Хүнээр яаж ажил хийлгэх вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Хүнээр яаж ажил хийлгэх вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Амжилттай бизнесүүдийн ард маш сайн баг ажиллаж байдаг. Тиймээс  энэ удаа “Хүнээр яаж ажил хийлгэх вэ?” гэсэн сэдвээр  ярилцлаа. Бизнес эрхлэхэд хамгийн чухал зүйлийн нэг бол хүнтэй ажиллах байдаг. Хүнээр ажил хийлгэх амаргүй байна хэмээн бизнес эрхлэгч зарим хүмүүс ярьдаг. Харин сайн удирдагч бол байгууллагынхаа үндсэн зорилгыг хүмүүстээ ойлгуулан багаа удирдаж амжилттай бизнес эрхлэхээр хичээж байдаг.

“Хүнээр яаж ажил хийлгэх вэ?”

Бидэнд нэгэн бизнес эрхлэгч эмэгтэйгээс  “Хүнээр яаж ажил хийлгэх вэ?” гэсэн асуулт ирсэн юм.

Энэхүү видео танд таалагдсан байх гэж найдаж байна.
Таны санаж явах үгс бол
– Хийх ажлаа гаргах үр дүнгээ маш тодорхой болго. Таны хийхээр зорьж байгаа зүйл өөрт чинь болон бусдад ойлгогдохоор тодорхой байх нь маш чухал байдаг.
– Хийж чадах зөв хүнээ сонгож ол. Хэрэв та хүнээ зөв сонгоогүй бол шууд төвөгшөөж болихоосоо өмнө тухайн ажлыг яаж хийх зааварчилгаа зөвлөгөөг өгч чадах хүртэл нь дэмжээд үзээрэй.
– Яагаад тэр хүн энэ ажлыг хийх сонирхолтой байх вэ гэдгийг бод. Энэ ажлыг хийснээр тухайн хүнд бий болох  ашиг үр дүн нь юу байгаа юм. Яагаад тэр хүн үүнийг хийхээр тэмүүлэх ёстой талаар ойлгуулж ятгах чиглэл барь.
– Тухайн ажлыг хийх хүний оролцоотойгоор төлөвлөгөө гарга. Тухайн ажлыг яаж хийх санаа бодлоо ярилцах нь та өөрөө урьдчилан боловсруулж тулгаснаас илүү дээр байдаг. Төлөвлөгөөндөө ажлыг гүйцэтгэх хүний санааг тусгаснаар гарах үр дүн сайн болдог.
– тодорхой хугацааг нь тохирч практик төлөвлөгөөтэй нь холбож зааж өг. Түүнчлэн ажилд нь яг хэзээ хийх вэ гэдэг хугацааг тодорхой болгож хуваарь гарга.
– Хийсэн ажилд нь урам өг. Жижиг гэхгүй хийсэн зүйлд урам өгөх нь цаашид ихийг хийх сэдэл болдог.
– Хийсэн аргачлалаа хөгжүүлэх санааг нь асууж хэлэлц. Магадгүй хийсэн ажил нь таны санаанд хүрэхгүй байж болох юм. Тийм бол цаашид ямар сайжруулалт хийж болох талаар ярилц.
– Хүнээр юм хийлгэхдээ тэвчээртэй ухаалаг бай. Бүх зүйл таны санаснаар болохгүйд битгий бухимд. Та санаагаа зөв ойлгуулж багаа удирдаж нэг зүйлийн төлөө сэтгэл нэгтэйгээр зүтгэх хүртэл цаг хугацаа зориулагдана.
Та өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад хариулаарай.
– Та яаж хүнээр юм хийлгэж байсан бэ?
– Та багаа сайн удирдаж чаддаг гэж боддог уу?
– Хүнтэй ажиллахад танд ямар асуудал хамгийн их тулгардаг вэ?
– Та хүнтэй ажиллахдаа бэрхшээлээ яаж шийдвэрлэдэг вэ?
Та өөрийн туршлагаасаа бидэнтэй хуваалцаж манай блогт коммент бичээрэй.
[ctt template=”8″ link=”OE2H7″ via=”no” ] “Амжилттай бизнесийн гол түлхүүр нь хүн байдаг[/ctt]
Таныг амжилттай бизнес эрхлэгч болоход чадваржуулах “Миний бизнес” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт хамрагдаарай. Энэ талаарх тодорхой мэдээлэлийг хөтөлбөр зарлагдмагц та имэйлээр хүлээн авах болно.
Цаашид бид байгууллагуудад тулгардаг бэрхшээлүүдийн нэг болох хүний нөөцийн асуудлаар цувралаар ярилцах болно.
Хэрэв та амжилтанд хүрэхийг зорьж байгаа бол өөртөө хөрөнгө оруулан манай онлайн дэлгүүрээр энд дарж зочлоорой.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>