Яаж хүнийг ажилдаа дуртай болгох вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Яаж хүнийг ажилдаа дуртай болгох вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

 Энэ удаа бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултаар “Яаж хүнийг ажилдаа дуртай болгох вэ?” сэдвээр хүнийг ажилдаа дуртай болгохын тулд хүнтэйгээ харилцах, ойрхон ажиллах талаас нь ярилцлаа.

“Яаж хүнийг ажилдаа дуртай болгох вэ?

Бидэнд дараах асуулт ирсэн юм.
“Ажилтныг хэрхэн ажилдаа дуртай болгох вэ?” Жишээ байна уу?

Энэ сэдэвтэй холбогдуулан дараах хэдэн зөвлөмжийг танд хүргэж байна.
 “Яаж хүнийг ажилдаа дуртай болгох вэ?” –Зөвлөмж 1
Чин сэтгэлийн дотны харилцаа үүсгэх, Итгэл найдвар хүлээлгэх
Хүнд чин сэтгэлээсээ хандаж дотны харилцаа үүсгэснээр тухайн хүн тэрхүү итгэлийг алдахгүй байх сэтгэлтэй байдал үүсэх магадлал өндөр байдаг.
“Яаж хүнийг ажилдаа дуртай болгох вэ?” –Зөвлөмж 2
Чадах чинээнд нь ажлыг нь даалгаж ойрхон ажиллах
Хүн чаддаг юмаа дуртай хийдэг. Тиймээс тухайн хүнийг чаддаг болтол нь чадах хэмжээнд нь ажлыг нь өгөх. Заримдаа бид хүнийг хэтэрхий өндөр ачаалалтайгаар ажлаар дардаг. Энэ нь хүнийг ажлаа хийх биш дийлэхгүй их ажлаас айж зугтаах байдлыг үүсгэдэг.
Хийж чадах хэмжээнд нь ажлыг нь өг. Бага багаар ахиулж өгөх нь тохиромжтой байдаг. Ингэснээр өөртөө итгэх итгэл, хариуцлага хүлээх чадвар нь өсдөг байна.
“Яаж хүнийг ажилдаа дуртай болгох вэ?”– Зөвлөмж 3
Хариуцлагатай чухал хүн гэдгийг нь сануулах
 Хүнийг бусдаас онцгой чухал гэдгийг мэдрүүлэх нь зүйтэй. Энэ талаар бид өмнө нь “Хүний зургаан эрэлт хэрэгцээ” видеог бэлтгэн хүргэж байсан.
Хүн өөрөө миний хийж байгаа ажил манай баг хамт олныг амжилтанд хүрэхэд нөлөөтэй би энэ чухал зүйлийг хариуцлагатай сайн гүйцэтгэх ёстой гэсэн сэдлийг олж авч ойлгож ажиллана гэдэг бол үнэхээр гайхалтай. Нэг үгээр хэлбэл хоёргүй сэтгэлээр ажлаа дуртай хийдэг.
“Яаж хүнийг ажилдаа дуртай болгох вэ?”-Зөвлөмж 4
 Хийсэн ажлынх нь ачаар нийгэм өөрчлөгдөж байгаа болон хийж байгаа ажлынх нь сайн сайхан үр өгөөжийг нь мэдрүүлэх.
Тухайн хүн миний хийж байгаа ажил нь гэр бүл, найз нөхөд түүнчлэн нийгэмд хувь нэмэр оруулж байна гэдгээ маш тодорхой ойлгож мэдрэх нь сэтгэл хангалуун ажлаа хийх сэдэл болдог.
“Яаж хүнийг ажилдаа дуртай болгох вэ?”– Зөвлөмж 5
Үгээр магтах, шагнах
Хүнийг ажилдаа дуртай болгохын тулд өөрийнх нь хийсэн зүйлс сайн болсныг магтах, шагнаж урамшуулах байдлаар хайр халамж үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн хүн хийж байгаа зүйлийнхээ амтыг мэдэрч эхэлдэг. Түүнчлэн маш том урам авдаг. Бид энэ талаар Ажилтнаа халамжлах 5 аргын тухай “Хайрыг яаж мэдрүүлэх вэ?” видеог бэлтгэн өмнө нь танд хүргэж байсан.
“Яаж хүнийг ажилдаа дуртай болгох вэ?”– Зөвлөмж 6
Бодит үр дүн, ялгааг нь амьдаар нь үзүүлэх
Тухайн хүнд аливаа зүйлийг хийхээс өмнө ямар байсан болон хийсний дараа ямар нааштай үр дүн гарсан вэ? гэдэг ялгааг харуулах нь чухал зүйл юм. Үр дүнтэй ажиллаж байгаагаараа урамшиж бахархаж эхэлдэг сайн талтай.
“Яаж хүнийг ажилдаа дуртай болгох вэ?” -Зөвлөмж 7
Өөрийнх нь оролцоотойгоор тайлбарлаж үзүүлэх.
Алина зүйлийг хүнээр өөрөөр нь оролдож хийлгэж үзүүлсний дараа тайлбарлаж өгөх нь илүү үр дүнтэй байдаг.
“Яаж хүнийг ажилдаа дуртай болгох вэ?” -Зөвлөмж 8
Илүү сайн хүн болоход нь өөртөө итгэлтэй болоход нь туслах.
Ажил хийх явцдаа хүн өсч хөгжиж өөрчлөгдөж байдаг. Өөртөө итгэлтэй болж эерэг өөрчлөлтийг мэдэрнэ гэдэг бас нэг гайхалтай зүйл юм.
“Яаж хүнийг ажилдаа дуртай болгох вэ?” -Зөвлөмж 9
Ажлаасаа бахархал олж авахад нь туслах
Бизнес эрхлэгч та хийж байгаа ажлынхаа бахархалтай талыг олж харж ажилтандаа ч энэ сэтгэгдэлийг төрүүлж хамтдаа энэ их үйлийн төлөө явж байгаа гэдгээ ойлгуулах нь зүйтэй.
“Яаж хүнийг ажилдаа дуртай болгох вэ?” -Зөвлөмж 10
Амбийц зорилгыг нь өдөөж сэргээж өгөх
Хүний ирээдүйн амбиц зорилготой нь уялдуулан ажлаа холбож өгвөл зүгээр байдаг.

Эдгээр  бидний мэддэг мөртлөө заримдаа анзаарахгүй ач холбогдолыг нь дутуу ойлгодог зүйлүүдээ өөрийн ажил амьдрал бизнестээ хэрэгжүүлээд яваарай.

Танаас асуух асуулт

  • Та хүнийг ажилдаа дуртай болоход юу нөлөөлдөг гэж боддог вэ?
  • Танай байгууллагын ажилтанууд ажилдаа дуртай юу?
  • Та ажилтантайгаа хэр сайн ойлголцдог вэ?

Хэрэв танд хүнийг ажилдаа дуртай болгох сайн арга туршлага байгаа бол бидэнтэй болон бусадтайгаа энэ бичлэгийн доор коммент бичиж хуваалцаарай.

Одоо би танд өнөөдөр өөртөө бие даан суралцах гарын авлагыг танилцуулъя. Энэ бол Бэрхшээл ба Боломж Podcast 11 – БОЛОМЖИЙГ ХЭРХЭН ТАНЬЖ АШИГЛАХ ВЭ?.

Боломж таних 10 зөвлөмж
  • Та өмнөө байгаа боломжийг ашиглаж чадаж байна уу?
  • Боломжууд хаашаа алга болоод байдгийг мэдэх үү?
  • Ирээдүйнхээ зорилгод хэрэгтэй боломжуудыг яаж ихэсгэх вэ?
  • Таны оюун санаа, сэтгэлгээний дотор нуугдаж буй боломжууд юу байна?

 Хэрэв та хайрцган дотор сэтгэлгээнээс гарч өөрөөр сэтгэж эхлэхийг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн боломжуудын талаар ч биш таны сэтгэлгээний цар хүрээг тэлэх олон чухал аргуудыг зааж өгөх болно.

Үүнийг сонссоноор та,
✓ Хүмүүсийн сэтгэлгээнд болдог зөрчилдөөний талаар танд өргөн ойлголт өгнө
✓ Таны өмнө боломжыг харахад тулгараад байгаа бэрхшээлүүдийг давах аргыг өгнө.
✓ Ирээдүйдээ боломжыг олж харах арга урлагийг суралцах болно.
✓ Эдийн засгийн байдалдаа хэрэгтэй боломжуудыг ашиглах ур чадварыг суралцана.
✓ Та өөрийн энерги, эрч хүчээ, зөвхөн хэрэгтэй, дуртай зүйлдээ зарцуулж сурах болно.
✓ Боломжгүй гэдэг айдсаа ялан дийлж хүсэл мөрөөдлөөрөө амьдрах арга ухааныг танд бэлэглэнэ.
✓ Мухардалд оруулдаг далд ухамсараа эвдэж болох аргуудыг сураад зогсохгүй, эрх чөлөөтэй амьдрах мотивац эрч хүчийг олж харах болно.

Амьдралын Дасгалжуулагч Батсүхийн Мөнгөнтуяа буюу олны таньдагаар Monica Batsukh танд өөрийнхөө анх яаж боломжийг нээж зохицуулж амьдралаа өөрчилсөн тухай маш сонирхолтой, ухаарч бодууштай ярилцлага зөвлөмжийг танд зориулан өгч байна.
www.monicabatsukh.com вэб хуудсаар түүний уран бүтээлүүдтэй танилцаж, тусгаарлан өөрийн амжилтанд хүрэх дасгалжуулалтыг хийж болно.

Бэрхшээл ба Боломж Podcast-ын цувралууд нь 2013 оны зун Дэлхийгээр 40 гаруй оронд тархан суугаа Монголчуудын амьдралын эрэлт хүсэлт асуулт сонирхолын дагуу бүтээгдсэн бөгөөд олон мянган хүний амьдралдаа амжилт гаргахад цоо шинэ урам зориг, итгэл тэмүүллийг бэлэглэсэн гайхалтай ярилцлагууд юм. Энэ цуврал ярилцлагуудыг үргэлжлүүлэн сонсохыг хүсвэл 88770338, 99156053 утсаар захиална уу. УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

 

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>