Blog

HomeWebinarЗорилго яаж тодорхойлох вэ? (67 of 72)
55

Зорилго яаж тодорхойлох вэ? (67 of 72)

Зорилго яаж тодорхойлох вэ?

Энэ сэдвээр бид олон талаас нь ярьсан. Одоо товчхон багцалъя.

Зорилго яаж тодорхойлох вэ? гэдэг асуултыг манай онлайн уулзалтын оролцогч Энхмаа надаас асууж байсан юм. “Зорилго яаж тодорхойлох вэ?” гэдэг асуултын хариулт маань түрүүчийн видеонууд дээрээс харвал уг нь ойлгомжтой л болж байгаа байх. Гэхдээ л одоо товчхон базаад өгчихвөл танд илүү ойлгомжтой болох байх.

Зорилго тодорхойлох GREAT загварыг та санаж байна уу? 8 цаг гаруй үргэлжилсэн онлайн уулзалтын маань гол хэсгийг энэ загвар базаж өгсөн байгаа. Үзэж амжаагүй бол энд дарж үзээрэй.

G – Gather-цуглуулах – Зорилго маань яг юу билээ? Яг юуны төлөө үүнийг хийх гэж байгаа билээ? Үүнийг хийчихвэл би юу олж авах билээ? Хэн хэнд энэ зорилго хамааралтай билээ? гэх мэтчилэн тухайн зорилгынхоо талаар холбогдолтой мэдээллүүдийг цуглуулж өгвөл та илүү баттай зорилгоо тодруулж эхэлнэ.
R – Review-шалгаж үзэх – Тэр олон мэдээлэл цуглуулчихаад энэ маань хэр чухал билээ? Надад хэрэгтэй билүү үгүй билүү? Үүнгүй бол би яах вэ? Миний зорилго энийг байснаар яаж өргөжиж хөгжих, эсвэл өөр болох вэ? гээд бодоод цуглуулсан бүх юмнуудаа жаахан шалгаад үз. Тэгэхээр чинь таны зорилго илүү хурцлагдаад эхэлнэ.
E – Evaluate-сортлох, өөрчлөлт хийх – Зорилгодоо холбоотой тэр бүх мэдээллүүдээ сортлоод ялгаж салгаад үз. Зарим нь танай гэр бүлийнхэнд аз жаргал авчирна, зарим нь миний ажил мэргэжил дээр амжилт гаргахад тустай, зарим нь эрүүл мэндийн холбоотой асуудалыг шийднэ, зарим мөнгө төгрөгний асуудлыг шийднэ гэх мэтчилэнгээр таны тэр олон янзын хүсэл эрмэлзэл, зорилготой авцалдаатай зөндөө олон мэдээллүүдийг бүгдийг нь сайхан хооронд нь холбоод зангидаад цэгцлээд үз. Ёстой гоё ойлгомжтой болоод эхэлнэ.
A – Action- үйлдэл алхам тодруулах – ямар үйлдэлүүд, алхамууд, ажлууд хийвэл энэ зорилго маань биелэгдэх вэ? гээд бодоод үз дээ?
T – Timed – цаг хугацаа – хэзээ хийх вэ? Энэ ажлуудыг ямар дарааллаар алийг нь түрүүлж, алийг нь дараа нь, алийг нь яаж хийх вэ? гээд бодоод үз. Маш товчхондоо эдгээр үйлдэлүүдийг хийчихвэл л таны зорилго хэрэгжихэд ойртох гээд байна шүү дээ.

Гайхалтай! нэгэнт та яг юу хийх ёстой юм бэ? Хэзээ яаж хийх юм бэ? гэдгээ олоод харчихсан бол хэн ч таныг зогсоож чадахгүй.

Зорилгоо тодорхойлох 10 алхам эндээс эхлээд үзээрэй. 

Зорилгоо тодорхойлох 11 дүрэм эндээс эхлүүлээд үзээрэй. Энэ дүрмийг эхнээс нь бүгдийг дагавал та зорилгоо зөв тодорхойлж, амжилтанд хүрэх болно.

Зорилго яаж тодорхойлох вэ? гэдэг асуултын үе шаттайгаар гүйцэтгэхийг хүсвэл та энэ видеог үзээд цаас, тэмдэглэлийн дэвтэр гаргаад өөртөө дүгнэлт хийж зорилгоо бичээрэй. Та зорилгоо тодорхой болгож, түүндээ хүрэх эхний  алхамыг хийх төлөвлөгөө гаргаарай. Бичиж дуусмагцаа таны нүд гэрэлтээд оюун санаа сэргээд эхлэнэ. Амжилт!

Written by / 237 Articles

Монгол Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор, Зохиолч

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.