Хайрыг яаж мэдрүүлэх вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Хайрыг яаж мэдрүүлэх вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Хүн болгон хайрлуулж халамжлуулахдаа дуртай байдаг. Хүнийг халамжлах аргуудын талаар “Хайрыг яаж мэдрүүлэх вэ?” нэртэй сонирхолтой видеог танд хүргэж байна.

“Хайрыг яаж мэдрүүлэх вэ?”

Та эдгээр аргуудыг өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж ойр дотны хүмүүсээ халамжлах болно. Түүнчлэн бизнес эрхлэгч та хүмүүсийг ажилд авч ажиллуулснаар хувь хүний үгүйлж байдаг хайрыг яаж мэдрүүлэх вэ? хэрхэн ажилдаа дуртай, баг хамт олондоо хайртай үр бүтээлтэй ажилтан болгох вэ? хэмээн бодож яваа бол энэ видео танд хэрэг болно гэж найдаж байна.

Хүмүүсийн ажлаас гарах бас нэг шалтгаан нь тухайн хүн баг хамт олон дотроо хайр халамжийг мэдрээгүйтэй холбоотой байдаг. Хүн хамгийн таатай газраа л удаан тогтвортой, сэтгэлийн тааламжтай, үр бүтээлтэй ажиллаж байдаг. Тиймээс хувь хүнийг хайрлах аргуудыг хэрхэн бизнестээ ашиглах талаар “Хайрыг яаж мэдрүүлэх вэ?” видеоноос суралцаад аваарай.

Эдгээр аргуудыг нэг нэгээр нь болон нэгтгэн хэд хэдээр нь ашиглаж болно.

Хүнийг халамжлах 5 арга

  1. Магтаал урмын үгээр хүн хайрыг мэдэрдэг. Тухайн хүний сайн талыг нь харах, зөв юм хийсэн үед нь дурдаж талархах гэх мэт. Гэтэл бид үүнийг анзаарахгүй өнгөрснөөр хүмүүст  хийсэн ч хийгээгүй ч ялгаагүй юу ч хийсэн урамгүй дээ  хэмээн ажлаа сайн хийхгүй сэтгэл дундуур байдлыг үүсгэдэг. Цаг үеэ олсон магтаал урмын үг цаашдын ажлын бүтээмжинд нөлөөлдөг.
  2. Үйлчлэн туслах арга. Хүнд ажилд нь дэм болох энгийн үр дүнтэй арга юм. Хэрэгцээтэй зүйлсийг нь ойртуулж өгөх, цай кофе өгөх, тус болохуйц зүйлсийг нь хийж өгөх гэх мэт. Хийж байгаа зүйлд нь ач холбогдол өгч халамж мэдрүүлдэг.
  3. Шагнал урамшил болон бэлэг өгөх. Баг хамт олноороо нэг нэгнийхээ төрсөн өдрөөр бэлэг өгөх, сайн ажилтанаа шалгаруулан улирлын урамшуулал олгох гэх мэт. Жижиг гэхгүйгээр хүний урмыг сэргээж баярлуулж цаашид үр бүтээлтэй ажиллах хүслийг төрүүлж байдаг.
  4. Цагийг хамтдаа өнгөрүүлэх. Аливаа зүйлийг хамтдаа хийж байгаа гэсэн сэтгэдэлийг төрүүлдэг. Түүнчлэн аялал зугаалга зохиох, баяр хамтдаа тэмдэглэх болон тоглоом тоглох гэх мэт. Баг хамт олныг нэг зүгт хамтдаа бие биенээ илүү ойлгон дэм дэмэндээ явах сэдлийг бий болгодог.
  5. Хүний биед хүрэх. Хүний мөрөн дээр гараа тавих, тэврэх болон гар барих гэх мэт эелдэг харилцаа нь хүнд дотно сайхан мэдрэмжийг төрүүлж багийн ажилд нэмэр болж байдаг.

Бизнес эрхлэгч та эдгээр энгийн аргыг хэрэглэсэнээр танай байгууллагат үүсээд байгаа хүний нөөцийн асуудлыг шийдэхэд тус нэмэр болно. Хувь хүн та ч өөрийн амьдралдаа хэвшүүлэн гэртээ болон найз нөхдийн дунд дотно дулаан уур амьсгалыг бүрдүүлж болох юм.

Танаас асуух асуулт

– Та хүмүүстэй ойлголцож ажлаа бүтээхдээ өөрийгөө хэр сайн гэж боддог вэ?
– Та эргэн тойрны хүмүүсээ хэрхэн хайрлаж халамжилдаг вэ?
– Хүнтэй сайхан харилцаа үүсгэж чаддаг уу?
– Та яаж ажилтнуудаа халамжилдаг вэ?

– Танай баг хамт олон  хэрхэн хамтран ажилладаг вэ?

Та эдгээр асуултанд хариулаад хайр халамж таны амьдралд болон бизнест ямар ач холбогдолтой зүйл болох талаар бидэнтэй санал бодлоо блогт коммент бичиж хуваалцаарай.

Одоо би танд өнөөдөр өөртөө бие даан суралцах гарын авлагыг тань танилцуулъя. Энэ бол Бэрхшээл ба Боломж Podcast 15 – Өөрийгөө үнэлүүлэхийн тулд яах вэ?.

podcast-15Monica Batsukh энэ подкаст дээр өөрийн үнэ цэнийг өсгөх 10 зөвлөмжийг тантай харамгүй хуваалцсан байгаа.

  • Өөрийгөө үнэлэх үнэлэмж хаанаас бий болдог вэ?
  • Өөрийгөө үнэлэхийн шинж чанарууд юу вэ?
  • Өөрийн үнэ цэнийг өсгөхийн тулд юу хийвэл зохимжтой вэ?
  • Хувь хүний амьдралд өөрийн дутуу үнэлэмж хэрхэн нөлөөлж хор уршиг тарьдаг вэ?

ҮНЭ – 12900₮

screenshot-22-10-2016-20-28

Бусдаар өөрийгөө үнэлүүлж чаддаг хүний ид шид гэж хязгааргүй. Та асар их хүч чадал, нөөц бололцоог хуруугаа ч хөдөлгөхгүйгээр олж авах чадалтай гэдгээ мэдэх үү?

Харамсалтай нь хүмүүс бусдаар өөрийгөө үнэлүүлэхийн тулд худал ярьж, хулгай хийж, баян болж харагдах гэж, баян болох гэж хошуурч, тэр бүү хэл хүчирхийлэл үйлдэх нь ч элбэг.

Монголд булган шуб, үнэтэй машин унахыг хүсдэггүй хүн гэж бараг л байхгүй гэхэд хэлсдэхгүй байх. Энэ бүхэн ердөө л өөрийгөө үнэлүүлэхийн тулд хэр их хичээн зүтгэж, нэр хүндний төлөө хөөцөлдөж байгааг илэрхийлж байна гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө үнэлэлүүлэхийн тулд хүмүүс хамаг хүчээ дайчилж хөдөлмөрлөн зүтгэдэг байх нь.

Өөрийгөө үнэлүүлээд сурсан хүн дор хаяад өндөр орлого цалинтай амьдарч чаддаг. Өөрийгөө үнэлүүлээд сурсан хүний ид шидийг та суралцахыг хүсч байна уу?

Хэрэв та өөрийгөө үүнээс илүү чадвартай гэдгээ мэддэг атлаа түүнийгээ бүрэн дайчилж чаддаггүй үнэлүүлж чаддаггүй бол энэ ярилцлага танд туслах болно. Хувь хүний сэтгэл зүйн үнэлэмжийн нөлөө гадагшаа яаж гардаг тухай энэ сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.

Үүнийг сонссоноор та,

✓ Өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нөлөөлдөг гадны нөлөөнөөс өөрийгөө хамгаалж сурна.

✓ Бодлоо цэгцэлж оюун санаагаа зөв дайчилж сурна.

✓ Өөрийн үнэлэмжинд хор уршиг тавьдаг сөрөг бодлыг таньж сурна.

✓ Энерги, эрч хүчээ, сэлбэж ашиглах аргыг ойлгож авна.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 88770338, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл ном, аудио СД-нүүдийг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Хэрэв та бизнестээ тулгараад байгаа асуудлаа шийдвэрлэхийг хүсвэл эндээс дасгалжуулалтын гэрээгээ орж бөглөөд амьдралын болон бизнесийн дасгалжуулагчаас ганцаарчилсан зөвлөгөө дасгалжуулалт  аваарай.

 

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>