Аливаа ажлыг үр дүнтэй явуулахын тулд тухайн багийн хамтын ажиллагаа чухал байдаг. Энэ удаа бид “Яаж үр дүнтэй ажиллах вэ?” сэдвээр ярилцсан видеогоо хүргэж байна.
“Яаж үр дүнтэй ажиллах вэ?”
Бидэнд бизнес эрхлэгч залуучуудаас “Ажлын уялдаа холбоог хэрхэн сайжруулах вэ?” гэсэн асуулт ирүүлсэн юм.
Дээрх асуулттай холбогдуулан ажлын уялдаа холбоог сайжруулахад анхаарч хэрэгжүүлэх хэдэн чухал санаануудыг ярилцлаа.
Ингээд дараах зөвлөмжүүдийг танд хүргэж байна.
Зөвлөмж 1
Ажлын үйл явцын төлөвлөгөө гарга. Тухайн ажлыг ямар арга замаар яаж хийх талаар төлөвлөх нь зайлшгүй чухал юм.
Үүний тулд та дараах хэдэн асуултыг багаараа хамтран ярилцах нь зөв шийдэл болно.
– Яагаад үүнийг хийх ёстой вэ?
– Яг юу хийх ёстой вэ?
– Ямар үр дүнг гаргаж ирэх гээд ажлаад байна вэ?
– Энэ үйл явцыг хийхэд хэн хэн хамааралтай юм.
– Энэ хүмүүс хэзээ үүнийг хийсэн байх ёстой вэ?
– Яаж үүнийг хийх ёстой вэ? гэх мэт
Ингэснээр тухайн баг хамт олон ажлын үйл явцын төлөвлөгөөгөө бий болгоно. Өөрөөр хэлбэл системчилсэн аргачлал боловсруулж байна гэсэн үг.
Зөвлөмж 2
Багийн ажиллагаа дотроос тус бүрийн үйл ажиллагааний хугацаа, үйл явц дээрээс ажиглаж хамтын оролцооноос бий болсон давтагдаж болохуйц найдвартай ажиллах систем бүтээх.
Хүн бүрийн оролцоотой өмнө хийсэн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө шүүж бодитойгоор хийхэд энэ маань боломжтой байна уу гэдгээ шалгаж үздэг. Хэрэв боломжтой бол цаашид аргачлал болгон давтан ашиглаж болох юм.
Зөвлөмж 3
Самбар дээр зурж багаар бүгд санаагаа нэгтгэн оруулах, наалддаг цаасаар дизайн боловсруулах.
Тухайн хариуцаж байгаа хэсэг дотроо хийх зүйлсийн жагсаалт гаргаж харилцан санаа бодлоо ярилцан хамгийн зөв шийдлүүдийг гаргана.
Энэ явцад багын хамт олон хийх ажлаа бүрэн ойлгон урам авч идэвхиждэг.
Зөвлөмж 4
Мэдээллийн хурдацыг ашиглаад онлайн харилцааны хэрэгсэлийг хэрэглэх.
Жишээ нь: asana.com, trello.com
Онлайн менежментийн эдгээр системийг хэрэглэхэд хялбар төдийгүй багийн хүмүүс бүгд орж харж болохоор хаана ямар ажлууд, хэн хариуцаж, ямар үе шатандаа явж байгааг хянаад хийсэн хийгээгүй ажлаа тэмдэглээд явах бүрэн боломжтой.
Хэрэв та энэ аргуудыг шинээр сонсож мэдэж авч байгаа бол бизнесийн орчин үеийн эдгээр аргуудаас суралцаад ашиглаад яваарай.
Аль хэдийн хэрэглэж ашиглаад дадал болсон бол энэ талаараа бусадтайгаа санал бодлоо хуваалцан манай блогт энэ бичлэгийн доор коммент бичээрэй.
Өнөөдөр би танд өгөх гарын авлагаараа БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 05 – БУСАД ХҮМҮҮС ТАНЫ АМЬДРАЛД НӨЛӨӨЛӨХИЙГ ХЭРХЭН ЗОГСООХ ВЭ? сэдвийг сонгож авлаа.
Амжилтанд саад болдог айдасуудын бас нэг маш хүчтэй хэлбэр бол яах аргагүй Бусад хүмүүс юу гэх бол гэсэн айдас байдаг. Та өөртөө итгэж чадахгүй, өөрийгөө хэн билээ гэдэгтээ итгэлгүй, өөрийнхөө чаддаг зүйлсийг бусдын өмнө танилцуулахаас айдаг бол ямар ч их мэдлэг цуглуулаад хичнээн их сургалтанд суугаад ч нэмэргүй.
Та аливаа юмыг хийхдээ бусад хүмүүс намайг юу гэж хэлэх бол? Намайг ингээд явж байна гээд мэдчихвэл яанаа? Энийг бичвэл хүмүүс юу хэлэх бол? Яаж энийг хийж чадаж байна вэ? Ийм байсан байж? гэх мэтээр хүмүүсийн хэлэх үгнээс санаа зовсоноос болж хийх гэж байсан зүйлээ хийхээ больдог уу? Хэн нэгэн хүний шүүмжлэлд өртөөд эвгүй байдалд орохоосоо айсандаа та хүссэн юмаа хийж чадахгүй, хийж байсан юмаа дуусгаж чадахгүй голоос нь ухардаг уу?
Тэгвэл би таны Моника Батсүх-ийн Бэрхшээл ба Боломж Подкаст 5 дугаар дээр ярьсан “Бусад хүмүүс таны амьдралд нөлөөлөхийг хэрхэн зогсоох вэ?” сэдвийн аудио ярилцлагыг олж авч сонсохыг урьж байна.
ҮНЭ – 12900₮
Энэ ярилцлага таныг бусдын аясаар урсгалаар амьдрах биш, өөрийнхөө төлөө амьдралаа жолоодож сурч, өөртөө итгэх итгэлээ олж авахад туслах болно. Та яг одоо манай онлайн дэлгүүрт зочилж “Бусад хүмүүс таны амьдралд нөлөөлөхийг хэрхэн зогсоох вэ?” подкастыг захиалан авч сонсоорой.
Хэрэв танд онлайн худалдаа хийхэд туслалцаа хэрэгтэй бол 88770338, 99156053 дугаарын утсаар холбогдож захиалгаа хийгээрэй.