Blog

HomeWebinarВэбсайт ажиллуулахад их мөнгө хэрэгтэй юу?
social-mediaManagement-1social-mediaManagement-1

Вэбсайт ажиллуулахад их мөнгө хэрэгтэй юу?

Вэбсайт ажиллуулахад мөнгө их шаардагдах уу?

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Бид өмнөх дугаартаа эдийн засгийн хямралтай үед ч орлого зарлагаа хянаж хуримтлал үүсгэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх сонирхолтой арга замуудын талаар зөвлөсөн. Энэ удаа техник технологи, мэдээлэлийн нэн хурдтай өнөөгийн нийгэмд онлайн бизнес худалдаа хэрхэн хийх вэбсайтаа яаж ажиллуулах талаар хувийн туршлага дээрээ үндэслэн зөвлөгөө өглөө. Энэ зөвлөгөө таныг өндөр зардалтай вебсайт хийх гэж цаг гарздах, огт ашиггүй үр нөлөөгүй вэбсайт ажиллуулах гэх мэтийн алдаанаас таныг сэрэмжлүүлэх болно.

Бидэнд доорх асуулт ирсэн юм.
“Онлайн худалдаа вэбсайтны талаар зөвлөгөө өгөөч. Вэбсайт ажиллуулахад мөнгө их шаардагдах уу?”

Энэ асуултын хариултыг видеоноос үзээрэй.

 

Таны санаж явах үгс бол:
– Онлайн худалдаа вэбсайт – өнөөдрийн бизнесийн хүчтэй хэрэгсэл
– Олон сая төгрөг зарж вэбсайт хийлгэдэг атал вэбсайтаараа мөнгө олж бизнесээ бүтээж чаддаггүй.
– Вэб дизайн хийх, контент бэлтгэх 2 тусдаа өөр өөр зүйл.
– Вэбсайт хийнэ гэдэг нэг хэрэг. Харин Онлайн маркетинг хийнэ гэдэг бас нэг чухал зүйл байдаг. Та эдгээрийн ялгааг сайн ойлгох ёстой.

Танд энэ видео зөвлөмж маань таалагдсан гэж найдаж байна.
– Таны бизнес вэбсайтынхаа потенцайлыг 100% ашиглаж чадаж байна уу?
– Таны онлайн маркетингийн төлөвлөгөө үр дүнтэй ажиллаж чадаж байгаа юу?
– Та хямд үнээр үр дүнтэй вэбсайттай болохын тулд суралцах хэрэгтэй байна уу?

Та өөрийн туршлагаасаа бидэнтэй хуваалцаж манай блог дээр коммент бичээрэй.

Хэрэв та “Миний Бизнес” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсч байгаа болоод манай дараа дараагийн сонирхолтой зөвлөмжүүдийг үнэгүй хүлээн авахыг хүсвэл манай вэбсайтаар зочилж, имэйл листэнд бүртгүүлээрэй.
www.monicabatsukh.com

Даваа гариг бүрт бид танд гайхалтай амьдралаа бүтээх ур чадвар бэлэглэх бас нэгэн чухал асуудлуудыг хөндөх болно. Коммент бичиж суралцсан зүйлсээ бидэнтэй хуваалцаж байгаарай.
Бидэнтэй байнга ойрхон харилцаатай яваарай.

Гайхалтай амьдрал бүтээхэд Таныг чадваржуулна!

Written by / 237 Articles

Монгол Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор, Зохиолч

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.