ЖДҮ-д бүтээмжийг цалинтай уялдуулах нь

  • Home
  • /
  • Blog
  • /
  • ЖДҮ-д бүтээмжийг цалинтай уялдуулах нь

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Танд энэ өдрийн мэнд хүргье. Энэ удаа бид “ЖДҮ-д бүтээмжийг цалинтай уялдуулах нь” гэсэн сэдвийн хүрээнд  ярилцлагаа бэлтгэн хүргэж байна.

“ЖДҮ-д бүтээмжийг цалинтай уялдуулах нь”

 Бизнес эрхлэгч залуучуудаас бидэнд дараах асуулт ирсэн юм. “ЖДҮ-д бүтээмжийг цалинтай уялдуулсан оновчтой жишээ байна уу?”

 Та бүхэн Америкийн алдартай бизнес эрхлэгч Хэнри Фордыг санаж байгаа байх. Машиныг зөвхөн баячууд унадаг гэсэн ойлголтыг эвдэж чадсан хүн юм. Тэрээр ердийн иргэдэд зориулж боломжийн үнэтэй чанартай машинуудыг үйлдвэрлэж гаргах цоо шинэ санаачилгыг бий болгож хэрэгжүүлсэн маш амжилттай энтрепренерүүдийн нэг билээ.
Өнөө үеийг хүртэлх 100 даруй жилийн хугацаанд энэ хүний хийж хэрэгжүүлсэн бизнесийн технологийн систем, үйлдвэрлэлийн процессын систем, ажлын бүтээмжийг үнэлэх систем зэрэг нь одоо ч мянга мянган бизнесүүд дотор хэрэгжүүлээд явдаг жишээ болсоор байна.
Хэнри Форд машины эд анги, механизмын үйлдвэрлэлийн процессын жинхэнэ системыг бий болгосон байдаг. Урьд нь машиныг гараар хийж үйлдвэрлэдэг байсан. Хенри Форд технологийг нэмж оруулж ирсэн нь үйлдвэрийн ажилчидаар богино хугацаанд  яаж бага зардлаар олон машин үйлдвэрлүүлэх вэ? хэмээн нарийн тооцоололуудыг гаргасан байдаг.
Хэрэв та энэ талаар сонирхож байгаа бол түүний өөрийн түүх, үйлдвэрлэлийн процесстоо хэрэгжүүлсэн энэ арга туршлагыг нарийвчлан судлах бүрэн боломжтой. Энэ бол үнэхээр гайхалтай!
[ctt template=”8″ link=”eni25″ via=”no” ]Хэмжээс хэмжээс хэмжээс гэсэн ойлголт үйлдвэрлэлд маш чухал зүйл байдаг.[/ctt]
Тэрээр тоо анализ, систем хэмжээсийг  нягт нямбай, тодорхой тооцоолж сурсаны ид шид бол яг энэ хүний бүтээсэн бизнесийн систем дээр харагддаг. Тиймээс бизнес эрхлэгч залуучууд маань үүнийг мэдсэнээр юу хийсэн нь мэдэгдэхгүй хүнд хэдэн төгрөг өгөөд гаргана гэсэн ойлголт арилж эхэлнэ.
Ер нь ганц Америк гэлтгүй  үйлдвэрлэл хөгжсөн Япон болон бусад орнуудад ийм системчилсэн техник технологи хүний нөөцийг яаж хавсарч ашигласан маш олон гайхалтай жишээнүүд байдаг. Та яг өөртөө тохирсон ижил төрлийн бизнесүүдээс суралцан хэрэгтэй зүйлээ хэрэгжүүлээд яваарай.
Ингээд та дараах хэдэн зөвлөмжүүдийг хэлье.
Зөвлөмж 1
Нэгж эд ангийг угсрахад гарах хугацаа , машин, хүний хөдөлмөрийг бодитоор хэмжиж үзэх нь гол түлхүүр хэсэг юм
Зөвлөмж 2
 Хэмжээс хэмжээс хэмжээс
Монголчууд бид хэд хэмжиж нэг огтол гэж ярьдаг даа.
Зөвлөмж 3
Нийт бүх эд эсийг холбосон хүснэгт гарга
Зөвлөмж 4
Үйл ажиллагааны процессын бүрэн системийг тест хийх
Зөвлөмж 5
Хүн бүрт ажлын зааварчилгаа бэлтгэж өгөх
Зөвлөмж 6
Тухайн ажилтнаа хийж байгаа ажлаа богино хугацаанд чанартай хийх хүртэл зааж сургах
Зөвлөмж 7
Системээ боловсронгуй болгох хөлс, хугацаа,мөнгө хэмнэх
Дээрх зөвлөмжид өгсөн аргаар манай бизнесүүд багаараа ингэж ажилла гэдэг нь яг хэмжээс, хэмжээс, хэмжээс гэсэн үг юм. Ингэснээр тодорхой нарийн хэмжээсүүдийг хооронд нь холбож   зангидан процесс үүсгэж ингэж үйлдвэрлэл бий болсны дараа жинхэнэ өдий хэмжээний хугацаа, хөлс хүч гарч байна, ийм зардал гарч байна, энэ хэмжээний цалин хөлсийг энэ хүмүүст олгоё гэх болон шагналаа бид бас бодож тооцоолж болно. Энэ арга нь үйлдвэрлэлийн системчилсэн тооцоо гаргаж ирэхэд ашигладаг арга юм.
Танаас асуух асуулт
– Та үйлдвэрлэлийг бүтээмжээ цалинтайгаа хэрхэн уялдуулан ажиллаж байна вэ?
– Та үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлэхээр юу хийж хэрэгжүүлж байна вэ?
– Та хэмжээс, хэмжээс, хэмжээс гэсэн ойлголтын талаар юу гэж бодож байна вэ?
Та өөрийн үйлдвэрлэлдээ хэрэгжүүлж байгаа арга туршлагаасаа манай блогт коммент бичиж бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.
Танд өнөөдрийн ярилцлагын гарын авлага болгож дараах подкастыг танилцуулж байна.
БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 02 – МЭДЭЭЛЭЛ БА ХҮНИЙ СЭТГЭХҮЙ аудио ярилцлага дээр Моника эгч таны сэтгэхүй яаж ажилладаг, мэдээллийг яаж хүлээж авч ашигладаг талаар ярилцаж, энэ ярилцлага таныг сэтгэхүйгээ зөв ашиглаж сурахад туслах болно.

podcast-2Таны сэтгэлгээнд, таны тархинд боловсрогдож байгаа мэдээллийг та яаж шүүж гаргах ёстойг суралцана.

Таны сэтгэхүйд юу болж өрнөснөөр, амьдралыг тань хаашаа чиглүүлж байгааг мэдэж авна.

Бидний тархинд болж буй мэдээллийг та яаж боловсруулж, ашиглаж байгаагаа олж мэдэж аваарай.

Үнэ – 12900₮

screenshot-22-10-2016-20-28

Энэ ярилцлага танд сонирхолтой байгаад зогсохгүй, таныг амжилтанд хүрэхэд саад болдог мэдээллүүдийг хэрхэн тархинаасаа гаргаж хаях аргаа суралцана. Та тархиа хамгаалах ёстой. Таны тархинд муу мэдээлэл орсоноор таны амьдрал буруугаар эргэх аюул бий.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>