийгаад хуучин байдалдаа эргэн орно. Бүх зүйл бахь байдгаараа. Урсгалаар явдаг. Аливаа юмнаас амархан шантардаг. Дэндүү залхуу. Одоо болтол гэр бүлтэй болоогүй. Ихэвчлэн бурууг бусдад тохох гэдэг. Гэхдээ хааяа өөрийгөө маш ихээр буруутгадаг, бусдыг аялдан дагалдах хандлагатай.

Энэ бүгдийг надаас өөр хэн ч өөрчилж чадахгүй гэдгийг сайн мэддэг. Алдаагаа мэдсээр, харсаар байж засдаггүй, өөрийнхөө энэ байдалтай эвлэрсэн гэх юм уу даа. Амьдрал нүдний өмнүүр урсан өнгөрч байгаад харсаар мэдсээр байж ухаарч ойлгож байгаа юм алга… Маш их дотогшоо зантай. 1-2 найзтай, өөр найз нөхөд байхгүй. Найзууд маань бурхан илгээсэн байх гэмээр ухаалаг, хүнлэг, мундаг хүмүүс. Тэдний хэлсэн зөвлөсөн бүгдийг хэрэгжүүлдэггүй… Би огт тийм биш… 

Үүнд хааяа өөрийгөө буруутгана, заримдаа гэр бүлийн орчин, ах эгч, гэх мэт гэрийнхнийгээ буруутгана. Би айлын бага хүүхэд юмаа. Олон ах эгчтэй, гэхдээ би эрх танхи өсөөгүй. Манай аав их дуугай хүн байдаг ах нар ч мөн адил, тийм болохоор манай ах дүү гэр бүлийн уур амьсгал хүйтэн, хүүхэд байхаас үүнийг маш ихээр мэдэрч өссөн. Бүгд л ихэвчлэн амин хувиа хичээсэн, нэгдмэл халуун дулаан уур амсгал бараг мэдэрч өсөөгүй. Гэхдээ надаас хүнд нөхцөлд өссөн хүмүүс ухаалаг, хэрсүү, дайчин шинж чанартай өсч төлөвшсөн жишээ зөндөө харсөн. Бас л тэрнээс суралцаагүй…

Өөртөө итгэлтэй байж үзсэнээ санахгүй юмаа. Би яавал дээр вэ? Олон л сэтгүүл, сонин, сайтаас зөвөлгөө сургааль уншиж байв. Бүгдийг нь хэрэгжүүлээгүй… Мундаг хүмүүсийн хэлсэн үг ишлэлүүд утсанд минь зөндөө бий. Нэг нь ч хэрэгжүүлээгүй. Би яах ёстой вэ? Захиаг минь анхааран уншсанд баярлалаа! Зөвлөнө гэдэгт найдаж байна.

Хүндэтгэсэн,

Энхболд

Та энэ залууд юу гэж зөвлөгөө өгмөөр байна? Өөрийн өгөх зөвлөгөөгөө доор коммент дээр бичээрэй. Таны амьдралд иймэрхүү нөхцөл байдал төлөвшсөн бол та юу юу хийж туршиж үзмээр байна? Надтай чөлөөтэй хуваалцаарай.

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>