Хувалз шиг энерги сордог хүн

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Хувалз шиг энерги сордог хүн

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Хувалз шиг энерги сордог хүн хажууд чинь байгаа юм биш биз?

Нэг зүйл эхлүүлэх эсвэл нэг зүйлийн ард гарах гэхээр  чамайг доош нь чангааж, чиний хийж чадах зүйл биш, цаг хугацаа нь биш гэж  өөртөө итгэх итгэлийг чинь үгүй хийдэг хүмүүсээс өөрийгөө хол байлгахгүй бол тэд чиний  энергийг сорж, хүсэл мөрөөдлөөс чинь холдуулдаг.  Хувалз шиг сорсоор л чамайг мөлжсөөр л байх аюултай. Сүүлдээ өөрөө юуны төлөө амьдраад байгаагаа мэдэхээ больдог.

Тэднийг хэрхэн таних вэ?

Чи хамаг байдгаараа хичээгээд байхад нөгөөх хүмүүс яадаг вэ гэхлээр бахь байдгаараа л байж байдаг.

Тэд болохгүй бүх зүйлсийг чамд нялзааж, өөрөө ямар ч өөгүй хүн шиг дүр эсгэдэг.

Чи хэд дахин хэлсэн ч тэд хичээж буй дүр эсгэнэ, эсвэл огт тоодоггүй.

Тэд гаднаа мундаг, сайн хүн шиг харагддаг ч эргэн тойрныхоо хүмүүсийг хувалз шиг сордог.

Бусдыг доош нь хийж санаа нь амардаг.

Амиа боддог.

Тэд өөрчлөгдөх боломжтой юу?

Бид хэнийг ч өөрчлөх боломжгүй, өөрийнхөө алдааг тухайн хүн ойлгож, өөрөө өөрчлөгдөхийг хүссэн үед л боломжтой…

Хэн нэгний төлөө өөрийгөө хэтэрхий золиослох чинь эрүүл бус харилцааг үүсгэдэг тул энэ бүхнээс холдож, өөрийгөө хайрлаж ,хамгаалаарай.

Илүү ихийг доорх видеоноос үзээрэй,баярлалаа.

 

 

 

 

 

Өөрийнхөө алдсан энергиэ ахин сэргээж, эрч хүчээ нэмэгдүүлнэ гэж найдаж байна. 🙂

Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна.


Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>