Ганцаараа зүтгэх ёстой юу? (19 of 31)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Ганцаараа зүтгэх ёстой юу? (19 of 31)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Гар нийлэх хүн олно гэдэг үнэхээр амаргүй. Ганцаараа зүтгээд хамаг юмаа хийнэ гэхэд заримдаа зутармаар байдаг л даа. Ялангуяа нийтлэг Монголчууд маань харилцааны талдаа жаахан асуудалтай байдаг болохоор өөрийн үзэл бодлыг зөв илэрхийлж санаагаа ажилдаа буулгаж чаддаггүй. Зөвхөн энэ ур чадвар нь дутагдсанаас Монголчууд баг болж ажиллахаараа “Шуудайд хийсэн эвэр шиг” хэмээх тодотголыг өгөх нь ч бий.

Энэ удаагийн асуулт тавьсан найз бүсгүйдээ баярлалаа. Маш энгийн атлаа өөрийнхөө үзэл бодлыг хүсэл тэмүүллийг шингээсэн имэйл илгээсэнд баярлалаа.

Энэ бүсгүйнхээ явуулсан асуултын ачаар би танд Ганцаараа зүтгэдэг олон зуун Монголчууддаа багахан ч болов тус нэмэр болохуйц баг бүрдүүлэх, удирдагч байх стратегиудаас хуваалцлаа. Мэдээж энэ бол асар том сэдэв, би цаашдаа энэ сэдэв дээр үүнээс ч илүү их ажил хийх шаардлагатай байгаагаа мэдэрч байгаа.

Би таныг байнга ганцаараа зүтгэх биш, өөрийн гэсэн мөрөөдөл төсөөллийг удирдан залж, бусдад ойлгуулж бусадтай үүгээрээ дамжуулан холбогдож чадах Удирдагч болоход тань туслах болно.

Захидал асуултаа одоо танд уншуулъя.

Хэдий бид танилууд ч гэсэн олны дунд байхын бол танихгүй хүмүүс шиг байсан нь дээр үү, эсвэл танилууд шиг байх уу. Юутай ч би залхуурлаас гарах арга эрэлхийлж байна. Аар саар зүйлээр ажлаа хойш тавьж байгаагаа мэдэж байгаа мөртлөө гараас юм гарахаа байчихлаа :Р   Бас хүсэж хийж эхэлсэн зүйлээ эцсийг нь харалгүй ухарчих гээд байна. Яг одоо надад гар нийлэх хүн маш дутмаг байгаа нь шалтаг уу, ганцаараа зүтгэх ёстой юу гэдгээ ялгахаа ч байлаа. Яах ёстой юм бол?

Миний өгөх хариулт

  1. Танилууд олны дунд танихгүй хүмүүс шиг байсан нь дээр үү? Маск?
  2. Нууцлах ичгүүртэй юм байгаа юу эсвэл бахархах сайхан нөхөрлөл байгаа юу?
  3. Хэний ч дэргэд ямар ч орчинд өөрөөрөө байж чадах найз та мөн үү?
  4. Аар саар зүйлээр ажлаа хойш тавьж байгаагаа мэдэж байгаа – бол түүнийгээ л өөрчил
  5. Хүсэж хийж эхэлсэн зүйлээ эцсийг нь харалгүй ухарчих гээд байна – ухрахгүйн тулд арга стратеги олж авч болно.
  6. Яг одоо надад гар нийлэх хүн маш дутмаг байгаа нь шалтаг уу? – Шалтаг тоочихгүй өөр боломж?
  7. Өөртөө итгэ. Танд тохирох хариултыг та л сайн мэднэ.
  8. Ганцаараа зүтгэх ёстой юу? – Таны сонголт
  9. Ямар ажлыг ганцаар, ямар ажлыг багаар хийх вэ?
  10. Зорилго гаргах, төлөвлөгөө боловсруулах, хувь хүний хөгжил – ганцаар хийх ажил
  11. Та удирдагч мөн үү? – Удирдагч ба Дагалдагч цахим хичээл
  12. Бүтээлч баг бүрдүүлэх нууц – итгэлцэл. Баг идэвхжүүлэх, зорилгоо таниулах, ойлгуулах, сургах, зөв хүнийг зөв ажилд томилох (Удирдагч ба Дагалдагч), багийн ур чадварыг гаргах, бүтээлч орчин бүрдүүлэх, зөв харилцааны сүлжээ технологи

Дасгал

  1. Та өөртөө, өөрийн хийх гэж байгаа ажилдаа, хийх ажлынхаа сайн сайхан талыг мэдэж итгэдэг үү? Та хувьдаа ашиглахгүй орхиод байдаг нөөц бололцоо боломжууд юу байна?
  2. Таны зорилго, хийх гэж байгаа ажил тодорхой, багийнхандаа өгч байгаа зааварчилгаа тань эерэг өөдрөг байж чаддаг уу?
  3. Та багийн гишүүддээ итгэж, харилцаандаа эерэг өөрчлөлт оруулахын тулд та юу юу хийж болох вэ?

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>