Өөрийгөө бүрэн дайчилж хувийн бизнесээ эхлүүлэхийг хүсч байна уу? (66 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Өөрийгөө бүрэн дайчилж хувийн бизнесээ эхлүүлэхийг хүсч байна уу? (66 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Гэр бүл бидний амьдралын утга учир. Хүн эцсийн эцэст үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Амьдрал заавартайгаа ирдэггүй. Мэддэггүй зүйлийнхээ төлөөсийг төлж, зовж амьдрахаас өөр сонголт танд бий. Та үүнээс ч илүү азтай хүн.

Дасгалжуулалтын Академийн "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан вэбинар зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Амьдралаа бүрмөсөн өөрчлөх юмсан гэж хааяа бодогддог шүү. Өөрийгөө бүрэн дайчилж байгаад бүх бэрхшээлүүдээ шийдэж, бүх боломжуудаа ашиглаад, хүссэндээ хүрэхийн тулд яах ёстой вэ? Бид яг ийм асуулт тавьсан Сурахаагийн асуултанд хариулсан юм.

66. Өөрийгөө бүрэн дайчилж хувийн бизнесээ эхлүүлэхийг хүсч байна уу? (66 of 72)

“Өөрийгөө бүрэн дайчилж хувийн бизнестэй болохыг хүсч байна. Таны тусламжтайгаар өөрийгөө бүрэн таньж яг юунаас яаж эхлэх, бүх ажлаа төлөвлөж дэс дараатай үе шаттай хийж үр дүнд хүрэхийг маш их хүсэж байна” гэсэн байна. Тэгэхээр бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ онлайн уулзалтын бичлэгүүдийг эхнээс нь дуустал нь үзээрэй. Мөн өнгөрсөн 2 сард хийсэн бичлэгүүдийг идэвхитэйгээр бие дааж үзээрэй. Оролцож байгаа хүмүүс бол сурахад амархан ч үзэж байгаа хүмүүст бол огт өөр байдаг. Ихэнх хүмүүс онлайнаар дараа үзчих юм чинь гэж боддог. Яг үнэндээ зэрэгцэж суугаад миний дуу хоолойг сонсож миний хэлэх гээд байгаа санааг голд нь ортол мэдэрвэл хамаагүй илүү үр дүнтэй юм. Та өөрөө биечлэн оролцвол өөрийн сонирхсон, өөртөө тулгарч байгаа асуултандаа хариулт авах гээд давуу талтай. Бичлэгийг үзэж байгаа бол өөрөө оролцож байгаа юм шиг анхаарал тавин үзээрэй. Тэгвэл илүү үр дүнтэй. Дараагаар нь мөнгө ба үнэ цэнэ номыг уншаарай.

Хүн өөрөө хүрз байхыг бэлддэг юм. Бэрхшээлтэй үед бид ямарч боломжгүйгээр гараараа газар самардаад байдаг. Ядраад бухимдаад ганцаараа зүтгээд байдаг, нэг л их дайчин хүмүүс тус тусдаа зүтгээд байдаг. Харсан хүн болгон өөрт нь туслахгүй байгаа юм шиг. Гэтэл миний өгч байгаа номнууд онлайн уулзалтууд ердөө хүрз гэсэн үг юм. Гараараа ухахгүй ээ, би чамд хүрз өгөөд байна хүрзийг аваад ашиглаач гээд байгаа юмаа. Онлайн уулзалт зарлахад оролцоод байна гэдэг чинь хүрзээ аваад ашиглая яаж барьвал биед амар, яаж хутгавал илүү их шороо зөөж гаргах вэ, яаж хийвэл би хүрзээр биш илүү том механизмаар ажлаа урагшлуулах уу гэх мэт зүйлсийг зааж байна гэсэн үг. Ихэнх хүмүүс огт мэдлэг туршлагагүйгээр, ном өгөөд байхад номоо уншихгүй, хэрэгжүүлэхгүй мөртлөө худалдан авсан наадахыг чинь мэднэ мэднэ гэж яриад өөрөө гараараа самардаад байдаг. Хүн хүрз өгөөд байхад -өө би мэднэ мэднэ гээд ямарч үйлдэл хийдэггүй гэсэн үг.

Тэгэхээр бид бүгд өөр өөр зорилгоор бичигдсэн, өөр өөр аргатай /нэг нь чиний хөлсийг арчиж байхад нөгөө нь үсийг чинь илж байдаг/  хүрз юм. Бэрхшээл ба боломж номыг авсан бол аудио номыг бас авах хэрэгтэй. Нүдээр үзэх, сонсох 2 хүнд өөрөөр нөлөөлдөг, чи мэдэрч байгаа бол хийдэг. Мөнгө ба миний үнэ цэнэ ч бас мөнгөнд чамд мөнгөнд санаа зовох биш өөрийнхөө үнэ цэнийг гялалзуулаасай гэсэн утгатай юм. Тэр номыг уншчихсан ч сонсвол түүнийг мэдрүүлж байгаа юм өөр зорилготой юм. Удахгүй ном аудио багц гаргаж байгаа тэрийг худалдан аваарай. Таны тархинд хэрэгцээтэй гэсэн зүйлсийг бэлдэж өгч байгаа юм.

Өөрийгөө бүрэн дайчилж хувийн бизнесээ эхлүүлэхийг хүсч байна уу? (66 of 72) видеоноос үзээрэй.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>