БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХАМТ ОЛНЫ ДУНД СУРАЛЦМААР БАЙНА УУ?


Та аль ч түвшинд суралцаж байсан бидэнд таныг баян сэтгэхүйгээ хөгжүүлэх боломжууд бий. Манай эвэнтүүдэд оролцож илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

  • Бэрхшээл ба Боломж эвэнтүүд
  • Ulaanbaatar Entrepreneur Social эвэнтүүд
  • Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүд

Өнөөдрийнхөө цаг хугацаагаараа та хөрөнгө оруулж байна уу? Эсвэл өнөөдрийн цагийг яаж өнгөрсөнийг мэдэхгүй өдрөөс өдрийг гайхан алмайрч өнгөрүүлж байна уу?

Би таныг буруутгаж шүүмжилж, цагаа зөв ашигла гэж бас хэлэх гээгүй юм шүү. Өнөөдөр та аз жаргалтай сэтгэлийн тааламжтай байгаа гэдэгт би найдна. Хэрэв та ирээдүйдээ санаа тавьж жаахан ч атугай сайхан ирээдүйг бүтээе гэж бодож байвал өнөөдөр өөртөө байгаа цаг хугацааг үнэлээрэй. Ингэснээр таны ирээдүйд бага ч болов гэрэл гэгээ, өнөөдрийн цагийг ашиглаж бүтээсэн ажлын тань үр дүн цэцэглэнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Мэддэг юмыг чинь хэлж байна гэж бас бүү хэнэггүйтэж өнгөрүүлээрэй. Жижигхэн юмнаас томоохон гайхамшгийг бүтээдэг. Жижиг өөрчлөлт томоохон ирээдүйг дагуулна.

Надтай таардаг олон олон залуучууд том том юм ярьж, улсаа өөрчлөх юмсан гэж санаа зовж шаналж байгаа атлаа өнөөдөр өөртөө байгаа цагаа өөрийгөө хөгжүүлэхэд зориулахаас татгалздаг. Олон олон залуучууд телевизийн олон ангит кино алгасалгүй үзэж, компютер тоглоом тоглож, интернетээр хэрэгтэй хэрэггүй хов жив уншиж, сошиал медиагаар шагшран муулж шаагилдаж, Монгол улс хаанаа буруу байгаад байна, эмч нар яагаад найдваргүй, хүний амь нас юунаас алдагдаж байгааг хараад халаглах атлаа эдгээр санаа зовоод байгаа ирээдүйд аюултай сөрөг мэдээнүүдийг яаж зохицуулахаа мэддэггүй шүү дээ…

Энэ бүхнээс гарахад танд цорын ганц зүйл л тусална. Энэ бол Өнөөдөр танд байгаа цаг хугацааг ашиглах. Өнөөдрийн цаг хугацааг та өөрийн ирээдүйд хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулж, хүссэн амьдралаа бүтээхэд эрх хүч энергиэ зориулах тусмаа нэг л өдөр танд хэрэгтэй.

Дэлхийн хамгийн баян тэрбумтангуудын нэг Уоррен Баффет “Цасан бөмбөгний эффект” гэж өөрийнхөө баяжсан арга барилыг нэрлэдэг. Тэр нь яг үнэндээ цасны нэг ширхэг шиг жижигхэн нэг хэсгийг өнөөдөр, өдөр бүр, цаг мөч бүхэнд хийж байсан учраас л олон арван жилийн дараа хэдэн сая тэрбумаар үнэлэгдэх үнэ цэнэтэй томоохон хөрөнгийн санг үүсгэж чадсан. Та яагаад болохгүй гэж? Та ч бас Уоррен Баффет шиг цасан бөмбөгнийхөө эффектийг үзэх ч хувь тавилантай юм билүү? Хэн мэдлээ. Өнөөдөр эхлэхээс нааш маргаашийн ирээдүй гэрэлтэхгүй.

Таны амжилтын түнш,

Моника

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

Гэр бүл яагаад салаад байна?

ХӨТӨЛБӨРӨӨС ТЭРБУМЫГ ОЛОХ АРГАА ОЛЖ АВСАН

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

ЗӨВХӨН ТАНД ЗОРИУЛСАН ХУВИЙН НАНДИН ЯРИА ӨРНҮҮЛЖ АМЬДРАЛАА ЭРЧ ХҮЧ АМЖИЛТААР ДҮҮРГЭМЭЭР БАЙНА УУ?

>