Сайн байцгаана уу? Намайг Улааны Хэрлэнтуул гэдэг. Би Италийн Савона хотод ажиллаж амьдардаг. Osteria briga нэртэй ресторанд зөөгч хийдэг. 2 хоногийн өмнө би Английн Манчестер хотод амьдардаг эгчийнхээ файсбүүкээр зураг үзэж байгаад Английн Лондон хотод Хувь хүний амьдралын дасгалжуулагч мэргэжлээр ажилладаг Батсүхийн Моника гэдэг эмэгтэй “Бэрхшээл ба Боломж” нэртэй ном өөрийн эрхгүй анхаарлыг минь татсан юм. Ингээд би тэр дор нь эгчдээ энэ номыг захиж наашаагаа явуулахыг гуйсан. Эгч маань ч номноос өөртөө надад болон Монголд байгаа аавд маань 3 ном захиалж авсан байна лээ. Одоо би номоо уншихаа тэсэн ядан хүлээж байна.
Моникагийн файсбүүк дээр бичсэн хүмүүст урам зориг өгсөн, амьдралдаа хэрхэн утга учиртай амьдрах талаар бичсэн үг ишлэлүүд, зөвлөгөөнүүд нь надад ихэд таалагдсан.
Түүний бичсэн Монгол, Англи хэл дээрх ишлэл үгнүүдийг би өөрийнхөө өрөөний орны хажууд томоор бичээд наачихсан байгаа. Жишээ нь,
Өөрийгөө Ялагч болгож төсөөл, мэдэр
Удахгүй ялах замаа олох болно
Би амьдралдаа хайртай….
Өдөр бүр өөдрөг сайхнаар дүүрэн өнгөрдөгт би талархаж байна
Хүчирхэг нь боломжийг бүтээдэг
Оюунлаг нь боломжийг ашигладаг
Сул дорой нь боломжийг хүлээдэг
Тэнэгүүд нь боломжийг алддаг
Алдуурсан нохойн шиг
Аз жаргалын төлөө тэмүүлж амьдар
Чи бол өөртөө ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ
Чи бол өөрийнхөө БОРЛУУЛАГЧ
Чи бол өөрийнхөө МАРКЕТЕР
Чи бол “Би” гэдэг брэндийн БИЗНЕС ЭРХЛЭГЧ
Чиний ҮНЭ ЦЭНЭ эдгээр үүргээ хэрхэн биелүүлсэнээс шууд хамааралтай.
зэрэг маш гоё, утга санаатай үгнүүд олон байгаа.
Учир нь өглөө сэрээд л эдгээр урмын үгнүүдээ чанга гэгч нь өөртөө хэлээ босохоор ямар их урам авдаг гээч. Хүн гэдэг амьтан чинь сэтгэлийн амьтан. Хүнийг үгээр амьдруулж ч болно, үгээр үхүүлж ч болно гэдэг. Өнөө цаг үед хүмүүс бид чинь бие биедээ урмын сайхан үг хэлэх нь байтугай, бие бие рүүгээ аятайхан хараад инээмсэглэчихдэггүй шүү дээ.
Дашбалбар агсаны “Ганц сайхан үгээр дутаж яваа найздаа гарцаагүй түүнийг нь олж хэл” гэсэн шүлгийн мөр санаанд орлоо. Үнэхээр л өвдсөн үед эмийг уулгадаг шиг, Моникагийн бичсэн тэр сайхан урмын үгс намайг өөрөө өөртөө итгэх итгэлийг улам бадрааж, амьдралд улам л хайртай болгож байна. Моника чамд баярлалаа.
Моникагийн хувь хүний амьдралын дасгалжуулагч мэргэжил үнэхээр сайхан, бас Монголд ховор мэргэжлүүдийн нэг юм. Ийм сайхан мэргэжлээр суралцаж, уран бүтээлийн хувьд ихийг хийж бүтээж байгаа Моникатай танилцаж найз болсондоо баяртай, мөн азтай байна.
Моника чамдаа цаашдын уран бүтээлд чинь өндрөөс өндөр амжилт, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаарай гэж хүсэн ерөөе!
Хүндэтгэн ёсолсон,
У.Хэрлэнтуул
05/02/2012 Italy-Savona hot.