Чи өөрийгөө сул дорой гэж мэдэрч байна уу? Бид өөрсдийгөө хүчтэй байх ёстой, амжилтанд хүрэхийн тулд үүнийг даван туулах ёстой, амжилттай яваа хүмүүс бол хүчтэй хүмүүс, бид тэдэн шиг биш учраас амжилтгүй байна гэж боддог.
Монголчууд бид хүнд гоё харагдахын тулд амьдардаг. Хүнд таалагдах, хүнд гоё харагдах гэсэн энэ бодлууд өсч, хөгжихөд чинь маш их саад болно. Сул дорой байдлаа нуудаг хүмүүс түүнийгээ ил гаргаж, сайжруулж, бусдаас тусламж авч чаддаггүй. Сул дорой гэдгээ, чадахгүй байгаа хэсгээ хүлээн зөвшөөрсөн цагаас л бид хөгжиж эхэлдэг. Сул дорой хэсгээ мэдэж байгаа хүн л тэр хэсгээ сайжруулдаг. Чадахгүй зүйлдээ ичиж нэрэлхэлгүйгээр тусламж авч чаддаг.
Чи сул дорой юм шиг санагдаж байна уу?
Хаанаа болохгүй байгаагаа мэдэхгүй байна уу?
Бид болоод байгаа юм шиг хэрнээ цаанаа маш олон бэрхшээлтэй, асуудалтай амьдардаг. Үнэхээр болохгүй байгаа нэг асуудлын учрыг олсноор олон болохгүй байгаа зүйлсийн учир утгыг ойлгож эхэлдэг.
Хаанаа болохгүй байгаагаа мэдмээр байна уу? Өөрийнхөө болохгүй зүйлсийг анзаарч харах ухаантай болмоор байвал доорх "Тийм" товчлуурыг дараарай!