Бизнес эрхлэдэг хүн болгонд тулгардаг “Хүний нөөцийн асуудлын жинхэнэ дүр төрх” гэсэн сэдвээр танд энэ удаагийн ярилцлагаа бэлтгэн хүргэж байна. Яг үнэндээ хүнтэй баг болж ажиллана гэдэг амаргүй зүйл мэт боловч бүр боломжгүй хэцүү зүйл бас биш юм. Та цоо шинээр бизнес хийхээр төлөвлөж байгаа мөн цаашдаа бизнесээ дараагийн түвшинд хүргэхийн тулд яаж хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэх арга зам эрэлхийлж байгаа бол “Хүний нөөцийн асуудлын жинхэнэ дүр төрх” видео ярилцлагыг үзээрэй. Энд хүнтэй баг болж ажиллахад тулгардаг асуудлын талаар хөндөж санаа авахаар зүйлүүд яригдсан байгаа шүү.
“Хүний нөөцийн асуудлын жинхэнэ дүр төрх”
Бидэнд дараах асуултыг ирүүлсэн юм. “Хүний нөөцийн асуудал гэж яг ямар зүйл байдаг вэ? Яагаад бизнес хийхэд чухал болоод бэрхшээлтэй байдаг юм бэ?
Хүний нөөцийн асуудалтай холбоотойгоор учир шалтгаан үр дагаварын тухай яригдах болно. Ямар нэг учир шалтгаан байсан учраас тухайн үр дагавар гардаг. Эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой зүйлүүд юм. Хүний нөөцийн асуудал гэж харахаар ихэнхдээ хүмүүс гарч байгаа сөрөг үр дагаварт өөрчлөлт хийх гэж хамаг цаг, эрч хүчээ зарцуулаад байдаг. Гэтэл яагаад энэ асуудал үүсээд байна гэдэгт төвлөрч учир шалтгааныг олох хэрэгтэй байдаг. Ингэсэнээр асуудлаа шийдвэрлэх хамгийн оновчтой стратеги аргуудаа мэдэж хэрэгжүүлэх боломжтой юм.
Танд дараах зүйлсийг санаж явахыг санал болгож байна.
Таны санаж явах зүйл.
- Хүний нөөцийн асуудал үүсэхэд гарсан сөрөг үр дүнг засах гэхээсээ илүүтэй тухайн асуудлыг үүсгээд байгаа жинхэнэ учир шалтгааныг нь зөв олж илрүүлээрэй.
- Илрүүлсэн шалтгаанаа шийдвэрлэх хамгийн тохиромжтой арга стратегийг олоорой.
- Стратегиэ байнга сайжруулж байгаарай.
- Та багаар ажилласнаар илүү үр дүнд хүрнэ гэдгийг үргэлж санаж хүний нөөцийн асуудлаа хэзээ ч битгий хойш тавиарай.
Бизнес нь өөрөө орлоготой, чадвартай бие даасан системтэй аргачлалтай байдаг. Энэ бүхнийг хэрэгжүүлэгч нь хүн юм. Иймд хүнийг нөөцийн асуудлын жинхэнэ дүр төрхийг ойлгож мэдэх хүнээ яаж ажиллуулах вэ? гэдэг нь том асуудал байдаг.
Хүнтэй ажиллах асуудал алдагдсанаас болоод олон жил дадлагажсан туршлагатай хүмүүс ажлаа хаяад явах эсвэл шинэ хүн авахад нөгөө хүн ажлаа мэдэхгүй яаж хийх аргаа олохгүй гэх мэт байгууллага дотор хүмүүсийн хооронд зөрчилдөөн гарч байна.
Бизнес гэдэг хүмүүс хоорондын харилцаа юм. Хүний хөөцийн асуудал гэдэг нь хүн хоорондын харилцааны асуудлууд явагдаж байдаг. Үүнийг хянаж шалгахад хэцүү. Шууд хараад ийм зүйл болохгүй байна гэж хэлэхэд төвөгтэй.
Бид янз бүрийн хүсээгүй сөрөг үр дагаваруудыг олноор нь хардаг. Сөрөг үр дагавар гарсны дараа бид үүнийг л өөрчилье гээд үр дагавар дээр тойроод ажиллаад байдаг. Энэ нь үр дүн муутай өдөр бүр санаа зовохоос цаашгүй байдлыг бий болгодог.
[ctt template=”8″ link=”MOuab” via=”yes” ]Хүний нөөцийн асуудлыг үүсгээд байгаа учир шалтгааныг нь илэрхүүлэх нь хамгийн чухал юм.@MonicaBatsukh[/ctt]
Жишээлбэл: Өвчнөөр хэлбэл өвчний шинж тэмдэг нь ханиад байна гэж бодоход бид ханиад хүрсэн байна гээд эм өгөөд байдаг. Гэтэл тэр хүнийг ханиахад хүргээд байгаа учир шалтгаан нь тамхи татдагаас үүсч болох юм.Тэгвэл тэр хүн тамхи татахаа болихоос нааш ханиад нь зогсохгүй байх нь. Хүний нөөцийн асуудал ч энэ жишээтэй ижил хэлбэрээр гарч ирж болно.
Иймд бизнес эрхлэгч таны өөрийн хувийн сэтгэлгээ, зохион байгуулах чадвар гэх мэт нь тодорхойгүй ойлгомжгүй байснаасаа болоод хүн ажиллуулсан ч тэр хүмүүс нь юу хийхээ мэдэхгүй, яаж зохицуулахаа бас мэдэхгүй нэг юм хийж байтал бизнес эрхлэгч дахин өөр зүйл хий гэж хэлчихдэг. Гэтэл ажилтанууд яаж хийх аргаа олохгүй байх гэхчилэн олон асуудлууд үүсдэг. Эдгээрээс болоод хүний нөөцийн асуудал улам томордог.
Бизнес эрхлэгч өөрийн хийж байгаа үйлдэл , гаргаж байгаа шийдвэр, зохион байгуулалт гэх мэтээ ойлгож мэдэж авахгүй бол та хичнээн ажилтанаа халаад нэмэргүй. Хүний нөөцийн асуудал улам л төвөгтэй зүйл байсаар байна.
Иймд та өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай.
– Таны хувийн сэтгэлгээ, зохион байгуулах чадвар ямар вэ?
– Хүний нөөцийн асуудал үүсэхэд та өөрөө хэр нөлөөлж байна вэ?
– Та ажилтанаа халах шийдвэр хэр олон гаргадаг бэ?
– Хүний нөөцийн асуудал үүсэхэд учир шалтгааныг олох талд хэр анхаарч байна вэ?
– Та хүний нөөцийн асуудалд гарсан үр дагаварт илүү ач холбогдол өгдөг үү?
– Танай байгууллагын хүний нөөцийн асуудал хэр хурцаар тавигдаж байна вэ?
Дээрх асуултуудад хариулж байгууллага доторх хүмүүс хоорондын харилцаа ямар байгаагаа тодруулахыг хичээгээрэй.
Хүний нөөцийн асуудлын талаарх өөрийн санал сэтгэгдэлээ манай блогт бичиж бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.
Өөртөө хэрэгтэй мэдлэг мэдээлэл олж авахыг хүсвэл дараа дараагийн бидний бэлтгэн хүргэх Хүний нөөцийн асуудлаарх цуврал видеонуудыг хүлээн авч үзээрэй. Манай вэбсайтаар зочлон энд дарж имэйл листэнд бүртгүүлээрэй.
Хэрэв та өөрийн ирээдүйд хэрэгцээтэй зөв мэдлэгийг эзэмшиж бизнесийн зах зээлийн чиглэлийг сонгон авч амжилтанд хүрэхийг хүсвэл бизнесинй дасгалжуулагч Моника Батсүхтэй энэ талаар ярилцахын тулд цаг авч дасгалжуулалт хийхээ бүү хойшлуулаарай.
Танд байгаа нөөц бололцоо төрөлхийн авъяас чадварыг хэрхэн технологийн зөв давуу чиглэлд тохируулан мэргэжлээ сонгохоос авахуулаад, дэлхийн зах зээл дээр үнэлэгдэхүйц хэмжээний бизнесийн томоохон боломжийг олж харж хөрөнгө оруулагч олох боломжоо таньж авахад тань туслах дасгалжуулалтын өгөх үр өгөөж танд хязгааргүй их бий.
Та бизнес хийх гэж байгаа, эсвэл бизнесээ хөгжүүлэх гэж байгаа бол бүтээгдэхүүнээ, үйлчилгээгээ хэрэглэгчдээ хамгийн шилдэг арга барил, бараа бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн их үр өгөөж өгч чадахуйц систем систем ашиглаж Инноваци хэрхэн бүтээх талаар зөвхөн өөртөө тохирсон, өөрийн бизнестээ тохирсон, өөрийн нөөц бололцоондоо тохирсон арга чадваруудыг эзэмшихийг хүсвэл Моника эгчтэй ажиллаад энэ талаар дэлгэрэнгүй ярилцаарай.
Хэрэв та урьд өмнө нь дасгалжуулалт авч үзээгүй би таныг эхлээд хувийн амьдралынхаа хүсэл зорилгоо ярилцаж түүгээрээ дамжуулан бизнесийнхээ асуудал зорилгоо дэлгэн ярилцаж амжилтанд хүрэх алхамуудаа тодруулж аваарай гэж зөвлөх байна.
Анх дасгалжуулалт авч байгаа хүмүүст хамгийн тохиромжтой нь 1 сарын гэрээ. Учир нь хувийн амьдралын зорилго, хүсэл эрмэлзэл, гэр бүл, санхүүгийн байдал, бизнесийн байдал, одоо тулгарч байгаа бэрхшээлүүд гээд олон олон чухал асуудлуудыг тус тусд нь оновчтой шийдлүүдийг олох хэрэгцээтэй байх нь дамжиггүй.
1 сарын дасгалжуулалтын гэрээ – 1500000₮
1 сард та 4 удаа, долоо хоногт 1 удаа буюу нийт 4 удаагийн дасгалжуулалтын цаг тохирох юм. 1 удаа дасгалжуулалт хийхэд 1 цагийн хугацаанд яг энэ 30 хоногийн азтангуудын адилаар скайп дээр та ярилцах болно.
Танд ердөө л интернет холбогдсон гар утас эсвэл компютер байхад л Monica Batsukh-тэй дасгалжуулалтаа хийх боломжтой. Дасгалжуулалт хийх үедээ танд саад болохооргүй чимээгүй орчин сонговол таны хажуудаа байгаа хүмүүсээс санаа зовж нууж хаах юмгүйгээр өөртөө анхаарал төвлөрч ярилцаж чадна.
Онлайнаар дасгалжуулалт хийхэд их амархан. Та манай вэбсайт руу зочлоод Дасгалжуулалт хуудсан дээрээс гэрээгээ хийж хүсэлтийг илгээгээрэй. Энэ хуудаснаас дасгалжуулалтын талаар хүмүүсийн түгээмэл асуудаг асуултуудын хариултыг уншиж, өөрийн гайхширч байсан асуултандаа хариулт аваарай.
Хэрэв та дасгалжуулалтын гэрээгээ хийхэд асуулт тулгараад эсвэл төлбөрөө хийхэд туслалцаа хэрэгцээтэй бол 88770338, 99156053 дугаарын утсаар залгаарай.
Мөн та өөртөө хөрөнгө оруулалт хийж ур чадвараа хөгжүүлэхийг хүсвэл манай онлайн дэлгүүрт энд дарж зочлоорой.