Мэргэжилтэн ажиллуулах нь оновчтой шийдэл үү?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Мэргэжилтэн ажиллуулах нь оновчтой шийдэл үү?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Байгууллагууд тухайн  төсөл хөтөлбөр, ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ур чадвартай бэлтгэгдсэн ажилтан байхгүй бол гаднаас мэргэжилтэн авч ажиллуулдаг. Энэ удаа дээрх асуудалтай холбогдуулан “Мэргэжилтэн ажиллуулах нь оновчтой шийдэл үү?” сэдвээр ярилцлаа.

“Мэргэжилтэн ажиллуулах нь оновчтой шийдэл үү?”

Бидэнд доорх асуултыг ирүүлсэн юм.
“Мэргэжилтэн ажиллуулах нь хир оновчтой вэ? Олон улсын жишээ байдаг уу?”

 Бизнес эрхлэгч танд зориулан мэргэжилтэн ажиллуулах талаар дараах 3 зөвлөмжийг хүргэж байна.
Зөвлөмж 1
Ажилтнаа дадлагажуулж сургах
Шинээр мэргэжилтэн авч ажиллуулах нь өндөр өртөг зардалтай байдаг. Мөн эрсдэл ч их байх магадлалтай шийдлүүдийн нэг юм.
Мэргэжилтэн ажил байдлын тодорхойлолт дээрээ мэргэжилдээ сайн гэж харагдаад байгаа ч өөр салбар, өөр байгууллагат мэргэшсэн хүн бодит байдалд танай байгууллагат тэр ур чадвараа гаргаж ирж чадахгүй тохиолдол  байдаг.
Тиймээс мэргэжилтэн гаднаас авахын өмнө байгууллага доторх соёл уламжлалаа мэддэг, хамт олны итгэлийг хүлээсэн, ажилдаа сайн хүмүүсийг дэвшүүлэн ажиллуулах нь илүү ач холбогдолтой.
Тэдгээр хүмүүст шаардлагатай нэмэлт мэдлэг, туршлага олгох ямар нэг сургалтанд явуулж болно.
Зөвлөмж 2
Хүнээ зөв сонго
Гаднаас мэргэжилтэн авлаа гэхэд өөрийн байгууллагатаа тохирсон зөв хүнийг сонгох нь чухал юм.
Сонголт хийхдээ нөхцөл байдал ажлын шаардлага гэх мэт зүйлүүдтэйгээ холбогдуулан хэдэн хэдэн шалгуур үзүүлэлтийг гаргах.
Жишээ нь: ямар ажлын туршлагатай байх ёстой вэ? урьд өмнө гаргасан амжилт нь юу вэ? Ямар төрлийн сонирхолтой хүн бэ?  ямар амбицтай хүн бэ? Зан төлөвийн хувьд ямар вэ? гэх мэт гарах эрсдэлийг багасгахад нөлөөлөх зүйлүүдийг урьдчилан бодох нь зүйтэй.
 Энэ сэдэвтэй холбоотой  ажилтнаа дадлагажуулах тухай болон бусад хүний нөөцийн талаарх бидний өмнө нь бэлтгэн хүргэсэн видеонуудаас энд дарж үзэж сонирхоорой.
Ажилд сонгон авч байгаа хүн чинь мэргэжилтэн ч бай  өөр хүн ч байсан ялгаагүй дадлагажуулах хэрэгтэй байдаг.
Харин дадлагын хугацаа нөхцөл байдлаас шалтгаалан харилцан адилгүй байж болно.
Зөвлөмж 3
Аутсорсинг хийх
Энэ хэлбэрийг орчин үеийн байгууллагууд маш их хэрэглэдэг аргачлалуудын нэг юм. Гадны мэргэжилтэн авч ажиллуулахаас өмнө аутсорсинг ашигладаг.
Жишээ нь: Тухайн төслийн зарим нэг ажлыг тохирсон хугацаанд гэрээсээ хийгээд хөлсөөр ажилладаг хүмүүс, хамтран ажилладаг гадны байгууллага, гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүстэй хамтарч ажиллаад өөрийн ажилдаа туслуулах  тодорхой төслийг удирдуулах, ямар нэг шаардлагатай прожектийн хэсгийг хийлцээд авах гэх мэт.
[ctt template=”8″ link=”9dE8b” via=”yes” ]Аутсорсинг үнэ өртөгийн хувьд маш хямд эрсдэл багатай зүйл юм. @MonicaBatsukh[/ctt]
Зөвхөн тухайн зүйлээ мэддэг чаддаг хүмүүсийг олж авахын тулд тэдгээр хүмүүсийн талаарх жагсаалт гаргана.
Эндээс хийж гүйцэтгэх ажилтайгаа холбогдуулаад гаргахыг хүсч байгаа үр дүнг бий болгоход тохирсон хүнийг зохих газраас нь олж сонгох нь зүйтэй.
Өнөөгийн интернэт технологийн орчин дэлхийн аль ч газраас аутсорсинг ашиглах боломжийг бидэнд олгож байна.
 Өнөөдөр миний танд танилцуулахаар бэлтгэсэн, гарын авлага бол БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 14 – ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ЦОО ШИНЭЭР БҮТЭЭХ ВЭ? байгаа юм. Та бид шинэ амьдралыг, сайхан амьдралыг хүсч л байгаа бол түүндээ тохирсон цоо шинэ амьдралыг жолоодох эзнийг өөрөөсөө бий болгож бүтээх ёстой.

Моника эгч энэ аудиогоор дамжуулж Мөрөөдлийнхөө эзэн байж сурах 10 зөвлөмжийг танд танилцуулахаар бонус болгон бэлтгэсэн байгаа.

podcast-14Та өөрийгөө яаж өөрчлөхөө мэдэх үү?

Мөрөөдөлдөө тохирох хүн болмоор байна уу?

Ирээдүйн дүр төрхөө та төсөөлж харж чадаж байна уу?

Яаж өөртөө итгэлтэй удирдагч болж сурах вэ?

ҮНЭ – 12900₮

screenshot-22-10-2016-20-28

Хэрэв та өөртөө итгэлгүй, өөрийгөө ирээдүйд хэн болохоо сайн ойлгож мэдэхгүй бол хэзээ ч хүссэн мөрөөдөлдөө хүрч чадахгүй. Тэгвэл энэ ярилцлага таныг цоо шинэ хүн болж өөрчлөгдөхөд туслах болно. Та өөрийн дотоод чадвараа сайжруулж амьдралаа санхүүгийн амжилтын анхны алхамаа хийж урагшлуулахыг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 88770338, 99156053 утсаар холбогдоно уу.

Хэвлэмэл ном, аудио СД-нүүдийг УБ хот доторхи хаягаар 88770338, 99156053 дугаарын утсуудаар авч үнэгүй хүргэж өгнө.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>